| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00103/И |
| Дугаар | 140/ШШ2024/00180 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 140/ШШ2024/00180
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч ...... аймгийн ..........сумын ........ багт оршин суух .......... овогт ................ нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.........., нарийн бичгийн дарга Г...........нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Д........... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1976 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн .......... сумын .......... нэгэн нэгдлийн ......... бригадад суурийн ахлагч аав ..........., ээж ........... нарын хамт мал ажиллаж байгаад 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдан , 022 дугаар цэргийн ангид алба хааж 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр халагдсан.
1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ............сумын ...........нэгэн нэгдлийн ..........р,
1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......... сумын ........ нэгдлийн тууварчнаар,
1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Батлан хамгаалах яамны дэргэдэх ..........ын курст суралцаж тракторын жолоочоор төгсөөд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ............ сумын ...........нэгэн нэгдэлд .................. тус тус ажилласан....
Иймд намайг ...1976 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........... сумын .......... нэгдлийн ................ бригадад малчнаар,
1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ......................сумын .............. нэгдлийн уурын зуухны галчаар,
1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн................ сумын .............. нэгдлийн тууварчнаар,
1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ...................сумын ................ нэгдэлд т.............оор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д......... ажил хөдөлмөрийн гараагаа 1976 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс Завхан аймгийн ........... сумын .................. нэгдлийн ..................... бригадад аав, ээжийн хамт мал маллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага дээр зарим нэг тодруулах зүйл байгаа. Тэрээр Д............. .............. сумын ............... нэгдлийн ...................бригадад туслах малчнаар 1976 оны 6 дугаар сарын 11-нээс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ............... сумын ............. нэгдлийн уурын зууханд ............аар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байгаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь цэргийн лавлагаатай давхацсан. Цэргийн батлах дээр 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан гэх бичилттэй боловч цэргийн төв архивын лавлагаагаар 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тушаал гарсан ч 1982 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан. 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл уурын зууханд галчаар ажиллаж байсан болохоо тогтоолгох гэж, мөн 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 сарын 30-ний өдөр хүртэл .............сумд тууварчнаар ажиллаж байсан. 1985 оны 1 дүгээр сараас 1985 оны 9 сар хүртэл тракторчын курс төгссөн. 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаад 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Мах боловсруулах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэмж хэлэхэд Д............... одоо 63 настай, тэтгэврийн нас нь 2, 3 жил өнгөрсөн. Группэд байдаг, группээс шилжиж өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа учраас ажиллаж байсан болохоо тогтоолгох шаардлагатай байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д............... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д...................нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д................ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1976 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Завхан аймгийн .......... сумын .............. нэгдлийн ................ бригадад малчнаар,
-1982 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мөн нэгдлийн үйлдвэр бригадад уурын зууханд галчаар,
-1983 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .......... сумын ............нэгдэлд тууварчин,
-1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл мөн нэгдэлд т.............оор,
-1988 оны 11 дүгээр 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа ........... хот дахь ........... үйлдвэрт нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/403 тоот лавлагаа, Завхан аймгийн ..............сумын ..................нэгдлийн 1982 оны 70-р данс, Аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/848 тоот лавлагаа, 1977, 1978, 1979 онуудын Завхан аймгийн .............. сумын .................. нэгдлийн 70-р данс зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Хэдийгээр .............. лавлагаанд 1977-1979 оны баримтад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний эцэг Д..............ын нэр дээр хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед аав, ээжийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул дээрх лавлагаа болон баримтуудыг Д.....................ийн мал маллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.
Мөн Завхан аймгийн ............ хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ................ үйлдвэрт нормчин, 1988 он гэх хэсэг, хаягийн хуудас №7 маягт, уг баримтын 10-т Завхан аймгийн ...........сумын уурын зууханд галлагч, 1983.5.20 гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Ш...................ийн өгсөн мэдүүлгийн: ...Д.......... Завхан аймгийн ............. сумын ....................... нэгдлийн ...., нэгдлийн т..................... тус тус ажиллаж байсныг сайн мэдэх юм. Харин он сар өдрийн нь санахгүй байна... гэх хэсэг,
гэрч Б............... өгсөн мэдүүлгийн: ...Д.................. нь 1982 онд цэргийн албанаас халагдаж ирээд Завхан аймгийн .............. сумын ...................нэгдлийн..............р, нэгдлийн т....наар, .............оор тус тус ажиллаж байсан. ................мөн трактор барьж байсан юм. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д..............дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д............... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б........ овгийн ...............ийг 1976 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Завхан аймгийн ............ сумын ............... нэгдлийн .........бригадад малчнаар,
-1982 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ............. сумын ............нэгдлийн үйлдвэр бригадад ............р,
-1983 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ..........сумын ................... нэгдэлд тууварчин,
-1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ..............сумын ...............нэгдэлд тракторын жолоочоор,
-1988 оны 11 дүгээр 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа ........................үйлдвэрт нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.................ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ