Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2024/00159

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2024/00159

Арвайхээр сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би,

 

           Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 09 дүгээр баг, 26-10 тоотод оршин суух,  Б.Б холбогдох,

          “300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай “Т” ХХК-ийн эмийн сангаас 3 хоногийн дараа цалин буухаар тооцоог нь хийе гэж хэлээд нийт 300,000 төгрөгийг эм бусад бүтээгдэхүүн зээлээр авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байх тул Б.Бямбасүрэнгээс 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулж “300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал М.Б нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Т” ХХК-ийн захирал М.Б нэхэмжлэлтэй Б.Б холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 тавин хувь болох төгрөгөөс 4,825 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 4,825 төгрөг гаргуулан “Т” ХХК-д олгосугай.

 

      3. Захирамжид  давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                      А.ҮҮРИЙНТУЯА