Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/04975

 

 

 

 

 

 

 

 

2023 11 15

101/ШШ2023/04975

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

  Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух,******* ******* овогт ******* ******* /РД:*******/,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/-д холбогдох

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 08 сарын 31-ний өдөр Д.*******гийн танил Ц.*******, Х. нар түүнтэй уулзсан ба Ц.******* 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, байраа барьцаалан зээл авсан. Байраа алдах гээд байна гэсэн, мөн Х. 2,000,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн.

Тэдний гуйлтаар 2020 оны 08 сарын 31-ний өдөр Д.******* Хаан банк дахь өөрийн тоот данснаас Х.ийн мөн банк дахь тоот данс руу 22,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг Х., 20,00,000 төгрөгийг Ц.******* авсан. Х. авсан мөнгөө буцаан төлсөн.

Харин Ц.******* 20,000,000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй бөгөөд 2022 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт Ц.*******д 20,000,000 төгрөгөө залилуулсан талаар гомдол гаргасан ч иргэний маргаан байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.

Дээрх гомдлыг шалгах явцад Ц.******* цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө 2020 оны 08 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг тус тус Х.ийн дансаар дамжуулан зээл авснаа зөвшөөрсөн.

Иймд Ц.*******ас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.******* нь 2020 оны 04 сард Х.тэй Төв аймагт байрлах алтны уурхайд хамтран ажилласан ба Ц.******* 45,000,000 төгрөг гаргаж Х. уг мөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулан олсон ашгаас тухайн мөнгийг нь буцаан төлөхөөр тохирч хамтран ажилласан.

Гэвч уг ажлаас ашиг олж чадаагүй ба Ц.******* Х.ээс мөнгөө шаардахад тэрээр хүнээс мөнгө зээлж өгнө гэсээр 2020 оны 09 сард 20,000,000 төгрөгийг өгсөн ба тэрээр өөрийнхөө данснаас Ц. эхнэрийн данс руу 2020 оны 08 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн.

Ингээд Х.ээс үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй ба 2022 оны эхнээс утас нь ч холбогдохоо больсон, хамтран ажиллаад ашиг олоогүй тул Ц.******* эрсдэлээ үүрээд үлдэгдэл мөнгийг Х.ээс нэхэмжлээгүй.

Ц.******* нь Д.******* гэж хүнээс мөнгө зээлээгүй, тэрээр Х. олдохгүй болохоор түүнээс мөнгөө авах боломжгүй юм байна гэж үзээд Ц.*******ас мөнгө гаргуулах гэж байгааг зөвшөөрөхгүй.

Д.*******, Ц.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түүнээс мөнгө зээлээгүй болохоор нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 сарын 18-ны өдрийн дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Д.*******гийн Хаан банк дахь тоот дансны хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

 

Хариуцагч Ц.******* нь итгэмжлэл, хариу тайлбар, улсын дугаартай, лексус 470 маркийн авто машины гэрчилгээ, ХХК-тай байгуулсан худалдааны талбай түрээслэх гэрээ, төлбөрийн баримтууд зэргийг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.*******д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь Ц.******* 2020 оны 08 сарын 31-ний өдөр Х.ээр дамжуулан 20,000,000 төгрөгийг зээлсэн тул уг мөнгөө гаргуулна гэж,

Хариуцагч Ц.******* Уг мөнгийг Х. Д.*******гаас зээлсэн. Д.******* бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Д.******* нь 2020 оны 08 сарын 31-ний өдөр Хаан банк дахь өөрийн тоот данснаас Х.ийн тоот дансанд 20,000,000 төгрөгийг гүйлгээний утгатай шилжүүлсэн ба уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг Х. зээлсэн, 20,000,000 төгрөгийг Ц.******* зээлсэн гэж тайлбарлалаа.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Х. нь Хаан банк дахь тоот данснаасаа Ц. эхнэрийн мөн банк дахь данс руу 2020 оны 08 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн талаар хариуцагч Ц.******* маргаагүй бөгөөд гагцхүү уг мөнгө нь Х.ээс авлагаа авсан гэж тайлбарласан болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 08 сарын 31-ний өдөр Х.т гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 22,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг Ц.******* зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож түүнээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа бөгөөд зээлийн гэрээний үндсэн шинж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.

Д.******* нь 22,000,000 төгрөгийг Х.т зээл гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэн Х. уг мөнгийг хүлээн авсан байх бөгөөд дээрхээс үзэхэд Д.*******, Ц.******* нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 08 сарын 31-ний өдөр Х.т 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, уг мөнгийг Х. нь Ц. эхнэрийн данс руу 2020 оны 08 сарын 31, 2020 оны 09 сарын 01-ний өдрүүдэд тус тус шилжүүлсэн нь Д.*******, Ц.******* нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй болно.

 

Д.******* нь Ц.******* гэх хүнд 20,000,000 төгрөг залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т. шалган хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган 2022 оны 03 сарын 13-ны өдөр прокурорт хүргүүлжээ.

Мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор уг материалыг хянаад залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолд Д.******* нь гомдол гаргаагүй гэж тайлбарласан болно.

/ХХ-ийн 3 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 03 сарын 18-ны өдрийн тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоороо талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоосон хэмээн тайлбарласан ба прокурор иргэний эрх зүйн харилцаа үүссэн талаарх үйл баримтыг дүгнэн, тогтоохгүй бөгөөд прокурор нь Монгол Улсын Үндсэн Хууль, Прокурорын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж үзвэл хариуцагч Ц.Гантулгыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжтой гэж тайлбарласан ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрчлөн бичгээр гаргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.*******д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 18509 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч ******* ******* /РД: *******/-ын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 20,000,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН