Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 343

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Тумад овогт Бүүвэйбаатарын Бадарчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Мөнх-Оч, Бөхт овогт Отгонбаатарын Балжирсамбуу нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Бүүвэйбаатарын Бадарч, Энхтөрийн Мөнх-Оч, Отгонбаатарын Балжирсамбуу нарыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бадарч, О.Балжирсамбуу, Э.Мөнх-Оч нарыг 05 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бадарч, О.Балжирсамбуу, Э.Мөнх-Оч нарт тус тус оногдуулсан 05 жил хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бадарч, О.Балжирсамбуу, Э.Мөнх-Оч нарын тус тус цагдан хоригдсон 98 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
  7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Очоос 478.115 /дөрвөн зуун далан найман мянга, нэг зуун арван тав/ төгрөг гаргуулж хохирогч Б.Улаанхүүд олгосугай.
  9. Хохирогч Б.Улаанхүү нь хор уршигийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бадарч, Э.Мөнх-Оч, О.балжирсамбуу нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                ШҮҮГЧИД                                          Ч.ОТГОНБАЯР

    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ