| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00445/И |
| Дугаар | 145/ШШ2023/00452 |
| Огноо | 2023-10-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 145/ШШ2023/00452
| 2023 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 145/ШШ2023/00452 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Арвайхээр .......... оршин суух, Б.. овгийн Э.. Ш.. холбогдох,
9,752,006 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г харилцагч Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тухайн зээлийн шаардлагыг хангаж 12,800,000 төгрөгийн цалингийн зээл аваад 2023 оны 02 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй. Одоогоор хугацаа хэтрэлтийн хоног 279 хоног байгаа. Харилцагчтай өөртэй нь холбогдох үед барилгын засал чимэглэл хийж байгаа гэсэн тайлбар өгсөн. Г ХХК зээл биечлэн цуглуулах албанаас сар бүр харилцагчтай очиж уулзахад зээлдэгч мэдэгдэх хуудас хүлээн авсан боловч төлөлт хийгээгүй. Тиймээс Г ХХК зээлийн журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах үе шатанд орж нэхэмжлэл гаргасан гэв.
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн .......дугаартай, Зээл болон барьцааны гэрээний хуулбар
Г ХХК-ийн ..... Зээлийн дансны хуулгууд
Г ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Э.Ш гэсэн Мэдэгдэл хүргэх тухай албан бичиг
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г ХХК нь Э.Ш..д холбогдуулан 9,752,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч Г ХХК , хариуцагч Э.Ш нар нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ..... дугаартай, Зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Э.Ш... нь 12,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15,60 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан тухай гэрээ хэрэгт авагдсан.
4. Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Э.Ш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл зээлийн төлбөрөө төлөхгүй 237 хоног хэтрүүлсэн гээд, үндсэн зээлийн төлбөр 8,627,167 төгрөг, зээлийн хүү 921,908 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 34,507 төгрөг, нийт 9,583,582 төгрөг гаргуулна гэсэн ба хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахад хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100,3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Ш 9,752,006.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ш...с 170,982 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,982 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА