Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2024/00079/И |
Дугаар | 140/ШШ2024/00189 |
Огноо | 2024-05-10 |
Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 140/ШШ2024/00189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......... сумын ........................ тоотод оршин суух, ............... овогт ....................гийн нэхэмжлэлтэй,
Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г..нарийн бичгийн дарга Г................ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би улсад нийт 45 жил ажилласан. 2024 онд өндөр насны тэтгэвэрт гаргах гэтэл ажилласан жил маань гүйцсэн. Би 3 хүүхдээрээ тэтгэвэрт гарах гэтэл том хүү .............ынхаа төрсний гэрчилгээг олохгүй байгаа учраас тэтгэвэрт гарч чадахгүй байгаа. Би Улсын бүртгэлийн хэлтэс болон архиваас хүү Т...............хаа төрсөний гэрчилгээний талаар баримт шүүгээд гарч ирээгүй. Би Завхан аймгийн .................т 1983 оны 2 дугаар сарын 27-ны өдөр үдээс өмнө хүү Т............... төрүүлж байсан. Энэ талаар аймгийн эмнэлгийн төрөлтийн бүртгэлээс шүүхэд тухайн баримтуудыг 20 жилд нэг удаа устгадаг учраас ямар ч баримт байхгүй байсан. Миний хүүгийн төрсний гэрчилээг үндэслэж иргэний үнэмлэх олгосон байх ёстой. Гэтэл энэ талаарх баримт улсын бүртгэлд огт бүртгэлгүй, байдаггүй юм байна лээ. Би улсын бүртгэлийн архивын ажлын 14 хоногт шүүж үзсэн. Ингэж шүүхдээ ойролцоох сумуудын архивын баримтыг 1980 оноос 1990 он хүртэл шүүж үзсэн. Тэтгэвэр тогтоолгох гэтэл хүүгийнхээ төрсний гэрчилгээг олохгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл тэтгэврээ тогтоолгож чадаагүй явж байна. Тиймээс танай шүүхэд хандсан юмаа.
Иймд намайг хүү Т............-ны өдөр төрүүлж байсан үйл явдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г............йн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ................ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Г.. нь хүү Т.Н..................ыг ..................ны өдөр төрүүлж байсан үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр хүү Г.-ны өдөр Завхан аймгийн..................төрүүлж байсан болох хүү Г............... иргэний үнэмлэхээр нотлогдож байна.
Иргэн Т.............төрөлтийн талаарх бүртгэл нь 1983-1998 онуудын .................... сумын төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй, төрөлт бүртгэлгүй тул төрснийг бүртгэх анкет бичгдээгүй болох нь ............. хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 281 дугаартай албан тоот тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдолтой үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан.
Нэхэмжлэгч Г...........нь хүү Т...................өдөр Завхан аймгийн ...............т төрүүлж байсныг тогтоолгох нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд ач холбогдолтой байна.
Эрх зүйн ач холбогдол бүхий дээрх үйл явдлыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгүүлсэн эдгээр байдлыг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд тус тус шүүхэд хүсэлт гарган шийдвэрлэхээр байна.
Иймд Г..............йн хүү Т.Н.............өдөр Завхан аймгийн ............... төрүүлж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г...................гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар .............овогт .............г хүү Т.................-ны өдөр Завхан аймгийн ................т төрүүлж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г............н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ