Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 145/ШШ2024/00187

 

 

 

 

 

Гэрлэгчдийн эвлэрлийг  баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа  даргалж, тус шүүхийн шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, .... оршин суух, ... овгийн .Г.Б нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Өвөрхангай аймгийн ..... тоотод оршин суух, .... овгийн Ч.Б холбогдох,

         “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

                                                    

.....................................................................

 

                                                ЗАХИРАМЖЛАХ нь:                

 

     1. Г.Бын нэхэмжлэлтэй  “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Бгээс 35,100 төгрөг, гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА