| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00150/И |
| Дугаар | 145/ШШ2024/00150 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 145/ШШ2024/00150
| 2024 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 145/ШШ2024/00150 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .......... суух, .П.Б хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн эмнэлэгт 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл лаборантаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
... дугаартай нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас,
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Хүн эмнэлгийн ажилчдын 1993 оны цалин тооцооны хүснэгтүүдэд: П.Б гэсэн,
Гэрч С.П, А.Б нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ...дугаартай 1989 онд төгсөж ирсэн дээд дунд мэргэжилтнүүдийг томилох тухай тушаалд: П.Бгэсэн,
Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтад: Нарийнтээл сум Б лаборант гэсэн,
Нарийнтээл сумын эрхлэгчийн 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай тушаалд: П.Б өөрийн хүсэлтээр Өвөрхангай аймагт шилжсэн гэсэн,
Гэрч С.П /РД:гийн мэдүүлэгт: Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Хүн эмнэлэгт 1991 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. П.Б нь намайг 1991 онд ажилд ороход тухайн хүн эмнэлэгт лаборантын ажлыг хийж байсан. 2002 оны үед ажлаас гарч Өвөрхангай аймгийн төв рүү шилжсэн гэсэн,
Гэрч А.Б /РД:...н мэдүүлэгт: П.Б нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Хүн эмнэлэгт 1989 оноос 1995 оныг дуустал лаборантын ажлыг хийж байсан. Бид хоёр нэг жил тус эмнэлэгт ажилд орж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Б нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. П.Б /РД:.../ нь 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Хүн эмнэлгийн ажилчдын 1993 оны цалин тооцооны хүснэгтүүд, Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ..дугаартай 1989 онд төгсөж ирсэн дээд дунд мэргэжилтнүүдийг томилох тухай тушаал, Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал болон түүний хавсралт, Нарийнтээл сумын эрхлэгчийн 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай тушаал, гэрч С.П /РД:.../, А.Б /РД:..../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П.Б /РД:..../-ыг 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА