Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/04763

 

 

 

 

 

 

 

 

2023 11 01 101/ШШ2023/04763

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоот болон Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/ холбогдох

9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д. нь Б.*******тай харилцан тохиролцон 7 хоногийн дараа эргүүлэн төлнө гэсэн тул 2023 оны 04 сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.

Б.******* хүүтэй нь өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Анх өгсөн 8,000,000 төгрөгийг Б.*******гаас авна, зээлийн хүү гэж нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна.

Иймд хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, итгэмжлэл, Д.******* Голомт банк дахь тоот дансны хуулга, Хаан банк дахь тоот дансны хуулга, 2023 оны 04 сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг Б.******* шилжүүлсэн баримтууд зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 сарын 28-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Б.******* зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/Үндсэн зээл 8,000,000 төгрөг,

Зээлийн хүү 1,000,000 төгрөг/

 

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Б.******* 2023 оны 04 сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаагаар тус тус зээлдүүлсэн хэмээн нэхэмжилжээ

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Д. нь Голомт банк дахь 9 тоот данснаасаа хариуцагч Б.*******гийн мөн банк дахь тоот дансанд 2023 оны 04 сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг,

Мөн Хаан банк дахь тоот данснаас хариуцагч Б.******* мөн банк дахь тоот дансанд 2023 оны 04 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

/ХХ-ийн 5-6, 20-21, 21 дүгээр хуудасны ар тал/

 

Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Д.аас 2023 оны 04 сарын 07, 2023 оны 04 сарын 12-ны өдөр тус тус зээлэн авсан мөнгөө буцаан өгөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Д. гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д. нь зээлийн хүү 1,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан энэ талаарх тайлбараа шүүх хуралдаанд гаргасан болно.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 06 сарын 07-ны өдөр хүлээн авч 2023 оны 06 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч Б.******* 2023 оны 06 сарын 28-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.

/ХХ-ийн 1, 7, 9-11 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 сарын 28-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 9-11 дүгээр тал/

 

2023 оны 10 сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутанд товлосон хуралдаанд хариуцагч Б.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс хуралдааныг 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

/ХХ-ийн 20-25 дугаар тал/

 

2023 оны 11 сарын 01-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Б.*******гийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг гэж тодорхойлсон Сонгинохайрхан дүүрэг, 0119 40-р хороо, 4-р гудамж, 37 тоот хаягаар Б.******* болон уг 40-р хорооны засаг даргад шүүх хуралдаан болохоос 13 хоногийн өмнө товыг хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэж харьяалах хорооны засаг дарга нь тодорхойлолт ирүүлсэн,

Мөн Баянзүрх дүүрэг,  тоот хаягаар хариуцагч Б.******* болон 8-р хорооны засаг даргад хуралдаан болохоос 13 хоногийн шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолт байна.

/ХХ-ийн 29-34 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч Б.******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Б.*******гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН