| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00159/И |
| Дугаар | 145/ШШ2024/00206/ |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 145/ШШ2024/00206/
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимгээгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн отод оршин суух, ... овгийн н.б холбогдох,
“3,335,758 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Б нь “Х” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 4,299,900 төгрөгийг бэлэн бусаар жилийн 34,80 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлээр худалдан авсан бараа нь iphone12 pro үзүүлэлтэй, 4,299,9000 төгрөгийн үнэ бүхий гар утас байсан. Тус гэрээнд зааснаар үндсэн зээл 4,299,900 төгрөг, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү 1,658,608 төгрөг буюу нийт 5,958,508 төгрөг төлөхөөр байсан. Гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1,842,553 төгрөг, зээлийн хүү 1,396,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,032 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах боломжгүй байх тул Н.Б 3,335,758 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 3,335,758 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 667,151 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 667,151 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 667,151 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 667,151 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 667,154 төгрөг төлнө гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нь хариуцагч Н.Б холбогдуулан “3,335,758 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 667,151 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 667,151 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 667,151 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 667,151 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 667,154 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн.
Хариуцагчийн тайлбарт дурдсан нөхцөлөөр буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Б холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б 34,161 төгрөг, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 34,161 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 68,622 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА