Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 145/ШШ2024/00149

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 145/ШШ2024/00149

Арвайхээр сум

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

......................................................................................................................................

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар .... овгийн М.Д.. /РД:..../, ... овгийн Д.А /РД:....../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар .... ... охин Д., .... охин Д.Г, ... хүү Д.С, ... төрсөн хүү Д.Э нарыг төрсөн эх Д.А асрамжид үлдээсүгэй.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд зааснаар .... ... охин Д., .... охин Д.Г, ... хүү Д.С, ... төрсөн хүү Д.Э нарыг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Доржсүрэнгээр тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

          4. Гэр бүлийн тухай хулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч М.Д, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж ямар нэгэн саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.А нарт тус тус даалгасугай.

          5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт  тус тус зааснаар хариуцагч М.Д..ээс 33,915,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас 34,918,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Д..ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           7. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногт шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Алтанцэцэг/-д даалгасугай.

           8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА