| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00158/И |
| Дугаар | 145/ШШ2024/00192 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 145/ШШ2024/00192
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ......... тоотод оршин суух, ... овгийн Ч.Б хүсэлттэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч Ч.Бшүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ч.Бнь 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажиллаж байсан хугацаанд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд дээр хугацаанд намайг ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. №094527 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн ........ дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд: Ч.Б ар гэрийн гачигдлын улмаас Арвайхээрт шилжүүлэхээр гэсэн, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн .... дугаартай ажилд томилох тухай тушаалд: Ч.Б түргэн хүлээн авах тасагт гэсэн, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн . дугаартай ажилд томилох тухай тушаалд: мэдрэлийн тасагт асрагчаар Ч.Б гэсэн, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий ..... дугаартай ажилд томилох тухай тушаал болон түүний хавсралтад: мэдрэлийн тасагт асрагчаар Ч.Б гэсэн, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн .......... дугаартай тушаал болон түүний хавсралтад: дотрын тасагт Ч.Б асрагчаар гэсэн, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн .... дугаартай тушаалд: Ч.Б мэс заслын тасагт асрагчаар гэсэн, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн .... дугаартай тушаалд: дотрын тасагт асрагчаар Ч.Б гэсэн, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн .... дугаартай тушаалд: Ц.Б гэсэн, Арвайхээр сумын өрхийн эмнэлгийн эрхлэгч ...дугаартай тушаалд: Ч.Б гэсэн, Д.Б, Б.Д нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Гэрч Б.Д /РД:...../-гийн мэдүүлэгт: Би 1991 оноос 1999 оны хороонд Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны энгийн эмнэлэгт эх баригч баг эмчээр ажилд орсон. Тухайн үед намайг ажилд ороход тус эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Яг хэдэнд оноос эхэлж ажилласан гэдгийг мэдэхгүй байна. Харин 1999 оныг хүртэл бид хоёр хамт ажиллаж байсан гэсэн, Гэрч Д.Б /РД:...../-ын мэдүүлэгт: Ч.Б нь Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1985 оноос 1988 оныг хүртэл асрагчаар ажиллаж байгаад Одоогийн цэргийн анги буюу Их-Уул хорооны эмнэлэгт ажилласан Яг хэдэн онд хүртэл ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй байна гэсэн, Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 1. Хүсэлт гаргагч Ч.Б нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. 2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна. 4. ... овгийн Ч.Б /РД:....../ нь Ч.Б нь 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн ..... дугаартай ажилд томилох тухай тушаал, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн .......... дугаартай ажилд томилох тухай тушаал, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн .........дугаартай ажилд томилох тухай тушаал болон түүний хавсралт, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн ............. дугаартай тушаал болон түүний хавсралт, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн ....... дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн ........ дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн ....... дугаартай тушаал, Арвайхээр сумын өрхийн эмнэлгийн эрхлэгч эмчийн .......дугаартай тушаал, гэрч Б.Д /РД:..../, Д.Б /РД:...../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ... овгийн Ч.Б /РД:ББББ/ нь Ч.Б нь 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
|