| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/04841/И |
| Дугаар | 101/ШШ2023/04942 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/04942
2023 ******* 13 101/ШШ2023/04942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот, ******* Сууц өмчлөгчдийн холбооны /гэрчилгээний дугаар *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух ******* ******* /РД: *******/-т холбогдох
2,253,756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* СӨХ-ийн гүйцэтгэх захирал О.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б байрыг Эко тогтол ХХК-ийн захиалгаар ******* ХХК барилгын ажлыг гүйцэтгэж 2013 онд ашиглалтанд оруулсан бөгөөд ******* сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 04 сард оршин суугч өмчлөгчдийн бүх нийтийн хурлаар албан ёсоор үүсгэн байгуулагдан байрны оршин суугчдын ая тухтай нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Тус байрны ******* тоотын оршин суугч, өмчлөгч М.******* нь 2015 оны 09 сараас хойш нэг ч сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй бөгөөд 2019 оны 09 сард би тус холбооны гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсны дараа М.*******тэй төлбөр барагдуулах талаар удаа дараа уулзсан бөгөөд мөн нийт 6 удаа мэдэгдэл өгсөн.
Мөн түүнтэй 2015, 2016 оны төлбөрийн хөнгөлөлт үзүүлээд 2017 оноос эхлэн төлбөрийг нь төлүүлэхээр харилцан тохиролцсон боловч мөн л төлөөгүй.
М.******* банкинд дугаарлах хүндрэлтэй байна гэхээр нь би өмнөөс нь Хаан банкныхаа дансаар төлбөрийг нь авч банкин дээр очиж мөнгийг нь тушаагаад 2017 оны 01-08 сарын төлбөрийг нь төлүүлсэн. Сүүлдээ цар тахал гарсан тул 2020, 2021 оны төлбөрийг төлөхгүй гэх болсон.
Баянзүрх дүүрэг, , 6 байр, 1 орцтой, 9 давхар орон сууц бөгөөд давхартаа 4 айл байдаг ба 1 давхрын 2 айл үйлчилгээний газар болгосон бөгөөд нийт 34 айлтай гэсэн үг.
Оршин суугч М.******* нь сууц өмчлөгчдийн холбооны явуулж байгаа бүхий л үйлчилгээг бусад өрхийн хугацаандаа төлсөн төлбөрийн үр дүнд авч бусад оршин суугчаа хохироож байна.
Тэрээр удаан хугацаагаар төлбөрөө төлөхгүй байгаа нь оршин суугч иргэдийн болоод сууц өмчлөгчдийн холбооны үйл ажилллагаанд хохиролтой байгаа ба М.*******ийн өмчлөлийн ******* тоот орон сууц нь 63,69 м.кв талбайтай 3 өрөө орон сууц юм.
М.*******ээс 2015 оны 9-12 сарыг дуустал төлбөр 98,952 төгрөг, 2016 оны 01-12 сарыг дуустал төлбөр 296,856 төгрөг, 2017 оны 09-12 сар дуустал төлбөр 98,952 төгрөг, 2018 оны 01-12 сар дуустал төлбөр 296,856 төгрөг, 2019 оны 01-12 сар дуустал төлбөр 296,856 төгрөг, 2020 оны 01-12 сар дуустал төлбөр 296,856 төгрөг, 2021 оны 01-12 сар дуустал төлбөр 328,428 төгрөг, 2022 оны 01-12 сар дуустал төлбөр 360,000 төгрөг, 2023 оны 01-06 сар дуустал төлбөр 180,000 төгрөг, нийт 86 сарын төлбөр 2,253,756 төгрөг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 9-12 сарыг дуустал төлбөр 98,952 төгрөг, 2016 оны 01-12 сарыг дуустал төлбөр 296,856 төгрөг, нийт 395,808 төгрөгөөр нэхэмжлэлийн багасгаж байна.
Иймд хариуцагч М.*******ээс 2017 оны 09-12 сар дуустал төлбөр 98,952 төгрөг, 2018 оны 01-12 сар дуустал төлбөр 296,856 төгрөг, 2019 оны 01-12 сар дуустал төлбөр 296,856 төгрөг, 2020 оны 01-12 сар дуустал төлбөр 296,856 төгрөг, 2021 оны 01-12 сар дуустал төлбөр 328,428 төгрөг, 2022 оны 01-12 сар дуустал төлбөр 360,000 төгрөг, 2023 оны 01-06 сар дуустал төлбөр 180,000 төгрөг, нийт 1,857,948 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие М.******* тоотод оршин суудаг. Тус орон сууц 2013 онд ашиглалтанд орсон ба анх Алтан говь сууц өмчлөгчдийн холбоо нэртэй байгуулагдан н.Алтанцэцэг даргын албыг хашиж байсан.
Тэр цагаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг хугацаанд нь төлж явсан ба шинэ орон сууцанд шаардлагатай хийгдэх ажил байхгүй, үйл ажиллагаа нь тодорхой бус, төлбөрийг охиныхоо данс руу хийлгэх гэх мэт тодорхойгүй ажиллагаатай байгаад 2019 оноос гэгдэх холбоонд шилжүүлсэн.
Ингээд 2-3 сууц өмчлөгчдийн холбооны дарга солигдож, үйл ажиллагаа нь тодорхой бус, хийж гүйцэтгээд байх дорвитой ажил байхгүй ч 2 жижүүртэй, одоо бүгд байрнаас нүүсэн.
Одоогийн Экс-66 сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаад ч хийж байгаа ажлууд тодорхой бус, төлбөр тооцоог юунд зарцуулдаг нь ил тод бус, ихэнх айлууд түрээс хэлбэртэй, орчны эрүүл ахуйд нийцсэн цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй.
Ийм ойлгомжтой байдлуудыг холбооны гүйцэтгэх захиралд хэлээд өмнөх жилүүдийн мөнгийг нөхөж тооцох үндэслэлгүй, өөрийнх нь болсон цаг хугацаанаас хойш төлбөрийг сар бүр 50,000 төгрөг бололцоогоор хийгээд явж байгаа ч өмнөх жилүүдэд татагдаад байна гэж ойлголцох боломжийг хүссэн боловч зөвшөөрөөгүй.
Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын 2019-2021 оны үеийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөр үндэслэлгүй гэж үзэж байна.
2019 оноос хойш 4 удаа дээд айлаас ус алдаж, далд монтаж, бүх зүйлсэд засвар шаардлагатай болж 4 жил хохирлоо барагдуулж чадахгүй байдлаа хэлэхэд надад хамаагүй, төлбөрөө төлөхгүй бол гаднаасаа хаалга хийж амьдар гэх мэт зүй бус авирладаг.
Сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгч хоорондын нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээний үүргээ гишүүдийн эрх ашгийг хамгаалах, оршин суугчдын санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүргээ биелүүлдэггүй гэж үзэж байна.
Хойшид ч иргэний үүргээ биелүүлж 2022 оноос хойшхи төлбөрийг өөрийн бололцоогоор төлж барагдуулна. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр нягтлан бодит байдалтай нийцүүлэн шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсч байна гэжээ.
Нотлох баримтууд:
******* СӨХ нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, СӨХ-ийн гэрчилгээний хуулбар, дүрэм, итгэмжлэл, ******* СӨХ болон сууц өмчлөгчдийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ,
М.*******ийн хаягийн лавлагаа, тоотын оршин суугчид өгч байсан мэдэгдлүүд, ******* тоотын оршин суугч М.*******тэй 2015-2019 оны 10 сар дуустал хугацааны СӨХ-ийн төлбөрийн талаар 2019 оны 10 сарын 29-ний өдөр тооцоо нийлсэн акт,
2023 оны 10 сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, ******* тоотын СӨХ-ийн төлбөрт алданги тооцсон тооцоо, ******* СӨХ-ы үйл ажиллагаанд үнэлгээ өгөх судалгааны дүн, үнэлгээ өгөх судалгааны асуултуудын тайлбар,
******* СӨХ-ийн үйл ажиллагааны талаарх Баянзүрх дүүргийн ны засаг даргын тодорхойлолт,
******* СӨХ-ийн удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн 2019 оны 09 сарын 29, 2019 оны 10 сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд,
******* СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2019 оны 09 сарын 29, 2019 оны 10 сарын 03-ны өдрийн удирдах зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн гишүүн томилсон тогтоол,
******* СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2020 оны 01 сарын 27, 2021 оны 08 сарын 26-ны өдрүүдийн айл өрхөөс авах хураамжийн хэмжээ тогтоосон, СӨХ-ийн ажилчдын цалингийн хэмжээ тогтоосон тогтоолууд,
Бүх гишүүдийн 2021 оны 08 сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл,
******* СӨХ-ы айл өрхөөс авах төлбөрийн тооцоололууд, үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын тооцоололууд, үйл ажиллагааны тайланг иргэдэд хүлээлгэн өгсөн баримт,
Оршин суугч иргэдийн СӨХ-ы төлбөр төлсөн байдлууд, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангууд,
Ногоон орчин мод тарих аяны хүрээнд ******* СӨХ-ы хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, орчны тохижилттой холбоотой хийж гүйцэтгэсэн ажлын гэрэл зургууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч М.******* нь иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбараа баримтаар ирүүлсэн болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.*******т холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2,253,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2021 оны 07 сараас 1 сарын төлбөр 30,000 төгрөг,
2015 оны 9, 10, *******, 12 саруудын төлбөр 98,952 төгрөг,
2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 296,856 төгрөг,
2017 оны 9, 10, *******, 12 саруудын төлбөр 98,952 төгрөг,
2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 296,856 төгрөг,
2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 296,856 төгрөг,
2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 296,856 төгрөг,
2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 328,428 төгрөг,
2022 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 360,000 төгрөг,
2023 оны 1, 2, 3, 4, 5, 6 саруудын төлбөр 180,000 төгрөг/
байрны байрны оршин суугчдын хурлын тогтоол, материалыг үндэслэн ******* сууц өмчлөгчдийн холбоог 2014 оны 04 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 сарын 29-ний өдрийн тогтоолын дагуу О.******* тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна.
/ХХ-ийн 4, 4 дүгээр хуудасны ар тал/
******* сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөл нь удундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал 2015-2021 оны 6 сарыг дуустал хугацаанд 1 сарын 24,738 төгрөг, 2021 оны 07 сараас 1 сарын төлбөр 30,000 төгрөг байхаар тогтоон шийдвэрлэсэн байх ба хариуцагч М.******* нь төлбөр тогтоосон талаар болон төлбөрийн тооцоололтой холбоотой маргаагүй.
Мөн тэрээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг хүлээн авч байсан тухайгаа эсэргүүцсэн тайлбар гаргаагүй.
/ХХ-ийн , 15-18, 58-59 дугаар тал/
Хариуцагч М.******* , 13-р хороолол, 9 давхар бүхий 6 байрны ******* тоотын 63,69 м.кв талбайтай орон сууцанд 2013 онд ашиглалтанд орсон хугацаанаас нь амьдарч байгаа бөгөөд тэрээр сууц өмчлөгчдийн холбоо хийх ёстой ажлаа хийдэггүй, тайлангаа өгдөггүй, хариуцлагагүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.
Хариуцагч М.******* нь ******* сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтан, байгууллагад хандаж байгаагүй байна.
Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд холбоо үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу явуулдаггүй гэх асуудлаар өргөдөл, гомдлоо харьяалах газарт нь хандаж шийдвэрлүүлж байгаагүй атлаа хожим буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой зардлаа нэхэмжлэхэд дээрхи асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хэрэг авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд орон сууц өмчлөгч иргэн М.******* нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан эрхүүдээ буюу тухайлбал дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах гэх зэргээр хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн иргэн эрхээ эдэлж буй тохиолдолд мөн үүргээ ухамсарлан биелүүлэх учиртай.
/ХХ-ийн 47-127 дугаар тал/
Монгол улсын Засгийн газрын 2020 оны ******* сарын *******-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны ******* сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,
2020 оны ******* сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,
2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,
2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,
2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Ковид-19 цар тахлын үед тухайн сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Хариуцагч М.******* нь 2019 оны 10 сарын 29-ний өдөр ******* СӨХ-ы гүйцэтгэх захирал О.*******тэй 2015 оны 09 сараас 2019 оны 10 сарыг дуустал хугацааны төлбөр төлөхтэй холбоотой тооцоо нийлэн акт үйлдсэн ба М.******* нь тухайн цаг хугацаанд дээр дурдсан 50 сарын төлбөр /50 сар*24,738 төгрөг/ 1,236,900 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан байх тул уг хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр тогтоосон тогтоолыг шаардлагагүй гэж үзэв.
/ХХ-ийн 17-18 дугаар тал/
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь 2015 оны 9, 10, *******, 12 саруудын төлбөр 98,952 төгрөг, 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 296,856 төгрөг, нийт 395,808 төгрөгийг нэхэмжлэхгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасган энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалаа.
Баянзүрх дүүрэг, , 13-р хороолол, 9 давхар бүхий 6 байрны ******* тоотын 63,69 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч М.******* нь 2017 оны 9, 10, *******, 12 саруудын төлбөр 98,952 төгрөг, 2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 296,856 төгрөг, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 296,856 төгрөг, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 296,856 төгрөг, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 328,428 төгрөг, 2022 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, *******, 12 саруудын төлбөр 360,000 төгрөг, 2023 оны 1, 2, 3, 4, 5, 6 саруудын төлбөр 180,000 төгрөг, нийт 1,857,948 төгрөгийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд төлөх үүрэгтэй байна.
/ХХ-ийн 7-8, 10-20, 47-127 дугаар тал/
Иймд хариуцагч М.*******ээс 2017 оны 9-12 сар, 2018-2022, 2023 оны 01-06 дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,857,948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 17245 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч М.*******ийг шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авахыг удаа дараа мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 18531 дугаар захирамжаар хариуцагч М.*******ийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ.
/ХХ-ийн 1-2, 21-25 дугаар тал/
Цагдаагийн байгууллага хариуцагч М.*******ийг шүүхэд албадан ирүүлснээр 2023 оны 08 сарын 28-ны өдөр түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан байна.
/ХХ-ийн 26-30 дугаар тал/
2023 оны 10 сарын 30-ны өдрийн 09 цагт товлосон хуралдааныг нэхэмжлэгч ******* СӨХ-ы ирүүлсэн баримтуудтай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. танилцах хугацаа олгон 2023 оны ******* сарын 13-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд хариуцагч тал уг өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч М.*******ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 128-134 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч М.*******ээс 1,857,948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,218 төгрөгөөс 51,0******* төгрөгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх хэсэг болох *******7,207 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагч М.*******ээс 44,678 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН