Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2024/00266

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2024/00266

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, *******ын **********, ******* ******* оффис, **** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 230,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 230,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* капитал ББСБ ХХК нь тай 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй тоот зээлийг Хаан банк дахь тоот дансанд дээрх зээлийг зээлдэгч Б. шилжүүлсэн. Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тоот зээл 2023 оны 12 дугаар сарын 03-ний өдөр дуусч үндсэн зээлийн үлдэгдэл 20,220 төгрөгийг хасаж үлдэгдэл 179,780 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 166 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 106 + 1 удаагийн сунгалтаар 30 хоног/-ийн хүү 70,640 төгрөг + хүүнд төлсөн 19,780 төгрөгийг хасаж хүү 50,860 төгрөг, нийт 230,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* кампитал ББСБ ХХК нь хариуцагч аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 230,640 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийн хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 230,640 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 230,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,570 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3,785 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 3,785 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ