Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/44

 

 

Э.*******-*******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Шүүх хуралдаанд:

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгч Э.Есэн-*******э,

Түүний өмгөөлөгч Г.*******эчимэг

Нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолтой Э.*******-*******эд холбогдох 2115000990178 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалтайгаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ******* овогт *******эбаярын *******-*******э 2000 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн .........н суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Булган аймгийн .............. сумын ... дугаар багийн ............. **-**** тоот хаягт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Э.*******-*******э нь 2021 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн ............. сумын 6 дугаар багийн нутагт байрлах эзэнгүй хашаанд байх 4*4 метрийн харьцаатай модон байшинд арван найман насанд хүрээгүй С.*******ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор:

         “1. Шүүгдэгч ******* овогт *******эбаярын *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.*******-*******ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******эд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. Шүүгдэгч Э.*******-*******э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

     5.Шүүгдэгч Э.*******-*******э нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардал, хохирол төлбөрт 3 000 000 /гурван сая/ төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******-*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо: Миний бие Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэж 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2021 оны 05 дугаар сарын 14-15-ны өдөр хохирогч С.******* миний фэйсбүүк рүү чат бичиж бид 2 танилцсан. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр намайг ажил дээрээ байхад 17-18 цагийн үед миний утас руу ******* залгаад тамхи аваад ирээч гэсэн би очих боломжгүй байна гээд дансны дугаараа явуулчих гэхэд намайг одоо тамхи аваад ир гэсэн. Тамхи аваад очиж худаг дээр уулзсан. Тамхиа татаж бид 2 явж байгаад баригдаж байгаа барилгын хажууд нэг жижиг шовгорт цонхоор нь ороход матрас хөнжил байсан. Тэнд хонож бэлгийн харьцаанд орсон.

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 3,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******эцэцэг төлж барагдуулсан. Аав *******эбаяр 67 настай, 4 жилийн өмнө тархиндаа цус харвасан, хэвтэрт хүний асаргаанд байдаг. Ээж ******* 64 настай даралт ихтэй сонсгол муутай хүн байдаг. Аав, ээжийгээ надаас өөр харьж хандах, тэжээн тэтгэх хүн байхгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хуулийн зүйлчлэлийн тохирсон, Э.*******-*******ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Э.*******-*******ийн 2021 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн ..................сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй С.*******ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан “хүчиндэх”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Э.*******-*******ийн арван найман насанд хүрээгүй хохирогч С.*******ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний бэлгийн эрх чөлөөнд нь халдсан үйлдэл, хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Э.*******-*******э: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 3,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******эцэцэгт төлж барагдуулсан. Аав *******эбаяр 67 настай, 4 жилийн өмнө тархиндаа цус харвасан, хэвтэрт хүний асаргаанд байдаг. Ээж ******* 64 настай даралт ихтэй сонсгол муутай хүн байдаг. Аав, ээжийгээ надаас өөр харьж хандах, тэжээн тэтгэх хүн байхгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү  гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

  Шүүгдэгч Э.*******-*******э нь 2021 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн ..................сумын 6 дугаар багийн нутагт байрлах эзэнгүй хашаанд байх 4*4 метрийн харьцаатай модон байшинд арван найман насанд хүрээгүй С.*******ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орсон болох нь:

-шүүгдэгч Э.*******-*******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******эцэцэгийн мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч С.*******ын насыг тоолсон тухай тэмдэглэл, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.*******-*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 /тав/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдалд тохирсон байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайн сонгон оногдуулж буй ялын төрөл хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

          

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН