Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 349

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Борхүүг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Б.Мөнхбаатар, Ц.Энхзул нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Э.Ган-Очир, Ц.Ирмүүн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

- Г.Борхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг

- Шүүгдэгч Б.Борхүүг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- Шүүгдэгч Ц.Энхзул, П.Мөнхбаатар нарыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар,

- Шүүгдэгч Ц.Ирмүүн, Э.Ган-Очир нарыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

- Шүүгдэгч Г.Борхүүг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигин овогт Болдхүүгийн Борхүү, Боржигон овогт Пүрэвсугарын Мөнхбаатар, Тугч овогт Энхтөрийн Ган-Очир, Баяул овогт Цолмонгийн Ирмүүн, Боржигин овогт Цогт-Оргилын Энхзул нарыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Боржигин овогт Ганбатын Борхүүг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг мөн хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Борхүүг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Энхзулыг 240 цаг, шүүгдэгч П.Мөнхбаатарыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ирмүүн, Э.Ган-Очир нарыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Борхүүг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Борхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр 30 хоногийг нэмж түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 01 сар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Борхүүд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Борхүү, П.Мөхбаатар нар 13 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Э.Ган-Очир 3 хоног тус тус цагдан хоригдсоны 01 хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд эдэлсэнд тооцож, Б.Борхүү, П.Мөнхбаатар нарыг 104 цаг, Э.Ган-Очирыг 24 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд эдэлсэнд тооцож, шүүгдэгч Г.Борхүүгийн 03 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Борхүү, П.Мөнхбаатар, Э.Ган-Очир, Ц.Ирмүүн, Ц.Энхзул нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Энэ хэрэгт эрүүгийн 201601000226, 201617000234, 201617000244, 201617000284, 201626031200, 201626031204, 201625013635, 201626022528, 201625013278, 201625013349, 201611000378 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хар өнгийн хайрцагтай нүүр хэсгийн дээд зүүн буланд H Express Yourself The new AX series гэсэн бичигтэй баруун гол хэсэгт босоо байрлалтай цагаан цаасан дээр 22 ETLP-5698504-2011/04-NGA гэсэн бичигтэй зүүн талын тагны баруун буланд босоо байрлалтай цагаан цаасан дээр О-01686-12 гэсэн бичигтэй, Windows 7 үйлдлийн системтэй, Е5800 cpu 2.00GB ram-тай, С disk нь нийт 74.1 GB багтаамжтай үүнээс 50.6 GB ашигласан, D disk, 195 GB багтаамжтай 141 МВ хэрэглэсэн, E Disk нь 196 АМ багтаамжтай үүнээс 95.8 МВ хэрэглэсэн процессор, Dell гэсэн бичигтэй хар өнгийн Windows 7 үйлдлийн системтэй i7-3770 cpu 12.00GB ram-тай С Disk нь нийт 123 GB багтаамжтай, үүнээс 122 GB ашигласан. D disk нь 341 GB багтаамжтай 335 GB хэрэглэсэн процессорыг улсын орлого болгож, 8.8 грамм каннабис буюу өвс гэх ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Борхүүгийн Honor нэртэй гитарыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн, шүүгдэгч Ц.Энхзулын Самсунг S5 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн, шүүгдэгч Э.Ган-Очирын  самсунг галакси S2 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн, шүүгдэгч П.Мөнхбаатарын Самсунг Глакси S1 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн, шүүгдэгч
Ц.Ирмүүүний Самсунг ЖиТи маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн, шүүгдэгч Б.Борхүүгийн I Phone 5 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

10. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Борхүүгээс 75,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Дэлгэрмаад, шүүгдэгч Б.Борхүүгээс нийт  1.890.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Батхүрэлд 545,000 төгрөг, “Боршоо Увс” ХХК, Э.Насанбатад 900,000 төгрөг, Б.Золгэрэлд 250,000 төгрөг, Ц.Дэлгэрмаад 125,000 төгрөг, П.Эрдэнэбулганд 70,000 төгрөгийг тус тус олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Борхүү, П.Мөнхбаатар, Э.Ган-Очир, Ц.Ирмүүн, Ц.Энхзулнарт хувийн баталгаа гаргах, Г.Борхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.ОТГОНБАЯР