Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2024/00190

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: .......... хотын Х.......... хаягт үйл ажиллагаа явуулж буй............. ХХК-ийн /РД: .............. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ........... сумын ................тоот хаягт оршин суух, ................ овогт ..........,

Хариуцагч: Завхан аймгийн ............ сумын ............. тоот хаягт оршин суух,.............. овогт .........................нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,230,747.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .................ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Х.......... нь .............ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээл авах хүсэлт гаргаж .............. дугаар үйлчилгээ үзүүлэх Ерөнхий гэрээ, ............... дугаар зээлийн гэрээг тус тус байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг 3.2% хүүтэй 24 сарын хугацаатай буюу 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн...

Иймд Х.Б..........өөс...........дугаар үйлчилгээ үзүүлэх Ерөнхий гэрээ, 1...............дугаар зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн төлбөр 4,193,944 төгрөг 67 мөнгө, үндсэн хүүд 988,346 төгрөг 21 мөнгө, нэмэгдүүлсэн хүү-28,456 төгрөг 13 мөнгө, нотариатын зардал -20,000 төгрөг нийт 5,230,747 төгрөг 01 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х...........ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д............тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Д.......... нь хүү Х..............н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд хүү Х.............. нь ..........ББСБ ХХК-ийн зээлийн төлбөр болох 5,230,747 төгрөг 01 мөнгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК нь хариуцагч Х................. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,230,747.01 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ...........ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Х.......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч Х.............нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т......... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,641.95 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х..өс 49,321................ төгрөгийг, төрийн сангийн орлогоос 49,321 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 98,641.95 төгрөгийг нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.................өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,230,747.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Х...............бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,641.95 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х..........өөс 49,321 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 49,321 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 98,641.95 төгрөгийг нэхэмжлэгч .............ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х................нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ