| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00110/И |
| Дугаар | 147/ШШ2024/00131 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 147/ШШ2024/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 1-р баг, ******* ******* гэх газар оршин суух, утасны дугаар 99518847, 99765730, ******* овогт ******* *******
******* (талийгаач)-тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ******* (цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* (талийгаач)-тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.1. Би *******тэй 2014 онд танилцаж, 2015 онд хуримаа хийж, улмаар 2024 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Асгат сумандаа малаа маллан хамт амьдарч байсан. Бид дундаасаа нэг хүүхэдтэй, хүүгээ 2015 оны 09 сарын 10-нд төрүүлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүгээ өөрийн нэрээр овоглосон. Би нөхөртэйгээ 10 жил хамт амьдарсан. Гэтэл нөхөр маань 2024 оны 03 сарын 24-ний өдөр малаа хариулаад явж байгаад гэнэт нас барсан. Ингээд хүү тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаагүй байсан тул хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд намайг ******* (талийгаач)-тэй 2014 оны 10 сарын 10-ны өдрөөс 2024 оны 3-р сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2015 оны 09 сарын 10-ны өдөр төрсөн ******* овогтой төрсний гэрчилгээний хуулбар, Асгат сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, 2019 Хүн ам, өрхийн бүртгэлийн 2019 оны дэвтрийн хуулбар, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018, 2023 оны тооллогын хуулбар, 220433771838 дугаартай *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар, 2015 онд хуримаа хийж байсан үеийн фото зургууд гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн .
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Д. (талийгаач)-тэй 2014 оны 10 сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 2014 оны 10 сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл (талийгаач)-тэй хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2015 оны 09 сарын 10-ны өдөр төрсөн ******* овогтой төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт ( нь ам бүл 3, тус багт 2014 оноос хойш амьдарч байгаа нь үнэн гэх бичилт бүхий), 2019 Хүн ам, өрхийн бүртгэлийн 2019 оны дэвтрийн хуулбар (өрхийн гишүүдийн бүртгэл *******, нас 39, *******, нас 41, гэх бичилт бүхий), Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018, 2023 оны тооллогын хуулбар (өрхийн тэргүүлэгчийн нэр *******, ам бүл 3 гэх бичилт бүхий), талийгаач *******ийн 220433771838 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, 2015 онд хуримаа хийж байсан үеийн болон гэр бүлийнхэнтэйгээ хамт авахуулж байсан фото зургууд,
4. Гэрч ийн шүүхэд өгсөн: .... ******* нь манай хоёр дахь охин юм. Манай охин ******* нь *******тэй 2013 онд танилцаж, 2014 онд жирэмсэн болж, 2015 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд хурим, найраа хийж байсан. *******, ******* нарын дундаас нэг хүү төрсөн, хүү Батпүрэв нь 2015 онд төрсөн. Одоо Асгат сумынхаа сургуульд сурч байгаа. *******, ******* нар нь хурим найраа хийснээсээ хойш Асгат сумандаа малаа маллан амьдарч байсан. Тэгээд манай хүргэн ******* нь 2024 оны 03 сарын 24-нд хөдөө гэртээ гэнэтээр нас барсан. Эмнэлгийн тусламж авч чадаагүй. *******, ******* нарыг ямар учраас гэрлэлтээ батлуулаагүй байсныг нь мэдэхгүй байна. *******, ******* нар нь 2015-2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл хамт амьдарч байсан нь үнэн. Одоо манай охин ******* бөөрний дутагдалтай байнгын аппаратанд ордог” гэх мэдүүлэг,
5. Гэрч О. шүүхэд өгсөн: .... “******* нь манай хоёр дахь хүү юм. *******, ******* нар нь 2013 оноос эхлэн танилцаж, 2015 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд хуримаа хийж байсан. Хамт амьдарснаасаа хойш дундаасаа нэг хүү төрүүлсэн. Хүү Батпүрэв нь 2015 оны 09 сарын 10-нд төрсөн, одоо 9 настай, 3 дугаар ангид сурдаг. Асгат сумын төв дээр манайд суудаг юм. *******, ******* нар нь Асгат сумын нутаг **************, Цагаан толгой гэх газруудаар нутаглаж малаа маллан амьдарч байсан. Тэгээд манай хүү ******* нь 2024 оны 03 сарын 24-нд хөдөө гэртээ цас арилгаж байгаад гэнэтээр нас барсан. Энэ хоёр яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар мэдэхгүй байна. Би гэрлэлтээ батлуул гэж олон удаа хэлж байсан. *******, ******* нар нь 2014-2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл хамт амьдарч байсан нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь Д. (талийгаач)-тэй 2014 оны 10 сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд ******* нь Д. (талийгаач)-тэй 2014 оны 10-р сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* нь Сайнбаяр овогт (талийгаач)-тэй 2014 оны 10-р сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА