Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00255

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00255

Улаанбаатар хот

 

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* ******* *** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* , овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,128,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь хариуцагч Б., М. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,128,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* ******* ******* салбараас Б., М. нар нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэмэлтээр 5,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлдэгч Б., М. нар нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хугацаагаа 6 сараар сунгаж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн /1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот барьцаат зээлийн гэрээгээр 14 адуу, 19 үхэр, 175 хонь, 130 ямаа, нийт 338 толгой мал, таван ханатай гэр 1 ширхэг, хөлдөөгч 1ш, нарны дэлгэц аккумляторын хамт 1ш, телевизор 1ш тус тус барьцаалсан. Зээлдэгч нийт 5,575,515 төлснөөс үндсэн зээлэнд 3,003,018, зээлийн хүүнд 2,513,505 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 58,992 төгрөг нь тус тус төлөгдсөн. Зээлдэгч Б., М. нартай удаа дараа уулзаж зээлээ төлөхийг шаардсан боловч шаардлага биелүүлээгүй болно. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч Б., М. нарын үндсэн зээл 5,996,982 төгрөг, хуримтлагдсан хүү 121,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,940 төгрөг нийт 6,125,374 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б., М. нараас 6,128,874 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б., М. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид ******* ******* ******* салбараас малчины зээл авсан нь үнэн, зээлийн үлдэгдэл болох 6,128,874 төгрөгийг төлж барагдуулах болно. Бидэнд маргах зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нараас бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б., М. нар нь ******* ******* ******* ******* нэхэмжилсэн 6,128,874 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* , овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,128,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,012 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 56,506 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б., М. нараас улсын тэмдэгтийн хураамж 56,506 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ