| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/07408/И |
| Дугаар | 101/ШШ2023/05115 |
| Огноо | 2023-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2023/05115
| 2023 11 22 | 101/ШШ2023/05115
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
884,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* ХХК-тай ББГ- тоот Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А12 загварын гар утсыг ******* дугаарын хамтаар багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2021.12.27-ны өдрөөс 202.09.27-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 65,200 төгрөг төлөх нөхцлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Б.******* нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 589,500 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 589,500 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 294,750 төгрөг нийт 884,250 төгрөгийг Б.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 884,250 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 884,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 884,250 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зохицуулсныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,772 төгрөгийн тал хувь болох 12,886 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсээс, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 12,886 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 884,250 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,772 төгрөгийн тал хувь болох 12,886 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсээс, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 12,886 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА