Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00307

 

    2024         05          10                                       103/ШШ2024/00307

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

           Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *********дугаар байрны **********тоотод оршин суух, ***************овогт ********************нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн********** дугаар хороо, **************-ийн байранд байрлах, *****************Боржигон овогт ******************холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж хохирол   1,320,000 төгрөг гаргуулах, зургийн цомогт зориулан даруулсан гэрэл зургуудыг файлаар нэхэмжлэгчид өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************нь *************холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж хохирол 1,320,000 төгрөг гаргуулах, зургийн цомогт зориулан даруулсан гэрэл зургуудыг файлаар нэхэмжлэгчид өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч ***********нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

            Үүнд: ***************би ***************2023.06.06-ны өдөр ****************сургуулийн 2023 оны ***************ангийн төгсөлтийн зургийн цомгийг хийлгэх гэрээ байгуулж, ажлын хөлсний нийт үнэ болох 1,320,000 төгрөгөөс ***************дансанд 900,000 төгрөгийг 2023.06.06-нд, *******************студийн ажилтан ******************дансанд 200,000 төгрөгийг 2023.06.17-нд тус тус өөрийн данснаас шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 220,000 төгрөгийг зургийн цомог бэлэн болохоор өгөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч ***************гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй, тус ангийн зургийн цомгийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Энэ талаар өөрт нь удаа дараа мэдэгдсэн боловч хүлээж аваагүй. Сүүлдээ утсаа авахгүй байгаа.******************, ******************нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох /80хувь/ 1,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, ажил гүйцэтгэх гэрээний 6.1-т заасны дагуу алданги болох 220,000 төгрөгийг хариуцагчаас гарган нэхэмжлэгчид олгох, ***************2023 оны 9-6 ангийн зургийн цомогт зориулан даруулсан зургуудыг файлаар нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч Баасанжаргалаас гарсан тэмдэгтийн хураамж болох 36,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ****************нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч *****************нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. нэхэмжлэлд шаардсан 1,320,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны дотор төлж, зургуудыг төлбөр төлсөн өдөр хүлээлгэн өгнө гэжээ.

            Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хариуцагч *****************нь “нэхэмжилсэн 1,320,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч, мөнгийг төлсөн өдөр гэрэл зургуудын файлыг өгнө” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 123 дугаар зүйлийн 123.1,  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.****************** нэхэмжлэлтэй, ******************овогт  *****************холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт шилжүүлсэн 1,100,000 төгрөг, алданги 220,000 төгрөг нийт 1,320,000 төгрөг гаргуулах, зургийн цомогт зориулан даруулсан гэрэл зургуудыг файлаар нэхэмжлэгчид өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,070 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 18,035 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 18,035  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                         П.ТУЯА