Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00306

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00306

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* давхар *******12 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамжны 10 тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******14,36******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь П. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******14,36******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: "******* ******* ББСБ" ХХК нь овогтой тэй 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1203 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 220,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй z5406530 тоот зээлийг, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй z5*******62151 тоот зээлийг Хаан банк дахь 50120**************962 тоот дансанд, авсан. Хариуцагч П. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар z5406530 тоот зээл 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 220,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 613 хоног /зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 553 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/ хүү 445,03******* төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 445,03*******, нийт дүн 665,03******* төгрөг,

z5*******62151 тоот зээл 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 602 хоног/зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 542 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/ хүү 99,330 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 99,330, нийт дүн 149,330 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 2*******0,000 төгрөг, нийт хүү 544,36******* төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг бүгд *******14,36******* төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ-аас 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 220,000 төгрөгийг зээл авсан. Миний бие одоо нэхэмжилж байгаа *******14,36******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй, төлбөрийг барагдуулна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч П. нь нэхэмжилсэн *******14,36******* төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******14,36******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,095 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 12,04******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 12,04******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА