| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/04404/И |
| Дугаар | 101/ШШ2023/04869 |
| Огноо | 2023-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2023/04869
| 2023 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2023/04869 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, тоотод оршин байх, ******* ******* ******* ******* ХХК-yд холбогдох,
Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 44.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн О. би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулсан.
Тус гэрээгээр "******* ди си *******" ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 44.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг О надад өгөх, иргэн би ажил гүйцэтгэх гэрээгээр төлбөр тооцоог барагдуулах үүргийг хүлээсэн.
О. миний зүгээс ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгэж төлбөрийг бүрэн төлсөн төлбөрийн үлдэгдэлгүй.
2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөө хүлээн авч эзэмшиж, ашиглах болсон. Гэтэл энэхүү орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавих эсхүл худалдан борлуулах зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн боловч энэ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг "******* ди си *******" ХХК нь надад шилжүүлж өгдөггүй ээ.
Иргэн миний зүгээс очиж уулзаж "өмчлөх эрхийн гэрчилгээг нэн даруй шилжүүлж өг..." гэж шаардсан. Холбогдох удирдах ажилтан, дарга, цэрэгт утсаар холбогдож шаардлага тавьсан боловч үр дүнд хүрээгүй.
Миний зүгээс асуудлыг "...хун хэлээрээ мал хөлөөрөө" байдаг гэдгийг бодож үзэж эв зүйгээр шийдвэрлэхийг маш их хичээсэн боловч "******* ди си *******" ХХК, түүний удирдах ажилтнуудын огт хариу өгдөггүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан үр дүнгүй болж, иргэн миний хичээл зүтгэл талаар нэг болсон.
Ингээд арга буюу шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна.
Иймээс О. намайг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 44.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Иргэн О. нь ******* ди си ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:
******* ди си ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О.тэй Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 44.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өгч, төлбөрийг ажил гүйцэтгэлийн журмаар авахаар тохиролцсон.
Дээрх орон сууцад О.******* хамаарал бүхий этгээд эзэмшиж, амьдардаг юм. Манай компани энэ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж орон сууцыг шилжүүлж өгөх байсан боловч О.******* хувийн зан харилцааны байдлаас шалтгаалж шилжүүлж өгөх боломжгүй болсон. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. О. нь уг орон сууцны өмчлөлтэй холбоотой асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зөв юм.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, Тооцооны үлдэгдэлийн баталгааг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын урьд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О. нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 44.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О.тэй Орон сууц захиалгын гэрээ-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж орон сууцыг шилжүүлж өгөх байсан боловч О.******* хувийн зан харилцааны байдлаас шалтгаалж шилжүүлж өгөх боломжгүй болсон тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэжээ.
Зохигчдын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, нэг талаас ******* ******* ******* ******* ХХК нь 44.77 м.кв талбай бүхий орон сууцны ажлыг хийж гүйцэтгэх, нөгөө талаас О. нь 107,448,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, харилцан үүрэг хүлээх агуулга бүхий гэрээг бичгээр үйлдсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-9 дэх талд/
Дурдсан гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл хэдийгээр нэг талаас орон сууц барьж гүйцэтгэх гэх боловч бэлэн баригдсан орон сууцыг шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс бус харин тухайн орон сууцыг шилжүүлэн авсны төлөө үнэ төлөх үүргийг харилцан хүлээх агуулга байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар, худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнэ төлөх, өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу худалдан авсан хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсгэх хууль зүйн үр дагавартай гэрээ буюу энэ агуулгаар талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг-т хамаарна.
Нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрхийг олж авахдаа харилцан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээний дагуу өмчлөх эрх шилжих үндэслэлийг тодорхойлсон тул өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон гэрээний хувьд харилцан үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэх шаардлагатай байна.
Гэрээгээр худалдан авагч О.эд 107,448,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байх ба гэрээний 3.1.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь биет байдлын догодолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг захилагчийн өмчлөлд шилжүүлнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр 107,448,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, уг төлбөр тооцоо бүрэн дууссан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10 дахь талд/
Өөрөө хэлбэл, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлсэн байх тул өмчлөгчөөр тогтоолгох, түүнтэй холбоотой баримт бичгийг шаардах буюу хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 9.4.3 дахь хэсэгт заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 44.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.ийг тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 695,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, байрны 3 давхар баруун харцтай 14 тоот хаягт байрлах 44.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.ийг тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч О.эд гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-нд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 695,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 695,190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ