| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/04788/И |
| Дугаар | 101/ШШ2023/05056 |
| Огноо | 2023-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/05056
2023 11 20 101/ШШ2023/05056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: оффис төв, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/ холбогдох
30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК болон Ж.******* нар 2022 оны 08 сарын 29-ний өдөр 22/18 дугаартай Бетон зуурмагийн үйлдвэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба худалдагч буюу ******* ХХК уг гэрээний 1.1-т зааснаар бетон зуурмагийн үйлдвэрийг шилжүүлэх, мөн гэрээний 2.1-т зааснаар худалдан авагч Ж.******* гэрээний төлбөрт 200,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.
Гэрээний дагуу төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохирсон байсан ба ******* ХХК 2023 оны 03 сарын 01-ний өдөр үйлдвэрийг бүхэлд нь худалдан авагч Ж.*******н өмчлөлд шилжүүлсэн бөгөөд тэрээр өнөөдрийн байдлаар гэрээний төлбөрт 20,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
Ж.******* гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж байж оршин суугаа хаягийг нь цагдаагийн байгууллагаар тогтоолгосон бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 02 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Тэрээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг төлөхөөс 180,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 20,000,000 төгрөг төлөх үүрэгтэй ба хамгийн сүүлд төлбөр төлсөн 2023 оны 02 сарын 19-ний өдрөөс алдангийг тооцсон.
Үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, алданги 2023 оны 02 сарын 19-ний өдрөөс 2023 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар 100,000 төгрөг, 131 хоног*100,000 төгрөг=13,100,000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуульд заасны дагуу 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг Ж.*******гоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ж.******* нь ******* ХХК-иас бетон зуурмагийн үйлдвэр худалдан авсан бөгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөг өгөөгүй нь үнэн болно.
Миний бие санхүүгийн асуудлаас болоод тус мөнгийг өгч чадаагүй бөгөөд 2023 оны 09 сардаа 10,000,000 төгрөг, 2023 оны 10 сардаа 10,000,000 төгрөгийг өгч дуусгавар болгох хүсэлтэй байна. Иймд эвлэрэх, төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2022 оны 08 сарын 29-ний өдөр байгуулсан Бетон зуурмагийн үйлдвэр худалдах, худалдан авах гэрээ,
Б. Хаан банк дахь тоот дансны хуулга, дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 28ё1-3/3274 тоот Ж.*******н хаягийг тогтоосон тухай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Ж.******* иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.*******той 2022 оны 08 сарын 29-ний өдөр 22/18 тоот Бетон зуурмагийн үйлдвэр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч ******* ХХК нь гэрээний 1.1-т заасны дагуу хаягт байрлах бетон зуурмагийн үйлдвэрийг мөн зүйлд заалтад заасан тоног төхөөрөмжүүдийн хамт худалдахаар,
Худалдан авагч Ж.******* гэрээний үнэд 200,000,000 төгрөг төлөхөөр, 2022 оны 08 сарын 29-ний өдөр урьдчилгаа төлбөр 160,000,000 төгрөгийг,
2022 оны 09 сарын 15-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг,
2022 оны 09 сарын 30-ны дотор үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
Дээрх 2022 оны 08 сарын 29-ний өдрийн 22/18 тоот гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 5-7 дугаар хуудас/
Хариуцагч буюу худалдан авагч Ж.******* нь нэхэмжлэгч буюу худалдан авагч ******* ХХК-тай бетон зуурмагийн үйлдвэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болон үйлдвэрийг хүлээн авсан талаараа маргаагүй.
Мөн худалдан авагч Ж.******* нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 200,000,000 төгрөг төлөхөөс 180,000,000 төгрөг төлсөн, 20,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа талаараа маргахгүй байгаа болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч Ж.******* худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 сарын 29-ний өдрийн 22/18 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Бетон зуурмагийн үйлдвэрийн нийт үнэ 200,000,000 төгрөг байх ба худалдагч талд бэлнээр эсвэл Голомт банкны тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ. /Тус үнийн дүнд НӨАТ болон буулгалт, тээвэрлэлт, угсралтын зардал ороогүй болно/,
2.2-т 2022 оны 08 сарын 29-ний өдөр урьдчилгаа төлбөр 160,000,000 төгрөгийг худалдагч талд бэлнээр эсвэл Голомт банкны тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ,
2.3-т 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг худалдагч талд бэлнээр эсвэл Голомт банкны тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ,
2.4-т 2022 оны 09 сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг худалдагч талд бэлнээр эсвэл Голомт банкны тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ,
5 дугаар зүйлийн 5.1-т Худалдан авагч тал гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагч талд төлнө,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй хариуцагч Ж.******* алданги төлөх үүрэгтэй.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа иргэн, хуулийн этгээд нь бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээнэ.
Хариуцагч Ж.*******н гүйцэтгэх үүрэг:
-Үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөг,
-Алданги 10,000,000 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/
Нийт 30,000,000 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ж.*******гоос 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 17109 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч Ж.******* 2023 оны 07 сарын 31-ний өдөр түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан хэргийн баримтуудыг танилцуулсан байна.
2023 оны 10 сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутад товлосон шүүх хуралдаанд хариуцагч Ж.******* шүүх хуралдааны тов мэдсэн атлаа ирээгүй ба түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл,
2023 оны 11 сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутад товлосон хуралдаанд хариуцагч Ж.******* эвлэрэн хэлэлцэх, мөн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл хугацаагаар тус тус хуралдааныг хойшлуулж байсан байна.
2023 оны 11 сарын 20-ны өдрийн 17 цагт товлосон хуралдаанд хариуцагч Ж.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тухайгаа шүүхэд мэдэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч хариуцагч Ж.*******н эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 1-2, 11, 13-17, 21-35 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ж.*******гоос 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гоос 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН