| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/01293/И |
| Дугаар | 101/ШШ2023/04980 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2023/04980
| 2023 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2023/04980 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 11 дүгээр байранд байрлах, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох,
Төрд учруулсан хохирол 5,518,307 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс албан хаагчаас бусад албан хаагчийг албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг ******* , эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т ******* ******* шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан.
Д.******* нь Мал эмнэлгийн ерөнхий даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар Б. Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд Б. шүүхэд гомдол гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийдвэрээр Мал эмнэлгийн ерөнхий даргын 2020 оны Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б. Мал эмнэлгийн ерөнхий Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5 518 307 төгрөгийг Б.эд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна.
Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5 518 307 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар банк, ******* ******* зөвлөл / буруутай албан тушаалтан Д.*******ээс гаргуулж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь зөвшөөрөхгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. ******* ******* тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг "Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.". Мөн хуулийн 19 дугаар зүйлийн 19.1 дэх хэсэг "Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил үүрэг, гэрээ гүйцэтгэж эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй." гэсэн үүргээ нэхэмжлэгч Б. биелүүлж мэдэгдээгүй, хуулиар хориглосон давхар ажил эрхэлж байсан тул ажлаас чөлөөлсөн.
Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар давхар ажил эрхэлж ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн тул хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Мал эмнэлгийн ерөнхий газар нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.5, 31.4, 31.6.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд малын эмч нарын үйл ажиллагаанд улсын хэмжээнд тавьж итгэмжлэл, эрхийг сунгаж цуцалдаг. Гэтэл Монголын Үндэсний мал эмнэлгийн холбоо нь Монгол Улсын нийт малын эмч нарыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн тэдний сургалт, чадавхыг сайжруулах, эрхийг сунгах, итгэмжлэл олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүддээ үйлчилдэг бус юм.
Иймд миний бие ******* хууль, тогтоомжийг сахиж биелүүлж ажилласан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ******* тухай хуулийн 50.1 дэх хэсэг гэж тайлбарлаж байгаа боловч уг хэсэгт 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулиар өөрчлөлт орсон. Иймд хуулийг буцаан хэрэглэж намайг хохироож байна.
******* ******* тухай хуулийн 50.1 дэх хэсэгт хууль бусаар чөлөөлснийг ******* тогтоосон тохиолдолд буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэсэн заалттай. Гэтэл ******* ******* зөвлөл 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/419 дугаартай албан бичгээр намайг хууль зөрчөөгүй болохыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн атлаа одоо хууль зөрчсөн гэж үзэж надад холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс ******* ******* зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04/54 дугаар албан бичиг, Мал эмнэлгийн ерөнхий даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай Б. ажлаас чөлөөлөх тухай тушаал, Мал эмнэлгийн ерөнхий даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/153 дугаартай Б.эд нөхөн олговор олгох тухай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн хүсэлтүүд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэр,
Хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар албан бичиг, Мал эмнэлгийн ерөнхий 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар албан бичиг,
Шүүхийн журмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэр, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм, Мал эмнэлгийн ерөнхий Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын ажлын байрны тодорхойлолт, Мал эмнэлгийн Ерөнхий Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргаар ажиллаж байсан Б. ажлаас чөлөөлөх сонсох ажиллагаа хийсэн баримтууд, ******* ******* зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/418 дугаар албан бичиг, Мал эмнэлгийн Ерөнхий даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичиг, , , 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн утсаар ярьсан ажилтны тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* зөвлөл нь хариуцагч Д.******* холбогдуулан төрд учруулсан хохиролд 5,518,307 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх бүрэлдэхүүн зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.******* нь Мал эмнэлгийн ерөнхий даргаар ажиллаж байх хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай Б. ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнийг Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. /х.и-ийн 8 дахь талд/
Дээрх тушаалыг ажилтан Б. эс зөвшөөрч Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай Б. ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр Мал эмнэлгийн ерөнхий даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б. Мал эмнэлгийн ерөнхий Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,518,309 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, нэхэмжлэгчид олгон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 35-44 дэх талд /
Тус шүүхийн шийдвэрийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дугаартай Б. ажилд томилох тухай тушаалаар Б. 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тус газраас Б.эд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,039,550 төгрөгийг олгож, 478,757.25 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын лөрсөн дансанд санд лөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тогтоогдсон, зохигчид уг үйл баримтад маргахгүй байна. /х.х-ийн 11-12, 86 дахь талд/
Нэхэмжлэгч ******* ******* зөвлөл нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс албан хаагчаас бусад албан хаагчийг албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг ******* , эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар төрд учруулсан хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч нь ******* ******* тухай хуулийн 50.1 дэх хэсэгт хууль бусаар чөлөөлснийг ******* тогтоосон тохиолдолд буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/419 дугаартай албан бичгээр Б. ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзсэн атлаа одоо хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр Мал эмнэлгийн ерөнхий даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б. Мал эмнэлгийн ерөнхий Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,518,309 төгрөгийн олговрыг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд энэ үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарна.
Гэвч, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
Тодруулбал, албан хаагч нэрийн өмнөөс ажил албан тушаалын ангилалд заасан ажил үүргийг гүйцэтгэж байхдаа бусдад хохирол учруулсан тохиолдолд гэм хорыг түүний ажиллаж байсан хариуцан арилгах ба харин албан хаагчийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол тухайн гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй юм.
******* нэрийн өмнөөс хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан албан хаагчийн шийдвэр нь ******* болон шүүхээр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд түүнийг шууд албан хаагчийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээс гэм хор учруулсан гэж үзэхгүй бөгөөд хувийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд гэм буруутай байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.
Нөгөөтэйгүүр, ******* ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ******* ******* эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Д.*******ийн Мал эмнэлгийн ерөнхий Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын даргын албан тушаалаас Б. чөлөөлөхдөө үндэслэл болгосон ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон ******* ******* тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монголын үндэсний мал, эмнэлгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллан давхар ажил эрхэлсэн гэж үзсэнийг шууд санаатай, илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Энэ талаар ******* ******* зөвлөлөөс Б.эд өгсөн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/418 дугаар албан бичигт .. жинхэнэ албан хаагч үндсэн ажлаасаа гадна багшлах, эрдэм ажил эрхтэй тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Эдгээрээс үзвэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.*******ийг шууд санаатай, илтэд болгоомжгүйгээр төрд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл буюу гэм буруу хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.*******ээс 5,518,307 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс 5,518,307 төгрөг гаргуулах тухай ******* ******* зөвлөлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР