Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2024/00218

 

 

 

 

 

 

2024 05 03 156/ШШ2024/00218

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00023/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгө хувиарлуулж, орон сууцны урьдчилгаа төлбөрт 50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн өмгөөлөгч:*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3-д зааснаар Боржигон овогт Нямдоогийн /РД:*******/, Боржигин овогт Загдын /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү ын Тэмүүлэнг эцэг *******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэрийн тавилга, гал тогооны хэрэгсэл, цахилгаан бараа гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, гэрлэлт цуцлуулж, хүү *******г эцэг *******ын асрамжид үлдээж, хонь /эр төлөг/-10, хонь /эм төлөг/-5, өсвөр насны эр хонь 5, өсвөр насны эм хонь 10, өсвөр насны эр ямаа-10, өсвөр насны эм ямаа-10, нийт хонь 30, ямаа 20 толгойг 2024 оны 08 дугаар сард нэхэмжлэгчид шилжүүлэх, байрны урьдчилгаа 50 сая төгрөг гаргуулахаас нэхэмжлэгч нь багасгасаныг хариуцагч зөвшөөрч 15 000 000 төгрөгийг, мөн Верезо маркийн 30-06 улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан мөнгөнөөс *******т ногдох 850 000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэхээр тус тус эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ