Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 145/ШШ2024/00198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ........ тоотод оршин суух, .... овгийн Ц.А нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: ............оршин суух, ... овгийн Б.Т холбогдох,

        “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.                                               

...................................................................................................................................                                                  

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тус тус зааснаар ..............овгийн Ц.А /РД:......../,  ... овгийн Ц.А /РД:...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  ........өдөр төрсөн хүү Т.Э, ........... өдөр төрсөн охин Т.А нарыг эх, нэхэмжлэгч Ц.А асрамжид үлдээсүгэй.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус зааснаар .....дөр төрсөн хүү Т.Э., ........ өдөр төрсөн охин Т.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Т тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

         4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Т, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ц.А нарт тус тус даалгасугай.

         5. Зохигчийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталсугай.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 70,200 төгрөг, орон нутгийн орлогын данснаас 225,450 төгрөгүүдийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.А олгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 /гурав/ өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Алтанцэцэг/-т даалгасугай.

 

          8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА