Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0509

 

 

 

 

 

 

 

 

    2023          06           07                                    128/ШШ2023/0509 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Н*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******

Хариуцагч: Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х*******

Хариуцагч: Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Ө*******, Ц.Б******* нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөртэй  холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, түүний өмгөөлөгч М.М*******, хариуцагчийн Б******* ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х*******, хариуцагч Б******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******, Ц.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Н******* нь нийслэлийн Б******* болон Б******* т холбогдуулан “Б******* ны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н******* ашиглах эрх бүхий Б******* нутаг дэвсгэрт Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Т аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг нийслэлийн Б******* н даалгах, П.Н******* ашиглах эрхий бүхий Б******* нутаг дэвсгэрт Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Т аманд байрлах 3 га газарт 95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн Нийслэлийн Б******* , нийслэлийн Б******* хэлтсийн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч П.Н******* нь нийслэлийн Б******* ны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Газрын төлбөрийн тухай” дугаартай н бичгийг хүлээн авч эс зөвшөөрсөн тул Б******* Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай н бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Гуравласан гэрээ байгуулагдаагүй, ямар хэмжээгээр газрын төлбөр төлөх нь тодорхойгүй, газрыг зориулалтын дагуу ашиглах үүрэг үүсээгүй байхад газрын төлбөрийн үүрэг үүсэх хууль зүйн үндэслэлгүй гэж,

3.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/******* дугаартай шийдвэрээр газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй байгааг дурдсан байхад газрын төлбөр төлөхийг шаардаж, газрын төлбөрийн өр, нэхэмжлэх үүсгэсэн байгаа нь хууль зөрчсөн гэж,

3.3 П.Н******* хувьд хууль зүйн үндэслэлгүй газрын төлбөр төлөх нөхцөл байдал үүсээд байгаа тул тэрээр 95,030,359 төгрөгөөр хохирч, улмаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр болоод байна гэжээ.

4. Нэхэмжлэгч П.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гуравласан гэрээ чухал гэдгийг мэдэрсэн. Би тэр газар нэг ч  удаа очиж үзээгүй. Гуравласан гэрээ байгуулж байж л газраа ашиглаж эхлэх байсан. Энэ хугацаанд 6,000,000 төгрөг өг гэсэн саналуудыг өгдөг байсан. Газар дээрээ ч очиж үзээгүй байж газрын төлбөрийн өрөнд орчихсон. Шинэ Засаг дарга хариуцагч нартай хамт уулзаад хангалттай тайлбарлаж өгсөн. Дүүрэгтэй Гуравласан гэрээ хийх хэрэгтэй гэсэн мөртлөө газрын төлбөр тооцсон байсан. Хуулийн хэлтсийн дарга, газрын ны дарга нөгөө хэд тайлбар хэлж системд бүртгэгдсэн газрын төлбөрийг шүүхээр л шийдвэрлүүлнэ гэсэн. Бид нарт өөрсдөө шийдвэрлэх боломж байхгүй гэсэн. Яасан гэж төлбөр төлөх юм бэ? гэхэд хэн ч юу ч хэлэхгүй, газартай эсэхээ ч мэдэхгүй. Хариуцагчаас “чи төлбөрөө төл, төлж байж газраа ашигла, бараг намайг мөнгөгүй бол газар ашиглаж яах гээд байгаа юм гэсэн маягаар хэлж байсан. Намайг газартай эсэхийг мэдэхгүй очиж үзээгүй, тэгээд ямар үндэслэлээр төл гээд байгаа юм. Би төлбөрийн задаргааг нь мөн хармаар байна. 2016-2022 он хүртэл намайг газартай гэрчилгээтэй байсныг мэдээгүй гэж байгаа юм. Тэгээд яаж төлбөр ногдуулаад байгаа юм. Газар ч байхгүй хүнээс газрын төлбөр нэхэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч П.Н******* хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар уг байршилд байрлах 3 га газрын ашиглах эрхийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр олгосон. Гэтэл уг оны Б******* сонгуулийн маргаантай холбоотой асуудлаар Засаг дарга томилогдохгүй, мөн засаг дарга гарын үсэг зурахаас, орлогч дарга нь гарын үсэг зурахаас татгалзаж байсан. Уг шалтгааны улмаас улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг байгуулж чадаагүй. Газар ашиглах гэрээ байгуулсны үндсэн дээр талуудад газар ашиглах эрх, үүрэг үүсдэг тул П.Н******* хувьд уг гэрээг байгуулж чадаагүй учир төлбөр төлөх үүрэг үүсэх боломжгүй байсан. Үүнийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдэж тогтоосон. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалын П.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосны дараа сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар П.Н******* газар ашиглах эрхийг сэргээсэн. Үүний дараа нэхэмжлэгч газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар Б уулын хамгаалалтын захиргаанд хандахад “… Дүүргийн газар зохион байгуулалтын наас газрын өр төлбөргүй тухай тодорхойлолтоо аваад ир” гэж хэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Б******* Газар зохион байгуулалтын наас тодорхойлолт авах тухай хүсэлт өгтөл тус нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн н бичгээр “95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсэж системд бүртгэгдсэн тул боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Үүний дараа Засаг даргад хандан гомдол гаргахад өр төлбөргүй тухай тодорхойлолт гаргах үндэслэлгүй хэмээн татгалзсан. Өмнөх шүүхийн шийдвэрт газрын төлбөр төлөх үндэслэлгүй байна гэдгийг тогтоосон бөгөөд үүнээс үзэхэд газрын төлбөр төлөх үндэслэлгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага буюу уг захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүчин т болсон. 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу эрхээ сэргээлгэе, 5-н жилээр хугацаагаа сунгуулъя гэх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан. Уг хүсэлт өнгөрсөн удаагийн үзлэгээр олдсон. Эхний агуулгыг бүртгэл хяналтын картаар шилжүүлээд шийдчихсэн. Тэр нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сайдын дугаар тушаалаар газар ашиглах эрхийг нь сэргээсэн. 5 жилээр сунгуулах асуудлаар бол бичгээр хариу өгөөгүй. П.Н*******тай утсаар яриад сунгуулах асуудлаараа Б уулын хамгаалалтын захиргаатай очиж уулз гэж хэлсэн. Материалууд бүрдүүлэх шаардлагатай гэж гэрчээр дуудагдсан хүн тэр үед хэлсэн. Газрын төлбөрийн өргүй тухай баримтаа аваад ир, шаардлагатай материалын нэг гэж хэлсэн. Үүний дараа 4 дүгээр сард нь газрын н дээр нэхэмжлэгч очсон. Мөн гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг Б уулын хамгаалалтын захиргаанд гараараа бичээд өгсөн юм. Энэ нь шүүхийн ажиллагааны явцад тогтоогдож байгаа. 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан ба тэр бүртгэлийн дагуу бид судлаад хариу өгөх шаардлагатай гэсэн хариу ирсэн. Тодорхойлолт авах гэтэл Б уулын хамгаалалтын захиргаанаас ирсэн 2-3 байгууллага руу шилжүүлж бичгээр эхлээд хүсэлт өгсөн. 9 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр хүсэлт өгсөн. Хариу өгөхгүй болохоор дахин хүсэлт өгсөн. 10 дугаар сарын 13-ны өдөр эхний хариуг өгсөн. Холбогдох газраараа шийдүүл бид нар үүнийг шийдэж чадахгүй гэсэн хариуг өгсөн бөгөөд уг хариуг нэхэмжлэгч талаас татгалзсан шийдвэр гэж үзэж байна. Бичгээр бидэнд хариу өгсөн учраас үүнийг шийдвэр гэж үзэж байгаа. Дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Иргэдийг хүлээн авах үеийн уулзалтаар хариуцагч нарыг байлцуулаад шийдэх гэсэн ч шийдэж чадаагүй. Бид нар үүнийг шүүхээр шийдвэрлээд хүчингүй болгосны дараа шийдвэрлээд өгье гэсэн зүйл яригдсан. болоод газрын үүнийг уул нь шалгах ёстой. Энэ үйл явдал нэхэмжлэгчийн буруугаас болсон юм уу? Яг яасан юм гэдэг зүйлийг шалгах ёстой байсан. Тэгээд бид нар хариугаа шуудангаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээж аваад 2022 оны 12 дугаар сарын 21-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Мөн бид тэр өдрөө дээд шатны байгууллагад нь гомдол гаргасан. Уг хэргийн гол зүйл нь нэхэмжлэгч өдийг хүртэл бол газраа ашиглаж эхлээгүй байгаа, гэрээ байгуулаагүй байгаа, эрх нь бол сэргэчихсэн. Тэр гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад сунгуулах хүсэлтээ тавьсан, гуравласан гэрээгээ байгуулмаар байна гэж дахиж хандсан, сунгуулах хүсэлтийн хувьд газрын төлбөргүй гэсэн баримт ав гэсэн, авах гээд очингуут төлбөрөө төл гэсэн, би наадхыг чинь төлөх үндэслэлгүй гэж шүүхээр маргаж байна. Уг нэхэмжлэлийн зорилго нь гуравласан гэрээг байгуулж газраа ашиглаж эхлэх юм. Сая бидний гаргаж өгсөн баримт бол 2018 оны Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын тушаалаар батлагдсан заавар байгаа юм. Газрын төлбөрийг ямар хэмжээгээр ямар хугацаагаар төлөхийг гэрээнд зааснаар үүрэг нь үүснэ гээд явж байгаа мөртлөө төлөөгүй бол нэхэмжлэгчийн буруу гээд, ашиглах эрх үүсээгүй байхад шүүх дүгнэхдээ төлбөр төлөх үүрэггүй гэж дүгнэчхээд байхад нэхэмжлэх үүсгэсэн байгаа нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа нэг хэлбэр. Гэрээг нь одоо болтол хийгээгүй. Төлбөрийнхөө асуудлыг нэг тийш нь болгосон хойно гэрээг байгуулна гэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн нэхэмжлэх яваад байна. Тодруулах байдлаар газрын төлбөр төлөх үүрэг үүснэ. Гуравласан гэрээ байгуулах 4.2.8 дахь хэсэгт заасан хууль тогтоомжид заасан хууль зөрчсөн үйлдэл байхгүй учраас ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсэхгүй. Уг нэхэмжлэлийн зорилго нь гуравласан гэрээг байгуулж газраа ашиглаж эхлэх юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нарын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчид шүүхэд худал ярьж байна хэмээн үзэж байна. Ц.Х******* би нэхэмжлэгчийг манай нд хандсан өдрөөс нь эхлээд хууль зүйн үндэслэлтэйгээр хангалттай тайлбарлаж өгсөн. Тухайн хүн өөрөө энийг эхлээд ойлгоогүй, бухимдаж байсан. Бидний шүүхэд гаргасан тайлбарыг уншвал бидний өнөөдөр энд маргаад буй гол асуудал нь тэнд байгаа. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу Б уулын хамгаалалтын захиргаа хүчинтэй гэж үзсэний үндсэн дээр бидний ашиглаж буй дундын мэдээллийн системд П.Н******* гэх хүн газар ашиглах эрх нь байсан байна гэж үзсэний үндсэн дээр 2020, 2021 онуудын газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн. Үүний талаар бид өнөөдөр шүүхээр хэлэлцэж байна. Үүнийг яагаад үүссэн эсэх талаар Газар зохион байгуулалтын н дээр хийсэн үзлэгээр би тайлбарлаж өгсөн. Бид бүхэн хуулийн дагуу үйл ажиллагаа л явуулдаг. Төлбөр ногдуулалт нь мөн журмын дагуу л явсан. Уг бүртгэгдсэн үйл ажиллагаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан заалтын дагуу л явагдсан. Иймд бид хууль зөрчөөгүй.

Би иргэн П.Н*******д ойлгуулаад ийм, ийм нэхэмжлэл гарж ирдэг юм. Ийм төлбөрүүд үүссэн байна гэдгийг маш тодорхой хэлж ойлгуулсан. Төрийн байгууллага бол хуульд загаагүй үндэслэлээр, иргэн аж ахуй нэгжээс нотлогдоогүй зүйлээр татвар нэхээд байдаг байгууллага биш. Тухайн анхдагч мэдээллийг оруулж буй Б уулын хамгаалалтын захиргааны мэдээллийн дагуу Газрын төлбөрийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль журмыг үндэслээд бодогдож буй татвар юм. Би тэрийг тухайн ашиглаж байгаа программын дагуу бодоод танилцуулаад, ийм хууль журмын дагуу бодогдсон байна гэдгийг нарийн, нилээн сайн ойлгуулсан болов уу гэж би тухайн үед бодож байсан ч ойлгоогүй байж. Манай тэр нэхэмжлэл дээр дурдсан дээр тодорхой байгаа. Тэрийг сайн уншиж танилцсан бол уг асуудлынхаа уг үндсийг ойлгоод мэдчих байсан болов уу гэж бодож байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  И.Ө******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай татварын татвар ногдуулахдаа хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /н тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын нд хүргүүлэхээр хуульчилсан байдаг. Тэгэхлээр манай татварын болоод газар зохион байгуулалтын хооронд үүссэн системийн дагуу манайд тухайн П.Н*******д газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор манай татварын нд ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу татварын өр төлбөрөө барагдуулах эрх, үүрэг олгогдсон байдаг. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно гэж заасан байдаг. Тэгэхлээр газрын нд уг заалтын дагуу газрын төлбөрийн ногдлыг оногдуулсан гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчид Хан-Уул дүүрэг, Б уулын Дархан цаазат газар, Т аманд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар “Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр  газар ашиглах эрхийг цуцалсныг,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/******* дугаартай шийдвэрээр хүчингүй болгожээ.

3. Дээрх шүүхийн шийдвэрт “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны дүгээр тушаалын П.Н*******д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох болон оролцогчийг сонсохтой холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д заасны дагуу газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудалд нэхэмжлэгчээс үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж...” дүгнэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээжээ.

4. Нэхэмжлэгч П.Н*******д 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр, Улаанбаатар хотын Хан-Уул Т аманд аялал жуулчлалын зориулалтаар 3 га газар ашиглах эрхийн дугаартай гэрчилгээ олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар “Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ/2022/******* дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

5. Харин нэхэмжлэгчээс “...гуравласан гэрээ байгуулагдаагүй, ямар хэмжээгээр газрын төлбөр төлөх нь тодорхойгүй байхад, газрын зориулалтын дагуу ашиглах эрх нээгдээгүй, 2016-2022 онуудад газраа зориулалтын дагуу нэг ч өдөр ашиглаагүй байхад газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй ...” гэж, хариуцагчаас “...газрын төлбөрийн нэхэмжлэхийг харьяалах татварын байгууллагад дундын мэдээллийн санд үүсгэснийг хууль бус үйлдэл гэж үзэхгүй...” гэж маргажээ.

6. Б******* ны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай н бичгийн тухайд:

6.1 Дээрх н бичигт “...газар ашиглах эрх нь олгогдсон иргэн, хуулийн этгээд төрийн цахим мэдээллийн санд бүртгэгдсэн учир газрын төлбөр төлөх ногдуулалт хийгдэн, нэхэмжлэх үүссэн,...газар ашиглах гэрээ байгуулаагүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй,...газар ашиглах гэрээ байгуулах, батлах эрх нь тус ны хуулиар олгогдсон эрх биш учир газар ашиглах гэрээ байгуулаагүй шалтгаанаа холбогдох н тушаалтан, байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэсэн газрын төлбөртэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчийн газрын төлбөрийн өргүй болох тухай тодорхойлолт авах хүсэлтэд хариу хүргүүлсэн байна.

6.2 Газрын мэдээллийн нэгдсэн санд газар эзэмших, ашиглах эрх үүссэн иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг үүсгэж, бүртгэгдсэний дагуу газрын төлбөр ногдуулсан нэхэмжлэх үүсгэх ажиллагааг Газар зохион байгуулалтын хэрэгжүүлэхээр байна.

6.3 Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” гэж заасныг үзвэл газрын төлбөрийг тодорхойлж ногдуулах эрхийг тухайн газрын нд олгосон байна.

6.4 Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийн газар эзэмшигч, ашиглагчид хүлээлгэсэн байна.

6.5 Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”,

6.6 Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын кадастрын нэгдсэн системийг ажиллуулах журам”-ын 9.12-д “бүртгэгдсэн газар ашиглах эрхийн хүрээнд газрын төлбөрийг баталсан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын бүсчлэл, тоон итгэлцүүрийн дагуу газрын төлбөрийг ногдуулж тооцно” гэж зааснаас үзвэл хариуцагч Б******* ны газрын төлбөрийн нэхэмжлэхийг харьяалах татварын байгууллагын дундын мэдээллийн санд үүсгэснийг болон 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай н бичгийн буруутгах боломжгүй байна.

7. Б******* хэлтсийн хувьд ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-т “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах”, 75.1.2-д “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих”, 75.1.3-д “төсвийн орлогыг бүрдүүлэх” үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /н тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын нд хүргүүлнэ” заасан байх тул хариуцагч Б******* хэлтсээс нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газарт 95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн үйл ажиллагааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

7.1 Хариуцагч Б******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага хангаагүй..” гэж маргаж байгаа бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг шаардсан хэдий ч 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “...нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

7.2 Нөгөөтэйгөөр нэхэмжлэгч П.Н******* Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тушаалаар Б уулын дархан цаазат газрын Т аманд байрлах аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 30025м2 газар ашиглах эрхийн Газрын мэдээллийн санд бүртгэсэн эрх бүхий байгууллага нь Б******* болон тус биш байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагууд нь Газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн системийн огноогоор Б******* иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоог утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” 13 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн Т аманд  аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 3 га газрын төлбөрийг тогтоож, төлбөрийн ногдуулалтыг үүсгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

8. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг анх газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн захиргааны байгууллагатай маргах эрх нь нээлттэй болно.

9. Хавтаст хэрэгт авагдсан Газрын төлбөрийн татварын нэхэмжлэхийг үзвэл нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх тайлант хугацааг 2020-2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар цуцалж шүүхийн маргаан үүсгэж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон байх ба маргааны хүрээнд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхэд газрын төлбөрийн тооцоогүй гэсэн тодорхойлолт шаардсан захиргааны байгууллагаас газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хийсэн үйл баримтыг шүүхээс дүгнэх боломжгүй байна.

10. Харин нэхэмжлэгчийн “...шүүхийн шийдвэрээр гэрээ байгуулаагүй учраас газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн тул 2016-2022 оны хооронд газрын төлбөр төлөх ёсгүй...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

10.1 Учир нь шүүхийн шийдвэрт “...газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудалд нэхэмжлэгчээс үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  хэмээн...” дүгнэсэн болохоос огт газрын төлбөр төлөх ёсгүй гэж үзээгүй байна.

11. Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дахь заалтын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан журмыг газар ашиглагч зөрчиж, огт газрын төлбөр төлөх ёсгүй гэж шүүхээс дүгнэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.5, 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.Н******* нэхэмжлэлтэй, Б******* , Б******* т холбогдуулан гаргасан “Б******* ны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н******* ашиглах эрх бүхий Б******* нутаг дэвсгэрт Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Т аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг нийслэлийн Б******* н даалгах,

П.Н******* ашиглах эрхий бүхий Б******* нутаг дэвсгэрт Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Т аманд байрлах 3 га газарт 95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн Нийслэлийн Б******* , нийслэлийн Б******* хэлтсийн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                    Д.ЧАНЦАЛНЯМ