| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/00212/И |
| Дугаар | 141/ШШ2024/00009 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 141/ШШ2024/00009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.тнасан даргалж, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч аймгийн сумын баг хаягаар оршин суудаг овогт ийн гаас ирүүлсэн, хариуцагч аймгийн сумын баг хаягаар оршин суудаг овогт гийн холбогдох “Өвөлжөө, малын бэлчээрийн газрыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эцэг гийн , авга ах ******* нар нь тухайн үеийн сумын Засаг даргын ******* оны ******* дүгээр сарын -ны өдрийн тоот шийдвэрээр н ийг ХАА-н зориулалтаар 60-н жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан эзэмшиж байсан байдаг. Аав маань 20 онд мөнх бусыг үзэхээсээ өмнө үр хүүхдүүд бидэндээ өвөг дээдсийн энэ нутгаа өвлөн эзэмшиж ой, мод, байгаль орчныг зөв зохистой ашиглан хайрлан хамгаалж явахыг захиж байсан. Тэр үед энэ өвөлжөөнд: Богийн хашаа (саравчтай)-1, үхрийн хашаа (саравчтай )-1, адууны хашаа-1, төлийн пүнз-1, эд зүйлсийн амбаар-1 зэргийг өөрийн болон үр хүүхдүүд бидний дэмжлэгтэйгээр барьж тохижуулж байсан. Миний бие төрийн алба хашиж байгаад 20 онд тэтгэвэрт гарч тухайн өвөлжөөг эзэмших гэтэл нь “Энэ миний эзэмшлийн өвөлжөө таныг буулгахгүй” гээд буулгаагүй. 2013 оны 09 дүгээр сард багийн Засаг даргад хүсэлт гаргахад энэ сард хуралдсан багийн ИНХ-аар энэ өвөлжөөг хамтран эзэмшихээр шийдвэр гарсан. Энэ хурлын шийдвэрийг д хэлэхэд: “Тийм юм байхгүй, би ганцаараа эзэмшинэ” гэсэн. 2018 онд энэ өвөлжөөн дээр хадлан хадаж байхад нь очоод: “Хадлангаа хамт авъя” гэхэд “Таныг энэ өвөлжөөнөөс хадлан хадуулахгүй, хамт эзэмшихгүй” гэсэн. Тэгээд 2019 онд сумын засаг даргад хандахад уг өвөлжөөг хамтран эзэмших захирамж гаргасан. Гэсэн хэдий ч манай малчныг буулгаагүй. 23 оны дугаар сарын *******-нд энэ өвөлжөөг эзэмшихээр кадастр хийлгэж тоот дугаар бүхий 15 жил эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Мөн энэ оны 09 дүгээр сард мал маллаж байгаа айлаа тус өвөлжөөнд буулгах гэхэд ******* “Манай ахын өвөлжөө, манайх энэ өвөлжөөг эзэмшинэ, өөр айл буулгахгүй” гэсэн. Иймд энэ өвөлжөө, бэлчээрийг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.
иуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч аймгийн сумын багийн иргэн ******* нь тус сумын багийн нутаг н ий өвөлжөө малын бэлчээрийг миний бие *******аас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 10 сарын 26-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Миний эцэг овогтой нь аймгийн сумын нэгдэл тарахад өмч хувьчлалаар маргаан бүхий тус сумын багийн н ий өвөлжөөг /хонины 2 хашаа, үхрийн 1 хашаа, төлийн байр 1, тугалын хашаа 2, өвсний хашаа 1, нийт 7 хашааг/ анх ээжийн дүү , ээж нарын хамт ягаан тасалбараар хувьчилж авч байсан юм. Манай аав энэхүү өвөлжөөгөө авсан байхад гуай маргаан үүсгэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 1998 оны ******* сарын 16-ний өдрийн дугаар шийдвэр гарч багийн н ий өвөлжөө, тэнд байх хашаа байр нь гийн эзэмшлийн өвөлжөө болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. Иймд энэхүү өвөлжөөг хууль ёсоор эзэмших эрхтэй миний ах сумын засаг даргад өргөдлөө гаргаж засаг даргын 2010 оны 3 сарын -ний өдрийн тоот захирамж, шийдвэрийг үндэслэн багийн н д байрлах, нэгж талбарын дугаар бүхий 16 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж газар эзэмших гэрчилгээ авсан. Энэхүү гэрчилгээний дагуу ах 23 оны 6 сарын 15-ний өдөр газар эзэмших гэрээгээ шинэчилж аваад кадастрын зураглалыг гаргасан байгаа юм. Манай ах энэ жил Эрдэнэтэд өвөлжих болоод би энэ жил энэ өвөлжөөнд нь өвөлжих юм. ах багийн н ий өвөлжөөндөө байнга оршин сууж байсан. Иймд маргаан бүхий багийн н ий өвөлжөөний жинхэнэ эзэмшигч нь манай ах тул би хариуцагч болох үндэслэлгүй байна...” гэв.
Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд цугларсан болно. Үүнд:
- дугаартай: “...Эцэг /эх/-ийн нэр , Нэр: , регистрийн дугаар: , Сумын засаг даргын захирамж 22 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн аймаг, сум, 5-р баг, , шивэртий, эрээн хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 16 м.кв газрыг өвөлжөө, хаваржаа зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгов...” гэсэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
-23 оны дугаар сарын *******-ний өдрийн дугаартай: “...Газрын албаны мэргэжилтэн овогтой , газар эзэмшигчийг төлөөлж овогтой нар энэхүү гэрээг байгуулав. ...Нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт: өвөлжөө, хаваржаа, Тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ: 16 м2, Газар эзэмших хугацаа: 15 жил, Газрын байршил: , , 5-р баг, шивэртий эрээн...” гэсэн бичилт бүхий иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх г хуулбар,
-“...Нэгж талбарын дугаар: , Эрхийн төрөл: эзэмших, Регистрийн дугаар: , Хуулийн этгээдийн нэр: , кадастрын муж: 0030...” гэсэн кадастрын зургийн хуулбар,
-1998 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай: “...Газрын өмчлөгчийг төлөөлж ... овогтой , газар эзэмшигч ... овогтой нар доорх зүйлийг тохиролцон энэ гэрээг байгуулав. ...Газар эзэмших зориулалт: Хөдөө аж, ахуй, Газрын байршил: шивэртэйн эрээн, Газар эзэмшүүлэх хугацаа: Эхлэх 1998 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, Дуусах 2058 оны 06 дугаар сарын 18-ны өдөр...” гэсэн Монгол Улсын иргэний газар
эзэмших г хуулбар,
-“...Монгол Улсын иргэн овогтой , ...Эзэмшил газрын нэр, байршил: шивэртэйн эрээн, Эзэмших зориулалт: Хөдөө аж ахуйн зориулалтаар, Эзэмших хугацаа: 60 жил...” гэсэн Монгол Улсын иргэний газар эзэмших гэрчилгээний хуулбар,
-1998 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай: “...1. Иргэний хуулийн 87-р зүйлийн 1 дэх хэсэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138-р зүйлийн 1.7 дахь хэсгүүдийг баримтлан багийн өвөлжөө тэнд байх хашаа байр нь гийн эзэмшлийн өвөлжөө болохыг тогтоосугай...” гэсэн аймаг дахь сум дундын 2-р шүүхийн шийдвэрийн хуулбар,
- дугаартай: “...Эцэг /эх/-ийн нэр , Нэр: , регистрийн дугаар: , Сумын Засаг даргын захирамж 2010 оны 03 сарын өдрийн тоот шийдвэрийг үндэслэн , , 5-р баг , шивэртий, эрээн хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 16 м.кв газрыг өвөлжөө, хаваржаа зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж гэрчилгээ олгов...” гэсэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
-23 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай: “...Газрын албаны мэргэжилтэн овогтой , газар эзэмшигчийг төлөөлж овогтой нар энэхүү гэрээг байгуулав. ...Нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт: өвөлжөө, хаваржаа, Тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ: 16 м2, Газар эзэмших хугацаа: 15 жил, Газрын байршил: , , 5-р баг, шивэртий эрээн...” гэсэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх г хуулбар,
-“...Нэгж талбарын дугаар: , Эрхийн төрөл: эзэмших, Регистрийн дугаар: , Хуулийн этгээдийн нэр: , кадастрын муж: 0030...” гэсэн кадастрын зургийн хуулбар,
-Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийн “...Иргэн, хуулийн этгээд: , Зориулалт: Өвөлжөө, хаваржаа, Талбайн хэмжээ: 16, Гэрээ дуусах огноо: 25-03-, нэгж талбарын дугаар: , Гэрчилгээний дугаар: , Г дугаар: ...” гэсэн нэгж талбарын тодорхойлолт,
-2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай: “...Өвөлжөөний газар хамтран эзэмшүүлэх зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан 38 иргэнд 38000 м2 газрыг хавсралтад заасны дагуу газрыг эзэмшүүлсүгэй. Хавсралтын 36 дугаарт: , , , , өвөлжөө, өвөлжөө хамтран эзэмшигч...” гэсэн газар эзэмшүүлэх тухай аймгийн сумын Засаг даргын захирамж, хавсралтын хуулбар,
-2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай: “...1. ...ийн гийн хүсэлтийг үндэслэн өвөлжөө, бэлчээрийг тус тус хамтран эзэмшүүлэхээр сумын засаг даргад өргөн мэдүүлсүгэй...” гэсэн аймгийн сумын багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолын хуулбар,
-1996 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн: “ сумын багийн иргэн овогтой нь өв удам, өвөлжөө бууцны эзэмшлийн судалгаагаар, өвөлжөөний нэр: н ар эрээн ... өвөлжөө болох. одоо энэ нутаг багт үр удмаас нь хэн байгаа: , , Өөр багаас зайлшгүй ирэх хэн байгаа: , *******. Хэний эзэмшилд өгөх: , *******, нарт өгөхөөр судлагдаж 1993 оны 5-р сарын 31 багийн хурлаар хэлэлцэгдэн хуралд оролцогсдын 76.3 хувийн саналаар дэмжигдэж сумын засаг даргын 68-р захирамжаар батлагдаж эзэмшлийн өвөлжөө бууцаа тохижуулж, эзэмшиж байгаа болно“ гэсэн сумын багийн засаг дарга тодорхойлолтын хуулбар,
-1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн: “ багийн иргэн г ******* оны 6-р сард гарсан сумын засаг даргын захирамжаар Хойт ын өвөлжөөг эзэмшилд өгсөн буюу 1998 онд эхэнд Индэртийг тохижуулж өвөлжөө болгож суурьшихыг тус багийн тэргүүлэгчид нутгийн зөвлөлийн шийдвэрээр шийдэн өгсөн нь үнэн болно“ гэсэн сумын багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар,
-1998 оны ******* дүгээр сарын -ны өдрийн: “ багийн нутаг ьд ий өвөлжөөнд сумын засаг даргын *******.06.21 ний өдрийн 91 тоот захирамжийн дагуу , *******, Гүнсэн нарыг эзэмшүүлж газрын төлбөрийн тухай хуулийн дагуу 40. 60 жилийн гэрээгээр эзэмшилд өгсөн нь үнэн болно“ гэсэн сумын багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар,
-23 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай: “...1. Өвөлжөө, хаваржааны газар, Тэжээлийн ургамлын усалгаатай тариалан, гэр орон сууцны, хашааны газрын, газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгох, 10 иргэний 30644 м2 газрыг хавсралтад заасны дагуу хүчингүй болгосугай. 3. ...сумын Засаг даргын 22.*******.23 дугаар ... захирамжийн холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүйд тооцсугай. Хавсралтын 4 дугаарт: Овог: , Эцэг, эхийн нэр: , Нэр: , регистрийн дугаар: , газрын хэмжээ: 16, нэгж талбарын байршлын хаяг: баг, шивэртий эрээн, нэгж талбарын дугаар: , зориулалт: өвөлжөө, хаваржаа...” гэсэн газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай аймгийн сумын Засаг даргын захирамж, хавсралтын хуулбар,
-2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай: “...Эцэг /эх/-ийн нэр , Нэр: , , , 5-р баг, шивэртий, эрээн хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 16 м.кв газрыг өвөлжөө, хаваржаа зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгов...” гэсэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар,
-2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 140-2019/087 дугаартай: “...Газрын албаны мэргэжилтэн овогтой , газар эзэмшигчийг төлөөлж овогтой нар энэхүү гэрээг байгуулав. ...Нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт: өвөлжөө, хаваржаа, Тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ: 16 м2, Газар эзэмших хугацаа: 15 жил, Газрын байршил: , , 5-р баг, , Газар эзэмшигчийн хаяг: шивэртий эрээн...” гэсэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх г хуулбар,
-23 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн “ аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад би 23 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танаас ирүүлсэн сумын багийн нутаг өвөлжөөнд байх малын хашааны моднууд алдагдсан байна гэх бүртгэлийн No146 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 1. аймгийн сумын багийн иргэн гийн нь багийн нутаг "Нарийны ар" гэх газрын ойгоос 20-21 онд зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 29,5724 метр куб хэрэглээний модыг бэлтгэж өвөлжөөний хашаа сэлбэж, шинээр 1 өвөлжөөний хашаа барьсан. Мөн 23 оны 01 дүгээр сард хэрэглээний мод бэлтгэх No дугаартай 10 метр куб модны эрхийн бичгээр зохих зөвшөөрлийн дагуу 9,5184 метр куб хэрэглээний бөөрөнхий модыг бэлтгэж хашаа барьж, өвөлжөөний хашааны модонд ашигласан болох нь эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлд гэрч , *******, *******, , , нарын мэдүүлэг, сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.гийн 23 оны ******* дүгээр сарын 06-ний өдөр гаргасан No22 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. 2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сумын багийн нутаг өвөлжөөний эзэмшигчийн талаар одоо болон урьд өмнийн маргаантай асуудалтай болох нь тогтоогдсон. 1998 оны ******* дүгээр сарын 16- ний өдрийн No дугаартай шүүхийн шийдвэрээр тухайн өвөлжөөг ын төрсөн эцэг болох /талийгаач/ гийн эзэмшлийн өвөлжөө болохыг тогтоосон. Мөн *******гийн төрсөн эцэг болох /талийгаач/ т ******* оны ******* дүгээр сарын -ний өдрийн шийдвэрээр " өвөлжөө"-г 60 жилийн хугацаагаар эзэмших Монгол улсын иргэний газар эзэмших гэрчилгээг олгосон. Мөн *******д сумын Засаг даргын 22 оны ******* дүгээр сарын 23-ний өдрийн тоот захирамжаар өвөлжөөг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх No дугаартай гэрчилгээ, No140- 23/087 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын No дугаартай кадастрын зураг зэргийг олгосон нөхцөл байдал тогтоогдож байна. 3. сумын багийн нутаг өвөлжөө гэх газар нь ойн хоёрдугаар мужлалд хамаардаг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй болох гэрчүүдийн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн тухайн газарт сумын иргэдэд хэрэглээ, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгодог учир иргэд дээрх газраас мод бэлтгэдэг болох нь тогтоогдож байна. 4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нь тухайн өвөлжөөнд байсан төлийн пүнзийг буулгаж 30 метр зайд шилжүүлэн өөр газарт дутуу барьж орхисон болох нь тогтоогдсон. сумын багийн нутаг өвөлжөөний эзэмшигчийн талаар маргаантай асуудал байгаа учир тухайн өвөлжөөнөөс ямар нэгэн хүний эд зүйл хулгайд алдагдсан гэж үзэхээргүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байна. Мөн ын - Улаан багийн нутаг "Нарийны ар" гэх газрын ойгоос 20-21 онд зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 29,5724 метр куб хэрэглээний модыг бэлтгэж, тээвэрлэн өвөлжөөний хашаа барьсан үйлдэл нь материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлсэн болохыг танд мэдэгдье. 5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хариу мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дээд шатны удирдах албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй...” гэсэн иу мэдэгдэх хуудасны хуулбар зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудыг хэлэлцэж, шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Өвөлжөө, малын бэлчээрийн газрыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд иргэд хоорондын газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргаан үүссэн байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах г нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны засаг дарга шийдвэрлэнэ” гэж, 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч ******* нь *******тай үүсгэсэн газар эзэмшиж, ашиглахтай холбогдсон маргаанаа сумын засаг даргаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу авснаа дурдаж, нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн өргөдөл, гомдлыг амаар гаргаж болох, эрх бүхий албан тушаалтан амаар хариу мэдэгдэж болох талаар тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч ******* нь газар эзэмшиж, ашиглах талаар маргаанаа шийдвэрлүүлэхээр сумын засаг даргад хандаж, амаар хариу авсан талаар хариуцагч тал маргаагүй учир нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнээд газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр аймгийн сумын 5 дугаар баг, 16 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг болох нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай: “...Эцэг /эх/-ийн нэр , Нэр: , , , 5-р баг, шивэртий, эрээн хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 16 м.кв газрыг өвөлжөө, хаваржаа зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгов...” гэсэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 140-2019/087 дугаартай: “...Газрын албаны мэргэжилтэн овогтой , газар эзэмшигчийг төлөөлж овогтой нар энэхүү гэрээг байгуулав. ...Нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт: өвөлжөө, хаваржаа, Тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ: 16 м2, Газар эзэмших хугацаа: 15 жил, Газрын байршил: , , 5-р баг, , Газар эзэмшигчийн хаяг: шивэртий эрээн...” гэсэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх г хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
иуцагч ******* нь аймгийн багийн өвөлжөө, хаваржааны газарт өвөлжиж байгаагаа хүлээн зөвшөөрсөн боловч эзэмшдэг талаар болон эзэмшигчдийн зөвшөөрлөөр тухайн газарт өвөлжиж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд уг өвөлжөөний эзэмшигч нь манай ах гийн тул би хариуцагч биш гэж маргаж байх хэдий ч нэхэмжлэгч ******* нь ыг эзэмшигч биш гэж маргаагүй, харин ******* одоо өвөлжиж байгаа учраас чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор г үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ” гэж хуульчилсан.
Иймээс нэхэмжлэгч ******* нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй тул аймгийн багийн өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших эрхтэй, харин хариуцагч ******* нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тул аймгийн багийн өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших эрхгүй этгээд байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2 дахь хэсэгт “...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч ******* нь шаардах эрхтэй эзэмшигч байх бөгөөд түүнд шаардах эрхийн үндэслэл бий болсон байна.
Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн сумын ы багийн нутаг дэвсгэрт орших эрээн нэртэй өвөлжөөг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлдэг.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд шүүхээс түүний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж буй учир төлсөн 70,200 төгрөгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас гаргуулан олгох нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1 дэх хэсэг, *******6, *******8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар аймгийн сумын ы багийн нутаг дэвсгэрт орших эрээн өвөлжөө, хаваржааны газрыг хариуцагч овогт гийн ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН