Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 331

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Алтантулгыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Алтансүхийн Алтантулгыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтантулгыг 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Алтантулгад оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алтантулгад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч А.Алтантулга нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 4.510.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргасугай.

 

  1. Хохирогч нь гэмт хэргийн хор уршигийн талаарх нэхэмжлэлээ жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

                    ШҮҮГЧИД                                          Ч.ОТГОНБАЯР

 

 

                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ