Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/04766

 

 

 

 

 

 

 

 

2023 11 01 101/ШШ2023/04766

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, тоот, ******* ******* ******* ******* ХХК-ийн /РД: *******/,

Хариуцагч Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 1 тоот хаягт оршин суудаг, ******* ******* /РД: *******/ холбогдох

2,256,483 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн Гранд плаза салбарын захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г.Анармөнх нь манай байгууллагатай 2021 оны 11 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,499,000 төгрөгийн дүнгээр редми нөүт 11 про маркийн гар утас худалдан авах хэрэглээний зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэн авсан. Г. зээлийн гэрээний үүргийн дагуу эргэн төлөлтийг хийх байсан ч нэг ч төлөлт хийгээгүй.

Манай банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг байгууллагууд байдаг бөгөөд зээл хүсэгч иргэн тухайн цахилгаан барааг худалдаалдаг үйлчилгээний байгууллагад очин өөрийн зээлээр худалдан авах гэж байгаа барааг сонгоно.

Ингээд манай аппликейшныг татаад, тухайн аппликейшн дээр зээлийн эрхээ шалгуулан зээл авч болох үнийн дүнгээ тогтоолгох бөгөөд Г. нь зээлийн эрхээ шалгуулан 1,499,000 төгрөгийн үнэтэй редми нөүт 11 про гар утсыг зээлээр авсан бөгөөд тэрээр гар утсаа авч, бид зээлийг түүний утас худалдан авсан байгууллагын дансанд шилжүүлсэн.

Ингэснээр зээлийн мэргэжилтэн гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлт, шаардлагатай мэдээллүүдийг нь өгсөн бөгөөд эргэн төлөлтийн мэдээллээ мөн аппликейшнаас харах боломжтой.

2023 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,499,000 төгрөг, зээлийн хүү 637,284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,199 төгрөг, нийт 2,256,483 төгрөгийг хариуцагч Г.өөс нэхэмжилж байна гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим барьцаат зээлийн эрх нээх хэрэглээний зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувь гардан авахыг удаа дараа мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 05 сарын 31-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан байна.

Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 сарын 21-ний өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан 2,256,483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/2023 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар:

Үндсэн зээл 1,499,000 төгрөг,

Зээлийн хүү 637,284 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 120,199 төгрөг/

 

Г. нь ******* ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 11 сарын 17-ны өдөр цахим барьцаат эрх нээх хэрэглээний зээлийн гэрээ байгуулан худалдан авалтын зориулалтаар 1,499,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авч уг зээлэн авсан 1,499,000 төгрөгөөр редми нөүт 11 про загварын гар утас худалдан авсан талаар зээлдүүлэгч тал тайлбарласан бөгөөд энэ нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ тухайд хариуцагч буюу зээлдэгч Г. нь маргаагүй, эсэргүүцсэн тайлбар гаргаагүй.

Дээрхи байдал нь 2021 оны 07 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* ******* ******* ******* ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Г. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн зээлдэгч Ч. байгуулсан дээр дурьдсан худалдан авалтын зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч Г. нь 2021 оны 11 сарын 17-ны өдрийн худалдан авалтын зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 25 дугаар тал /

 

Талуудын хооронд байгуулсан худалдан авалтын зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Зээлдэгч дараах үүрэгтэй,

4.2.1-т Зээл тус бүрийг энэхүү гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах,

4.2.2-т Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ногдох хүүний хат үл маргалдах журмаар төлнө,

4.2.3-т Зээлийн хуваарьт дүн, түүнд ноогдох зээлийн хүүг эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх гэж тус тус заасан байна.

 

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,

21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч Г.өөс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Г.өөс 2023 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,499,000 төгрөг, зээлийн хүү 637,284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,199 төгрөг, нийт 2,256,483 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлдэгч буюу хариуцагч Г. уг төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.өөс 2,256,483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч 2023 оны 04 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Г.ийг шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 05 сарын 31-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлэн 2023 оны 06 сарын 21-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.

/ХХ-ийн 1, 7, 9-16 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 сарын 21-ний өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 9-16 дугаар тал/

 

2023 оны 10 сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутанд товлосон хуралдаанд хариуцагч Г. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс хуралдааныг 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 15 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Хариуцагч Г. 2023 оны 11 сарын 01-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж хэргийн баримтуудтай танилцан шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу талуудын хүсэлтийг үндэслэн хариуцагч Г.ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

/ХХ-ийн 23, 28-29 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.өөс 2,256,483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.өөс 51,054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН