Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2024/00227

 

 

 

 

 

 

2024 05 03 156/ШШ2024/00227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС.

 

156/2023/00562/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, 53 300 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: ******* /цахим/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******* /цахим/,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн өмгөөлөгч: /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Ганбазарын ******* РД:/, Жас овогт Аръяндэвийн ******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 40.1.1, 40.1.2, 73.1-д зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүү *******, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин ******* нарыг эх *******ын асрамжид үлдээж, 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг *******гээс гаргуулан тэжээн тэтгүүлж, хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-д зааснаар хариуцагчаас хүүхдүүдийн хуваарьт хөрөнгө болох 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 19 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөөс нэхэмжлэгч болон хүү *******, охин ******* нарт ногдох 22 784 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 30 515 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494 650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279 372 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг дуусгавар болохгүй ба хуульд заасан үүргээ биелүүлж байхыг эцэг *******, үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ******* нарт даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ