Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар    2026/ШЦТ/129

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530006930138 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Санжат” ХХК-д экскаваторын оператор ажилтай, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

,

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд улсын дугаартай эксковатор машинаар дулааны шугамын цементэн хавтанг тавих ажил хийж гүйцэтгэх явцдаа тус багийн Хийдийн 601 тоот хашааны гадна байх цахилгаан дамжуулах 0,4 килобайтын 2 ширхэг бетонон шонг хугалж унагаасны улмаас иргэн ,, нарын эзэмшлийн 8 х16 харьцаатай байшингийн дээвэр шатаж, иргэн д 13,958,200.00 төгрөг,ид 5,130,000.0 төгрөг,эд 4,902,000.0 төгрөг, иргэний нэхэмжлэгч “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарт 4,045,920.32 төгрөг, нийт 43,893,200 төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь:

 

- шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Тухайн үед би суманд дулааны шугам ухах ажлаар очсон байсан юм. Манай ажлын хүн болох гэх залуу "Кран эвдэрчихлээ, цементэн хавтан тавиад өг” гэсний дагуу сумын төв дээр гудамжинд цементэн хавтанг нь тавихаар болсон. Тухайн үед би эксковатор жолоодоод ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэр хорооллын гудамжинд цементэн хавтанг тавих явцад цахилгааны утас миний экскаваторын урд талын шанаганы дээд талын сумны үзүүрт тээглээд татагдаад унасан. Тэр үед нь би мэдээгүй байсан. Тэгээд эргэж байхад хажуугаар цахилгааны утас унжаад эхлэхээр нь хартал миний унаж байсан экскаваторын шанаганы сумны үзүүрт тээглэж тасарсан цахилгааны утасны шонгийн мод нь айлын хашаа руу унаад гал гарч байсан. Тэгээд би экскаватороороо галыг нь унтраасан” гэх мэдүүлэг (хх 170-171 дүгээр хуудас),

 

- хохирогч гийн “өнөөдөр суманд эхнэрийн хамт машины сэлбэгийн дэлгүүр дээр байхад манай охин Сэрчмаа утсаар эхнэр лүү залгаад “манай хашааны ард талд гал гарч байна” гэж хэлсэн. Би эхнэрийн хамт очтол манай грашийн ард талаас гал гарч байсан. Би граш дотор орж машинаа асааж холдуулаад галыг унтраах гэж оролдсон. Грашийн хажууд өвстэй амбаар байсан учраас хуурай өвс галд асчихсан байсан. Тэгээд уг галыг унтрааж чадахгүй манай 5х8 хэмжээтэй граш шатсан, мөн 3х4 хэмжээтэй амбаар, амбаар дотор хураалттай байсан түлээний мод, мөн 200 боодол өвс, бас байшингийн дээвэр тэр чигээрээ шатаж дууссан. Мөн граш дотор хураасан байсан хятад улсаас худалдаж аваад зарах гэж байсан цахилгаан багажнууд шатсан. Тасдагч багаж 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, машин угаагч 1 ширхэг, баттерейтэй дрилл 1 ширхэг, Сэнс 1 ширхэг оёдлын машин 1 ширхэг, бас төмөр зуух байсан бүгд шатсан. Манай байшин нийтээрээ 8х16 харьцаатай том байшин, дотроо 3 айл тусдаа амьдардаг ордог хаалга нь тусдаа гэрчилгээ нь бас тусдаа байдаг. Манай суманд төвийн дулаантай холбогдох ажил явагдаж байгаа. Газар шорооны ажил хийж байсан экскэ машины жолооч газар булж байгаад шанагаараа тогны утас татаад хоёр шонгийн мод унагаасан байсны нэг нь манай гэрийн ард байдаг шон хугарч унаад гал гарсан байсан. Тэрнээс биш өөрөөр гал гарах үндэслэл байхгүй. Гомдолтой байна өвлийн хүйтэн болж байхад нэг хүний буруутай үйлдлээс болоод 3 айл эд хөрөнгөөрөө хохироод байна. Энэ хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй” гэх мэдүүлэг (хх 33-34 дүгээр хуудас),

 

- хохирогч гийн дахин өгсөн “ Би 2025 оны 11-р сард манай суманд газар шорооны ажил хийж байсан экскаваторын жолооч цахилгааны 2 шонг хугалж манай байшин дээр унаснаас болоод гал гарч манай байшингийн амбаарт байсан эд зүйл болон хураалттай байсан өвс шатсан тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй санал байхгүй. Байшинг янзалж өгсөн хэвийн болгож өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй тухайн хүмүүстэй тохиролцоод хохирлоо барагдуулсан” гэх мэдүүлэг (хх 40-41 дүгээр хуудас),

 

- хохирогчийн “ 2025 оны 11-р сарын 03-ны өдөр сумын 6-р баг хийдийн 601 тоот байх манай байшин галд шатсан байсан. Тухайн үед эхнэр бид хоёр Улаанбаатар хотод байсан. Манай төрсөн эгч утсаар залгаад “танай байшин шатаж байна” гэсэн. Би эхнэрийн хамт 2025 оны 11-р сарын 04-ны өдөр сумандаа иртэл манай байшингийн дээвэр шатсан, хаалга эвдээд доторх эд зүйлийг тавилгыг гадагш нь гаргасан байсан. Бас байшингийн зүүн талд хоёр 2х3 хэмжээтэй амбаар байсан тэрийг эвдээд буулгасан байсан. Байшингийн гэрчилгээ бол байхгүй газрын гэрчилгээ гэж байгаа. Манай байшин нийтээрээ 8х16 харьцаатай том байшин дотроо 3 айл тусдаа амьдардаг ордог хаалга нь тусдаа. 44 мкв хэмжээтэй байх. Манай суманд төвийн дулаантай холбогдох газар шорооны ажил хийж байсан экскэ машины жолооч газар булж байгаад шанагаараа тогны утас татаад хоёр шонгийн мод унагаасан гэсэн. Би өөрөө хотод байсан учраас сайн мэдэхгүй байна, манай сумынхан надад хэлсэн. Гомдолтой байна, өвлийн хүйтэн болж байхад нэг хүний буруутай үйлдлээс болоод 3 айл эд хөрөнгөөрөө хохироод байна. Энэ хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй. Гол нь байшингаа янзлуулах шаардлагатай байна” гэх мэдүүлэг (хх 45-46 дугаар хуудас),

 

- хохирогчийн дахин өгсөн “ 2025 оны 11-н сард манай байшинд галд шатсан. Тухайн үед газар шорооны ажил хийж байсан машин цахилгааны утас татан 2 шонгийн мод хугарч унаснаас болоод гал гарсан.Тухайн жолооч манай байшинг засварлаж, янзалж, хэвийн болгож өгсөн өгсөн тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг  ( хх 52-53 дугаар хуудас),

 

- хохирогчийн “ 2025 оны 11-р сарын 03-ны өдөр 14.00 цагийн орчимд гэрээсээ гараад Соёмбо нэртэй дэлгүүрийн ойролцоо явж байтал гэрийн зүгээс хар утаа гараад байхаар нь буцаад гэртээ иртэл манай байшин шатаж байсан. Сумын хүмүүс ирсэн, гал унтраагаад байж байсан. Манайх 8х16 хэмжээтэй том байшинд 3-н өрх айл байдаг. Манай байшин 25 мкв хэмжээтэй хоёр өрөө байгаа. Байшингийн дээвэр тэр чигээрээ шатсан. Гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлээс шүүгээд гарч ирэхгүй байсан. Дээвэр л шатсан доторх тавилгуудаа бол гаргасан.  Манай суманд төвийн дулаан холбох ажил хийж байсан экскэ машины жолооч газар булж байгаад шанагаараа тогны утас татаад хоёр шонгийн мод унагаасан байсан. Нэг нь манай гэрийн ард байдаг шон хугарч унаад гал гарсан байсан.Гомдолтой байна өвлийн хүйтэн болж байхад нэг хүний буруутай үйлдлээс болоод 3 айл эд хөрөнгөөрөө хохироод байна. Энэ хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй ” гэх мэдүүлэг (хх 57-58 дугаар хуудас),

 

- хохирогч “ 2025 оны 11-р сарын 03-ны өдөр манай байшин шатаж байна гээд хүмүүс хэлээд тэгээд нөхөр бид гадуур явж байгаад буцаад гэртээ очтол талаас байшинд гал гарч байсан. Манай суманд төвийн шугамын ажил хийж байсан экскаваторын жолооч шонгийн мод хугалснаас болоод гал гарсан байсан. Тухайн компанийн хүмүүс манай байшинг буцаагаад янзалж өгсөн, хохирлыг бүрэн барагдуулсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй” гэх мэдүүлэг (хх 62-63 дугаар хуудас),

 

- иргэний нэхэмжлэгч “...Тухайн өдөр намайг ажлаа хийгээд явж байхад Ширээт багийн дарга над руу залгаад “ шонгийн мод унасан гал гараад байна” гэж хэлсэн. Би дуудлагын дагуу яваад очтол 0.4 квт хоёр шон хугарч унасан байсан. Манай суманд төвийн шугам тавьж байгаа ажилтан газар шорооны ажил хийж байгаад цахилгааны шон унагаасан байсан. Би энэ талаар Сүхбаатар аймгийн цахилгаан түгээх сүлжээ рүүгээ мэдэгдэж дуудлага өгсөн. 2025 оны 11-р сарын 04-ны өдөр Сүхбаатар аймгаас засварын бригад ирээд засвар үйлчилгээ хийсэн хугарсан шонгуудыг шинээр сольсон. Манай шонгийн модыг унагааснаас гарсан хохирлыг эксковаторын жолооч болон -нь хохирлыг бүрэн барагдуулсан байсан.Ямар нэгэн гомдол санал байхгүй. нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг ( хх 71-73 дугаар хуудас),

 

- гэрч “ Би суманд гэрлийн байцаагч хийдэг. Тухайн өдөр 14.40 минутын үед Ширээт багийн дарга “цахилгааны шон унасан айл шатаж байна” гэж дуудлага өгсний дагуу очиход хоёр гэрлийн шон хугарч унасан байдалтай, гал гарсан айлын байшин шатаж байсан . Би гэрлийн шонгийн цахилгааны тэжээлийг салгаж аюулгүй болгосон. Тэгээд гал унтраах ажилд оролцож байгаад галыг унтрааж дууссаны дараа аймгийн төв рүү Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээний ерөнхий инженер Сайнзаяад утсаар ярьж мэдэгдсэн. Гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор зургаар баримтжуулж явуулсан.  Маргааш нь буюу 2025 оны 11-р сарын 04-ны өдөр засварын бригад ирж хугарсан хоёр шонг шинээр сольсон дамжуулагч цахилгааны утсыг шинээр сольж цахилгааныг хэвийн болгосон. Манай суманд дулааны шугамын ажил гүйцэтгэж байсан Экскэ машины жолооч Цахилгааны утсыг татсанаас болоод хоёр тулгуур шон унаж цахилгааны масс үүссэнээс болж гал гарсан гэж бодож байна. 4,045,950 төгрөгийн хохирол учирсан байсан. Өнөөдөр Акт нь гарч байсан хохирол барагдуулсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг ( хх 76-77 дугаар хуудас),

 

- гэрч “ Би инженерээр ажилладаг.Тухайн өдөр би суманд байгаагүй. Манай нөгөө эксковаторын жолооч руу залгаад “ажил хэр явагдаж байна” гэтэл “цахилгааны шон унагаснаасаа болоод гал гараад байна бид нар унтраах гээд завгүй байна” гэж ярьсан. Над руу зургийг явуулахаар нь би төслийн удирдагч луу залгаад хэлтэл “бид хоёр мэдсэн замаасаа буцаад явж байна” гэж ярьсан. Намайг Улаанбаатар хотоос ерөнхий захирал дуудаад “ дутуу ажлаа хийж гүйцэтгээд шатсан айлуудын байшингийн хохирлыг мэргэжлийн түвшинд тооцоод өг” гээд би 2025 оны 11-р сарын 06-ны өдөр ирээд суманд ажиллаж байна. Би бол гэрээгээр ажилладаг. Барилгын ажил гүйцэтгэж байгаа учраас ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулдаг. Би суманд ирээд галд өртсөн хохирсон айлуудын хохирлын хэмжээг гаргаад уг хүмүүстэй тохиролцсон байшинг засварлаж өгөхөөр болсон ” гэх мэдүүлэг ( хх 80-81 дүгээр хуудас),

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2502283 дугаартай “1. 8*16 хэмжээтэй шатсан байшингийн засварын төсөв болон учирсан хохирлыг 15,857,000.0 /арван таван сая найман зуун тавин долоон мянган төгрөг гэж тогтоож байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 94-99 дүгээр хуудас),

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2502264 дугаартай “1. -д гал түймрийн улмаас байр болон грашид учирсан хохирлыг 13,958,200.00 /арван гурван сая есөн зуун тавин найман мянга хоёр зуун /төгрөг гэж тогтоож байна.” гэх шинжээчийн дүгнэлт ( хх 106-113 дугаар хуудас),

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2502265 дугаартай “1.ид-д гал түймрийн улмаас байр болон грашид учирсан хохирлыг 5,130,000.0 /таван сая нэг зуун гучин мянган төгрөг/ гэж тогтоож байна” гэх шинжээчийн дүгнэлт ( хх 120-126 дугаар хуудас),

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2502266 дугаартай “1.-д гал түймрийн улмаас байр болон грашид учирсан хохирлыг 4,902,000.0 /дөрвөн сая есөн зуун хоёр мянган төгрөг/ гэж тогтоож байна.” гэх шинжээчийн дүгнэлт ( хх 133-139 дүгээр хуудас),

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2602067 дугаартай “1. сумын 6 багийн нутаг Хийдийн задгайд цахилгааны саатлаас үүдэн учирсан хохирлыг 4,045,920.32 буюу бүхэлчилбэл 4,046,000.00 /дөрвөн сая дөчин зургаан мянган/ төгрөг гэж үзлээ.” гэх шинжээчийн дүгнэлт ( хх 147-150 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 094/18 дугаартай “1. Хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон сэжигтний мэдүүлэг зэргийг авч үзэхэд тухайн объектын гал түймэр нь гэрээ байгуулан суманд төвийн дулаанд холбох магистрал ажил хийж байсан Санжид ХХК-ны хүнд машин механизмын оператор ******* нь экскаваторын шанагаар ажил хийх явцад тулгуур багана хугарч, цахилгаан дамжуулах шугам тасарч хураалтай шар өвсөн дээр унасны улмаас гал гарсан байх магадлалтай байна.” гэх шинжээчийн дүгнэлт ( хх 84-85 дугаар хуудас),

 

- “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын 2026  оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/3 дугаартай албан бичиг ( хх 68 дугаар хуудас)

 

- “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарт гарсан хоёрдугаар зэргийн саатлыг судалсан 2025  оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №09/2025 дугаартай акт ( хх 188-190 дүгээр хуудас),

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 07-23 дугаар хуудас),

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 24-27 дугаар хуудас),

 

- дугаартай Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ(хх 196-197 дугаар хуудас),

 

- ,-ийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн И-08/062 дугаарай Ажил гүйцэтгүүлэх гэрээ (хх 198-200 дугаар хуудас),

 

- *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хх 180 дүгээр хуудас),

 

- *******ы  Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх 181-184 дүгээр хуудас),

 

- *******ы тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх 208 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2026.04.06-ны өдрийн 76 дугаартай тогтоол ( хх 209-212 дугаар хуудас)

 

- 2026.04.17-ны өдрийн 78 дугаартай Прокурорын санал ( хх 231-232 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1."их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.2."үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3."бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг,

мөн зүйлийн тайлбарт “ Энэ хуульд заасан "нэгж" гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

 

Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас бусдад нийт 43,893,200 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч *******ы эксковатороор нийтийн эзэмшлийн  дулааны ажил гүйцэтгэх явцдаа цахилгаан дамжуулах бетонон шонг хугалж унаган, цахилгааны утас тасарснаас гал гарч хохирол учруулсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 

 

6. Шүүх шүүгдэгч тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд авто тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж байгаа,  авто тээврийн хэрэгсэл нь ажиллагаатай үедээ орчин тойрондоо аюул, хохирол, хор уршиг учруулж болохыг ухамсарлаж мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан буюу тэрээр тухайн цаг хугацаанд ажил гүйцэтгэх явцдаа хайхрамжгүй, болгоомжгүй хандсанаас цахилгаан дамжуулах бетонон шонг хугаран, цахилгааны утас тасарч гал гарчээ.

 

7. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь “Санжат” ХХК-д эксковаторын оператороор ажиллах үедээ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт дулааны шугамын цементэн хавтан тавих ажил хийж гүйцэтгэх явцдаа тус багийн “Хийдийн” 601 тоот хашааны гадна байх цахилгаан дамжуулах 0,4 килобайтын 2 ширхэг бетонон шонг хугалж унагаасны улмаас цахилгаан дамжуулах шугам тасарч хураалтай байсан шар өвсөн дээр унаж гал гарч иргэн ,, нарын эзэмшлийн 8х16 харьцаатай байшингийн дээврийг шатаж, иргэн д 13,958,200.00 төгрөг,ид 5,130,000.0 төгрөг,эдд 4,902,000.0 төгрөг, иргэний нэхэмжлэгч “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарт 4,045,920.32 төгрөг, нийь 43,893,200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон хийгээд прокуророос түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас иргэн д 13,958,200.00 төгрөг,ид 5,130,000.0 төгрөг,эдд 4,902,000.0 төгрөг, иргэний нэхэмжлэгч “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарт 4,045,920.32 төгрөг, нийт бусдад 43,893,200 төгрөгийн хохирол учирчээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг буюу гэмтээсэн эд зүйлсийг засаж засварлан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн хохирогч , Д.Галдандорж, нараас “ энэ хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй”  гэдгээ хэрэгт мэдүүлсэн болохыг дурдья.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

*******аас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн   160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар ирүүлсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч нийтийн эзэмшлийн ... цахилгаан, дулаан, ...тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн,.. улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар ирүүлсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ,,,, иргэний нэхэмжлэгч “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарт учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, тэдгээр нь сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй, гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН