Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/05143

 

 

 

 

 

 

 

 

2023 11 23 101/ШШ2023/05143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн *******-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 29,100,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,

Гэрч Т.*******, С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* би БНХАУ-ын иргэн *******-тай 2019 онд танилцан нөхөрлөсөн. 2020 оны 01 сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн ******* мөнгө хэрэгтэй байна, зээлдүүлээч гэж гуйсан ба надад тухайн үед мөнгө байгаагүй учир би дүү Т.*******эс 5,000,000 төгрөг Хаан банкаар шилжүүлэн авч түүнд бэлнээр өгсөн.

Дараа нь мөн 2020 оны 02 сарын 06-ны өдөр мөнгө хэрэгтэй гэсэн тул дүү Т.*******д хэлж 3,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн ******* бэлнээр очиж авсан. Тухайн үед тэрээр дээрмийн гэмт хэрэгт холбогдсон байсан ба дансаар мөнгө авч болохгүй гээд бэлнээр авсан.

2020 оны 08 сарын 13-ны өдөр надаас мөн 5,000,000 төгрөгийг зээлсэн ба би уг мөнгийг түүнд дансаар шилжүүлж өгсөн.

БНХАУ-ын иргэн ******* 2020 оны 01 сарын 30-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийг өгөхгүй удаачлаа, би таньд 6,000,000 төгрөг болгож өгнө гээд мөн 2020 оны 02 сарын 06-ны өдөр зээлсэн 3,000,000 төгрөгийг нэмэн нийт 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2020 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан.

Уг 2020 оны 03 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2020 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл 44 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон.

9,000,000 төгрөг дээр 2020 оны 08 сарын 13-ны өдөр зээлэн авсан 5,000,000 төгрөгийг нэмэхэд нийт 14,000,000 төгрөг болж байгаа.

Мөнгөө авья гэтэл тэрээр өнөөдөр, маргааш гэсээр нилээд хугацаа өнгөрсөн ба ингэж явсаар бид 2021 оны 01 сарын 27-ны өдөр харилцан тооцоо нийлэхэд 9,000,000 төгрөгийн 44 хоногийн хүү 660,000 төгрөг, алданги 4,800,000 төгрөг, нийт 19,400,000 төгрөг болсон.

2021 оны 01 сарын 27-ны өдөр тооцоо нийлчихээд тухайн өдрөө гэрээгээ байгуулж чадаагүй, үдээс хойш 16 цаг болсон байсан. Маргааш нь БНХАУ-ын иргэн ******* ирээд манай гэрийн орчим ирж бид хоёр ойролцоох нотариат орсон.

2021 оны 01 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахад бидний хооронд ямар нэг маргаан гараагүй, монгол хэл мэддэг учраас монгол хэлээр нотариатын үйл ажиллагаанд оролцоно гэдэг бичгийг бичихэд нотариатад гэдэг үгийг БНХАУ-ын иргэн ******* бичсэн ба би муухай бичээд байна, та биччих, би гарын үсгээ зурья гээд зурсан.

Алдангийг бид харилцан тохиролцон тогтоосон ба 2021 оны 01 сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж нотариатч С.ээр гэрчлүүлсэн. Уг гэрээгээр БНХАУ-ын иргэн ******* мөнгийг 2021 оны 04 сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр тохирсон.

Гэвч мөнгийг маань өнөөдөр хүртэл өгөөгүй тул 2021 оны 01 сарын 28-ны өдрийн тоот гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж зааснаар 1 хоногийн 97,000 төгрөг, нийт 392 хоног хугацаа хэтэрч алданги тооцохоор байгаа ч Иргэний хуулинд заасны дагуу үндсэн зээлийн 50 хувиар 9,700,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн.

Иймд БНХАУ-ын иргэн *******-аас үндсэн зээл 19,400,000 төгрөг, алданги 9,700,000 төгрөг, нийт 29,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 01 сарын 28-ны өдрийн бүртгэлийн дугаартай гэрээний дагуу 19,400,000 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн ******* хүлээж аваагүй.

2020 оны 01 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус зээлэн авсан нь үнэн, нийт 8,000,000 төгрөг авсан тухайд маргаан байхгүй.

Ингээд 8,000,000 төгрөгийг төлөх асуудал яригдсан ба уг мөнгийг удаасны төлбөр болгон 1,000,000 төгрөгийг нэмж нийт 9,000,000 төгрөг болгон өгье гэдэг тохиролцоог нэхэмжлэгч Т.*******той БНХАУ-ын иргэн ******* хийж 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 13 цаг 41 минутанд зээлийн гэрээ байгуулан, харилцан гарын үсгээ зурсан.

2021 оны 01 сарын 28-ны өдрийн бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа БНХАУ-ын иргэн ******* өмнө авсан 8,000,000 төгрөгөө 9,000,000 төгрөг болгон төлнө, 2020 оны 04 сарын 20-ны өдөр төлж чадаагүй мөнгөө 2021 оны 04 сарын 01-ний өдөр төлөхөөр болж байна гэж ойлгож гарын үсэг зурсан.

2020 оны 08 сарын 13-ны өдөр Т.*******оос авсан 5,000,000 төгрөг энэ зээлийн асуудалд хамааралгүй бөгөөд Т.*******, БНХАУ-ын иргэн ******* нар паркетан шал оруулж ирж худалдан борлуулдаг байсан ба энэ хамтран ажиллах гэрээтэй холбоотой БНХАУ-ын иргэн ******* түүнээс авсан бөгөөд уг мөнгийг төлсөн.

8,000,000 төгрөг дээр 1,000,000 төгрөг нэмээд нийт 9,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын иргэн Т.*******, БНХАУ-ын иргэн ******* нар 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 13 цаг 40 минутанд 339 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулж уг гэрээ 2021 оны 01 сарын 28-ны өдөр хүчингүй болсон ба талууд бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулсан.

БНХАУ-ын иргэн ******* дээрх 2 зээлийн гэрээнд заасан, тодруулбал анхны 339 дугаартай гэрээнд заасан 9,000,000 төгрөг, дараагийн дугаартай гэрээнд заасан 19,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******оос аваагүй.

Тэрээр нэхэмжлэгчийн дүү Т.*******эс 2020 оны 01 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, үүнээс хэд хоногийн дараа 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр авсан.

БНХАУ-ын иргэн ******* дээр дурдсан 8,000,000 төгрөгөөс өөр мөнгө Т.*******оос аваагүй ба 2020 оны 08 сарын 13-ны өдрийн мөнгө зээлсэн хэлцэлд заасан 5,000,000 төгрөг талуудын хамтран эрхэлж байсан паркетан шалны бизнестэй хамааралтай ба уг мөнгийг төлсөн.

Түүнчлэн паркетан шалны бизнестэй холбогдсон маргаан гарч иргэний хэрэг үүсч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Б.*******гэрэлд хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба Т.******* 2020 оны 08 сарын 13-ны өдрийн мөнгө зээлсэн хэлцэлд заасан 5,000,000 төгрөгийг мөн БНХАУ-ын иргэн *******-аас нэхэмжилж байгаа.

Талуудын хооронд 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 13 цаг 40 минутанд 339 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулах үед БНХАУ-ын иргэн ******* 8,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 44 хоногийн дараа буюу 2020 оны 04 сарын 20-ны өдөр сарын 5 хувийн хүү тооцож, нийт 9,000,000 төгрөг болгон төлөхөөр болж байна гэж ойлгон гэрээнд гарын үсэг зуран, гэрээг байгуулсан.

Т.******* 29,100,000 төгрөгийн авлагад түүний авсан 8,000,000 төгрөгөөс биш 9,000,000 төгрөгөөс хүү, алданги тооцсон, үүн дээр Т.******* тэр хоёрын хамтарч байсан паркетан шалны бизнест хамааралтай 5,000,000 төгрөгийг зээлсэн мэт нэмж, нийт 19,400,000 төлөхөөр тохиролцсон мэт тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

2021 оны 01 сарын 28-ны өдөр 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулахад өмнө авсан 8,000,000 төгрөгөө хүүгийн хамт 9,000,000 төгрөг болгож 2020 оны 04 сарын 20-ны өдөр өгч чадаагүй тул 2021 оны 04 сарын 20-ны өдөр төлөхөөр болж байна гэж ойлгож, гарын үсэг зурсан.

2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулахад БНХАУ-ын иргэн ******* нь Т.******* хэлж байгаа шиг паркетан шалны бизнест хамааралтай 5,000,000 төгрөгийн талаар тохиролцоогүй, энэ мөнгийг төлсөн байсан тул ингэж тохиролцох ч боломжгүй тул БНХАУ-ын иргэн ******* гэрээ байгуулах үедээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрсөн буюу ноцтой төөрөгдсөн байна.

Ийнхүү ноцтой төөрөгдөлд орох болсон шалтгаан БНХАУ-ын иргэн ******* кирилл үсгээр бичиж, уншиж сайн чадахгүйтэй шууд хамааралтай ба гэрээ байгуулах үед нотариатч монгол хэл мэдэхгүй бол орчуулагч байх ёстой, орчуулагчгүй бол гэрээ хийхгүй гэж хэлсэн.

Тэр үед Т.******* нь БНХАУ-ын иргэн *******-ийн өмнөөс түүнийг монгол хэл мэддэг, бичдэг учраас орчуулагч авахгүй монгол хэлээр ярьж нотариатын үйл ажиллагаанд оролцох хүсэлт гаргаж байна гэж бичиж, гарын үсэг зуруулж, гэрээг хийсэн.

Энэ үйлдэл Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт ... Хоёр ба түүнээс дээш талууд нотариатын үйлдэл хийлгэж байгаа тохиолдолд нэг тал нь нөгөө талдаа орчуулагч, /хэлмэрч/-ийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно. ... гэж заасныг зөрчиж байна.

Ийнхүү БНХАУ-ын иргэн ******* кирилл үсгээр бичиж, уншиж сайн чадахгүй байхад Т.******* монгол хэлээр кирилл үсгээр бичиж, уншиж чаддаг мэт байдлыг бий болгож улмаар 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээг байгуулах үедээ хариуцагч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн буюу илэрхийллийн төөрөгдөлд орсон байна.

Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоон, уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан зээлийн гэрээтэй холбогдуулж хариуцагч БНХАУ-ын иргэн ******* 2023 оны 01 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.д холбогдуулан нотариатч С.ийн уг зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэв.

 

Нэхэмжлэгч Т.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНХАУ-ын иргэн ******* нь Өвөр монгол хүн учир монгол хэлийг маш сайн мэднэ. Монголоор ярина, бичнэ, тодорхой хугацаанд найзлан нөхөрлөж байгаа болохоор сайн мэдэж байна.

Хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ийн бидний хооронд 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, мөн уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2021 оны 01 сарын 28-ны өдрийн бүртгэлийн дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 01 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, Т.******* иргэний үнэмлэхний хуулбар, БНХАУ-ын иргэн *******-ийн Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар,

2020 оны 08 сарын 13-ны өдөр мөнгө зээлсэн хэлцэл, 2020 оны 03 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансны 2020 оны 01 сарын 27, 2020 оны 08 сарын 13-ны өдрийн хуулгууд, Т. Хаан банк дахь тоот дансны хуулга, мөнгөний тооцоолол,

ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, Татварын албаны тодорхойлолууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт, Ашигт малтмал, газрын тосны газрын албан тоот, Гадаадын иргэн, харьяатын газрын 2022 оны 12 сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн албан бичиг,

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн А/148 дугаартай Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай тушаал, ХХК-ийн Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлсэн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн дугаартай оршин суух зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлт,

БНХАУ-ын иргэн *******-ийн Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлсэн хүсэлт, мөн түүний гадаад паспорт, Монгол Улсад түр оршин суух үнэмлэхний хуулбар, БНХАУ-ын иргэн *******-ийн оршин суух хаягийн талаарх Баянзүрх дүүргийн хорооны засаг даргын тодорхойлолт,

Т.******* БНХАУ-ын иргэн *******-д холбогдуулан гаргасан 50,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн тус шүүхийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн дугаар бүхий иргэний хэрэг үүсгэх тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нь итгэмжлэл, хариу тайлбарууд, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд,

БНХАУ-ын иргэн *******-ийн нотариатч С.д холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл,

БНХАУ-ын иргэн *******-ийн нотариатч С.д холбогдуулан гаргасан нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 926 дугаар бүхий захирамж,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 08-ны өдрийн дугаар бүхий нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч БНХАУ-ын иргэн *******-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,400,000 төгрөг,алданги 9,700,000 төгрөг, нийт 29,100,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нь 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч БНХАУ-ын иргэн *******-д холбогдуулан 2021 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,400,000 төгрөг, алданги 9,700,000 төгрөг, нийт 29,100,000 төгрөг гаргуулна,

хариуцагч БНХАУ-ын иргэн ******* 2021 оны 01 сарын 28-ны өдрийн бүртгэлийн дугаартай гэрээний дагуу 19,400,000 төгрөгийг хүлээж аваагүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Т.******* нь хариуцагч буюу зээлдэгч БНХАУ-ын иргэн *******-тай 2021 оны 01 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн *******-д 19,400,000 төгрөгийг 2020.03.20-ны өдрөөс 2021.04.01-ний өдөр хүртэл 12 сар, 10 хоногийн хугацаатай, хүүгүй, зээлдэгч нь хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, мөн энэхүү гэрээг байгуулснаар 2020 оны 03 сарын 20-ны өдрийн гэрээг хүчингүй болгохоор талууд харилцан тохиролцон хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулан нотариатаар гэрчлүүлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 3-4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Т.******* нь талуудын хооронд 2021 оны 01 сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хариуцагч БНХАУ-ын иргэн *******-гаас зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.

 

Харин БНХАУ-ын иргэн ******* зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн гэрээний дагуу мөнгийг бодитоор шилжүүлж аваагүй, урьд авсан 8,000,000 төгрөгийг 9,000,000 төгрөг болгон төлнө, 2020 оны 04 сарын 20-ны өдөр төлж чадаагүй мөнгөө 2021 оны 04 сарын 01-ний өдөр төлөхөөр болж байна гэж ойлгож гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа болно.

 

Т.******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би төрсөн ах Т.*******од 2020 оны 01 сарын сүүлч, 02 сарын эхээр 2 удаа буюу эхний удаа 5,000,000 төгрөг дансаар өгсөн. Би Хаан банк дахь өөрийн данснаас ахын Хаан банк дахь данс руу шилжүүлсэн. Ах БНХАУ-ын иргэн ******* гэж хүнд өгнө гэсэн.

Дараа нь ах яриад нөгөө хүн маань хэрэгт холбогдоод байгаа учраас дансаар авахгүй, бэлнээр өөрөө очиж авна гэсэн. Би АТМ-ээс мөнгө аваад БНХАУ-ын иргэн *******-д 3,000,000 төгрөг бэлнээр нь өгсөн. Би хашаа, байшингаа зараад байр авах гэж байсан ба энэ мөнгө надад байсан. Би ахад зээлсэн мөнгөө ахаас буцаагаад авсан, байраа ч авсан. ... гэжээ.

 

Нотариатч С. шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

2021 оны 01 сарын 28-ны өдөр үйлчлүүлэгч Т.*******, ******* нарын хүсэлтээр дугаартай гэрээг гэрчилсэн. 19,400,000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Гэрээ гэрчлүүлэх гэж орж ирсэн цагаасаа монголоор ярьж байсан ба бичиг баримтыг нь шалган БНХАУ-ын иргэн гэдгийг нь мэдсэн. Хоорондоо маргалдсан зүйл байгаагүй, урьдчилан ярилцан тохиролцсон байсан.

Үйлчлүүлэгч ******* БНХАУ-ын иргэн байсан тул орчуулагч оролцуулах эсэх талаар тодруулахад өөрийгөө Өвөр монгол хүн учраас монгол хэл сайн мэднэ, орчуулагч шаардлагагүй гэсэн учир орчуулагчгүй гэрээг гэрчилсэн.

Гадаадын иргэн заавал орчуулагч оролцуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Нотариатын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд орчуулагч, хэлмэрч оролцуулж байгаа тохиолдолд тэмдэглэл үйлдэнэ гэж заасан ба үйлчлүүлэгч орчуулагч оролцуулахгүй үйлдэл хийлгэх хүсэлт гаргасан учир тэмдэглэл үйлдэгдээгүй.

Зээлийн гэрээг батлахад үйлдэгдсэн гар бичмэлийн тухайд гэвэл үйлчлүүлэгч ******* бичиж эхэлсэн ч баллаад байсан тул Т.******* бичвэрийн хэсгийг болон БНХАУ-ын иргэн гэсэн хэсгийг тус тус бичсэн ба огноо, утасны дугаар, хүсэлт гаргах нь, мөн гарын үсгийн хэсгүүдийг БНХАУ-ын иргэн ******* өөрөө бичсэн.

Нотариатын программын цахим системд хийх гэж байгаа үйлдлээ дуудан үйлчлүүлэгчдийн мэдээллийг оруулах бөгөөд эцсийн үйлдэл хүртэл цаг явсаар байдаг. Хамгийн сүүлд цахим гарын үсэг зурагдаад хадгалах товч дарахад гэрээний бүртгэлийн хуудас дээр цаг үүсдэг ... гэжээ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэх шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэж болох ч зээлийн гэрээний үндсэн шинж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно, мөн талуудын хооронд 2021 оны 01 сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцож ... гэж заажээ.

 

Дээр дурдсанаас дүгнэж үзэхэд зээлдүүлэгч Т.******* гэрээнд заасан 19,400,000 төгрөгийг зээлдэгч БНХАУ-ын иргэн *******-д шилжүүлж өгөөгүй, гагцхүү түүний урьд өмнө Т.*******оос зээлж авсан 8,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан гэж үзэхээр ба зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

Хариуцагч буюу зээлдэгч БНХАУ-ын иргэн ******* нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Т.*******оос 2020 оны 01 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг зээлэн авсан нь талуудын тайлбар, Т. гэрчийн мэдүүлэг, Т.*******, Т.******* нарын Хаан банк дахь дансны хуулгуудаар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 52-53, 157-158 дугаар тал/

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нь нэхэмжлэгч Т.*******оос өмнө зээлэн авсан 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгөө 9,000,000 төгрөг болгон өгөхөөр хүлээн зөвшөөрч уг мөнгийг өгөхтэй холбоотой 2020 оны 03 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гэрээний хугацааг 2020.03.06-ны өдрөөс 2020 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл 44 хоног, сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцон, нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Дээрх гэрээг байгуулсан талаар хариуцагч БНХАУ-ын иргэн ******* маргаагүй ба нэхэмжлэгч Т.******* нь гэрээний хугацааны буюу 44 хоногийн хүү 660,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эсэргүүцээгүй.

9,000,000 төгрөг*5 хувь=450,000 төгрөг /1 сарын хүү/

450,000 төгрөг/30 хоног=15,000 төгрөг /1 хоногийн хүү/

44 хоног*15,000 төгрөг=660,000 төгрөг.

Мөн хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.*******од эвлэрэн хэлэлцэх саналыг тавьж байжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 29, 74-80 дугаар тал/

 

Мөн хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нь нэхэмжлэгч Т.*******той 2020 оны 08 сарын 13-ны өдөр харилцан тохиролцон хамтарсан паркетан шалны борлуулалтын орлогоос эхний ээлжинд төлөх нөхцөлтэй 5,000,000 төгрөгийг түр хугацаагаар зээлэн авсан ба хариуцагч БНХАУ-ын иргэн ******* уг мөнгийг авсантай холбоотой эсэргүүцээгүй, гагцхүү зээлийн гэрээний харилцаа бус хамтран ажиллах гэрээтэй холбоотой гэж тайлбарлалаа.

Гэсэн хэдий боловч хариуцагч БНХАУ-ын иргэн ******* уг 5,000,000 төгрөгийг зээлэн авсан нь 2020 оны 08 сарын 13-ны өдрийн мөнгө зээлсэн хэлцэл, нэхэмжлэгч Т.******* Хаан банк дахь дансны хуулгуудаар тогтоогдлоо .

 

Мөн хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нь нэхэмжлэгч Т.******* түүнд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 50,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнд уг 5,000,000 төгрөг багтаж байгаа гэх боловч уг хамтран ажиллах гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд БНХАУ-ын иргэн *******-ийн хувьдаа зээлэн авсан 5,000,000 төгрөгийн талаар тусгаснаас бус уг гэрээний үүрэгт тухайн мөнгийг шаардаагүй байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 28, 54, 159, 2 дугаар хавтасны 11-13 дугаар тал/

 

Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн *******-аас 9,000,000 төгрөг, түүний 44 хоногийн хүү 660,000 төгрөг, 2020 оны 08 сарын 13-ны өдөр зээлэн авсан 5,000,000 төгрөг, нийт 14,660,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 14,440,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

БНХАУ-ын иргэн ******* нь нотариатч С.д холбогдуулан 2021 оны 01 сарын 28-ны өдрийн дугаар бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан заалтуудыг зөрчсөн хэмээн уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Уг нэхэмжлэлийг тухайн шүүх 2023 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 926 дугаар бүхий шүүгчийн захирамжаар дээрхи нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн уг гэрээ байгуулан нотариатч гэрчилсэнтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын тайлбар, нотариатч С.ийн гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 119-122, 190, 2 дугаар хавтасны 32-34 дүгээр тал/

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудыг үндэслэн дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлага, зүйл, түүний үндэслэлийн талаархи өөр хэрэг шүүхээр хэлэлцэгдэж байгаа болох нь тогтоогдлоо.

Иймд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д " 65.1.7-д заасан үндэслэл хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа явдал биш харин энэ маргааныг шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлсэн ажиллагаа болно.

 

Нотариатч С.ийн гэрчийн мэдүүлэг өгөхдөө шүүхэд ирүүлсэн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн бүртгэлийн хуудас /гэрээ/, БНХАУ-ын иргэн *******-ийн 2021 оны 01 сарын 28-ны өдөр нотариад гаргасан хүсэлт, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 36-42 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн *******-аас 14,660,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 14,440,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Тус шүүхийн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 20731 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар БНХАУ-ын иргэн *******-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 29,100,000 төгрөгийн хэмжээгээр зогсоож, дансан дахь мөнгөн хөрөнгө нэхэмжлэлийн үнийн дүнд хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн үлдэх хэсгийн хэмжээнд битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, БНХАУ-ын иргэн *******-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 184,750 төгрөг, 254,950 төгрөгийг улсын орлогоос буцаан хариуцагч БНХАУ-ын иргэн *******-д олгож, хариуцагч БНХАУ-ын иргэн *******-аас 231,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******од олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН