Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0646

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК /РД:*******/,                                           

Хариуцагч: Н*******га,

Хариуцагч: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар,

Гуравдагч этгээд: И ХХК /РД:/-д холбогдох Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, НХОГ-******* дугаартай гэрээг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.И, хариуцагч Н*******гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Х.Н, гуравдагч этгээд И ХХК-ийн төлөөлөгч Х.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. А ХХК нь тус шүүхэд хандан анх Н*******гын *******рын дарга И.Б болон И ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан НХОГ-******* дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, И ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан НХОГ-******* дугаартай гэрээг хүчингүй болгуулах, А ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах[1] гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлээр Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн хүрээнд нийслэлийн 15 байршилд хэрэгжиж байгаа Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Н*******гад даалгасны дотор 1.1. барилгын ажил нь хийгдэж эхэлсэн, хөрөнгийн эх үүсвэр нь улсын болон нийслэлийн 2022 оны төсөвт батлагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээг үргэлжлүүлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэжээ.[2]

2.2. Н*******гын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Захиалагчийн хяналт тавих тухай А/762 дугаар тушаалын 2-т Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүргийн дагуу барилгын ажил нь хийгдэж эхэлсэн хөрөнгийн эх үүсвэр нь улсын болон нийслэлийн 2022 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулж,...барилгын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгожээ.[3]

2.3. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Н*******гын захирамжаар батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулжээ.[4]

2.4. А ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/37 дугаар албан бичгээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт ...И ХХК-ийг цаашид гэрээ байгуулан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд манай зүгээс татгалзах зүйлгүй тул эрхийг шилжүүлж байна гэсэн агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлжээ.[5]

2.5. Улмаар тус газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2/2633 дугаар албан бичгээр И ХХК-д үнийн санал ирүүлэх тухай урилгыг хүргүүлж, И ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хариу үнийн санал хүргүүлжээ.[6]

2.6. Үнэлгээний хороо 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, гишүүдийн олонхын саналаар И ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэснээр,[7] Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/2895 дугаартай албан бичгээр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгаруулсныг мэдэгдэж, гэрээ байгуулах эрх олгожээ.[8]

2.7. Н*******гын *******рын дарга И.Б болон И ХХК-ийн хооронд НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.[9]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ... Засгийн газартай 2015 онд концессын гэрээ байгуулсан Р-тай манай компани гэрээ байгуулсан..., концессын гэрээ 2019 онд цуцлагдсан бөгөөд Засгийн газрын 28 дугаар тэмдэглэлийн дагуу Нийслэлийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/948 тоот захиалагчийн хяналт тавих тухай захирамж гарсан байсан. Уг захирамжийн 2 дахь хэсэгт бага сургууль цэцэрлэгийн цогцолбор Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцсийн барилга угсралтын ажил гүйцэтгэх Р ХХК-ийн туслан гүйцэтгэж байсан манай компанитай байгуулахыг тодорхой заасан байсан..., Манай туслан гүйцэтгэгч хоёр компанийн нэг болох И ХХК-нд онцгой давуу эрх олгон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн НХОГ-******* дугаартай гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй байна... гэх зэрэг гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс ... сонгон шалгаруулалт зарлагдахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр дээрх төсөл арга хэмжээг цаашид И ХХК-тай байгуулан ажлыг үргэлжүүлэхэд татгалзах зүйлгүй, эрхийг шилжүүлж байна гэсэн мэдэгдлийг А ХХК-аас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт өгсөн...,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн дагуу, Засгийн газраас үүрэг өгсний дагуу энэ бүх ажиллагаа явагдсан... зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.10. Гуравдагч этгээдийн зүгээс ...А ХХК нь тухайн маргаан бүхий тендерийн төсөл ажлаас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/37 албан бичгээр өөрт олгогдсон эрхийг И ХХК-нд шилжүүлсэн...,анхнаасаа л энэ ажлыг И ХХК гүйцэтгэсэн. Суурийн ажил дээр 560 сая төгрөгийг зарцуулсан. Өнөөдрийн байдлаар дахиад 600 хэдэн сая төгрөгийг зарцуулаад өнөөдөр 2 давхрынх нь цутгалт хийгдчихсэн явж байгаа. Энэ барилга зоорьгүй, 2 давхар барилга юм. Өнөөдөр ажлын тодорхой хэсэг нь хангалттай явагдчихсан. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс тендер дээрээс гүйцэтгэгч нь И ХХК-аас хангалттай гүйцэтгээд явж байна... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн утга нь манай компани 2017-2018 онуудад харилцан тохиролцож Р ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо /гэрээ байгуулах байгуулах үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо байсан/ хүсэлт тавиад Тахилтын эцэст 280 хүүхдийн цогцолбор барилга барих гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэй харилцан тохиролцож байгуулсан. Концессын гэрээнд туслан гүйцэтгэгч компанитай 10, 20, 30 ч гэдэг юм уу, 100 хувь хэмжээгээр байгуул гэсэн ямарваа нэгэн заалт байдаггүй. Тийм учраас манай барилга угсралтын гэрээг бүх дүнгээр, бүтэн хэлбэрээр нь барьж угсарч агшилтад оруулж өгнө гэсэн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус компанид гүйцэтгэлийн баталгааны төлөв болох 220 сая төгрөгийг 2017, 2018 онд үе шаттай шилжүүлж дууссан. Захиргааны хэргийн маргаанд шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар өгсөн. Өнөөдрийг хүртэл энэ мөнгөн дүн манайд авагдаагүй, хадгалагдаж байгаа болно. 05-21-1/18 тоот барилга угсралтын гэрээг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталгаажуулан байгуулсан болно. Дээрх гэрээг баталгаажуулсны дараа М ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 17/01 тоот барилга угсралтын туслан гүйцэтгэх гэрээг байгуулан урьдчилгаа төлбөр болгох 59 сая төгрөгийг төлөвлөсөн. Барилгын тусгай зөвшөөрөл байхгүйн улмаас энэхүү гэрээг тухайн үед байгуулж байсан. Нийт ажлын 32,3 хувийг хийхээр байгуулсан болно. И ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр БА/17/02 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Ингээд барилга угсралтын ажил хэвийн явагдаж байхад 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 240 тоот концессын гэрээг цуцлах тухай тогтоол гарч Р ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалсан. Манай компанийн зүгээс холбогдох төрийн байгууллагад гаргасан дээрх зардлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар удаа дараа бусад эрх ашиг нь хөндөгдсөн компаниудтай хамтран хүсэлт, шаардлага, гомдол гаргаж байсан тул 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас 28 дугаар тэмдэглэл гаргаж шийдвэрлэсэн. Энэхүү Засгийн газрын тэмдэглэлийн 1.1 дүгээр заалтад барилгын ажил гүйцэтгэгдэж эхэлсэн, хөрөнгийн эх үүсвэр нь улсын болон нийслэлийн 2022 оны төсөвт батлагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээг үргэлжлүүлж барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх үүргийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын *******ар тус тус үүрэг болгосон. Энэхүү Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан тухайн үед Н*******гын захирамж гарсан. Н*******гын захирамжаар ажлын хэсэг байгуулах, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Н*******гын орлогч Ш.А*******гаар ахлуулсан ажлын хэсгээр бүх эрх үүргийг олгож энэ асуудлыг шийдвэрлэ гэсэн ажлын хэсгийн шийдвэр гарсан. Шийдвэр гарсны дагуу бид тухайн онуудад Засаг дарга Ш.А*******тай 3-4 удаа уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаар ямар зүйл яригдсан бэ гэхээр 4 компани орсон. Миний бие тухайн үед орж байсан. Засаг дарга асуудлыг тавьсан. Компани болгон зовлон жаргал ярьж байсан. Засгийн газрын ийм шийдвэр гарсан байна. Төсөв нь тавигдсан байна, одоо яах вэ? Зарим компани нь түншлэгч компаниудаа бид толгой компани болгон оруулчихмаар байна гэсэн. Манай компанийн зүгээс хоёр туслан гүйцэтгэгчтэй байна. Концессын гэрээн дээр тусад нь 10, 20, 30 хувь гэсэн ямар нэгэн лимит байдаггүй. Тендерийн хуулиар ийм лимит тавигдчихсан байна. 10 хувиас дээш туслан гүйцэтгэх гэрээ байгуулж болохгүй байна. Энэ асуудлыг яаж цэгцэлж өгөх юм бол гэхэд Ш.А******* Засаг даргаас маш ойлгомжтойгоор ингэж тайлбарласан. Та нарын концессын гэрээний зовлон жаргал бол тэндээ үлдэж байгаа, Засгийн газраас юу гэж шийдвэрлэсэн бэ гэхээр Р ХХК-тай улаан тамга дарсан. Яг өөрийнх нь хэлсэн үг шүү. Улаан тамга дарсан компанитай л хуулиараа гэрээ байгуулна. Бусад тохиолдолд бусад түншлэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд хэрвээ орж ирж байгаа тохиолдолд хуулиараа нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Н*******ар руу Засаг даргаас эрх шилжүүлсэн. Бид нар Н*******рын даргатай ажлын хэсгээс энэ талаар чиглэл өгсөн бичиг гаргаж байгаа. Тэнд маш ойлгомжтой байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр Засгийн газрын тогтоол дээр үргэлжлүүлэн гэж үг байгаа шүү, та бүхэн хараарай л гэж хэлсэн. Бид нар энэ сонгон шалгаруулалтаас хоцорчих вий, ийм асуудал дээр цахим тендерийг нээлттэйгээр цахимаар зарлах ёстой хуультай байгаа гэхэд ажлын хэсгийн хүмүүс сууж байсан. Тэгэхээр зараа цахимаасаа үзээд та бүхэн тендертээ шууд гэрээндээ оролцож болно, ийм асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн. Засаг дарга 2022 оны 01 дүгээр сард Н*******ар тавьсан байдаг. Энэ онд сонгон шалгаруулалт явуулах ажлын төлөвлөгөөг Засаг даргатай хамтран байгуулсан, эрх шилжүүлсэн нэгдсэн худалдан авалтуудын 143 төсөл арга хэмжээ байсан. Тэр захирамж дотор энэ төсөл арга хэмжээ бас орсон байсан. 01 дүгээр сарын 03-ны өдөр санагдаж байна. Н*******ар энэ эрх нь шилжигдээд, зарлагдах юм байна. Шууд гэрээг бид нар очиж уулзах юм байна гэсэн хүлээлтийн байдалтай байсан. Энэхүү Засгийн газрын 28 дугаар тэмдэглэлийн дагуу Нийслэлийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/948 тоот захиалагчийн хяналт тавих тухай захирамж гарсан байсан. Уг захирамжийн 2 дахь хэсэгт бага сургууль цэцэрлэгийн цогцолбор Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцсийн барилга угсралтын ажил гүйцэтгэх Р ХХК-ийн туслан гүйцэтгэж байсан манай компанитай байгуулахыг тодорхой заасан байсан. Хоёр удаа захирамж өгсөн. 06 дугаар сарын 02-ны өдөр, 07 дугаар сарын 01-ний өдөр. Сүүлийн захирамжийг эхний захирамжийг өөрчилж гаргасан гэж ойлгож байгаа учраас шууд сүүлийн захирамжийг уншиж байгаа юм. Захирамжийн 2 дээр Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу барилгын ажил нь хийгдэж эхэлсэн хөрөнгийн эх үүсвэр нь нийслэлийн 2022 оны төсөвт батлагдсан нэр бүхий угсралтын ажлын гүйцэтгэлд зөвхөн захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар үүрэг болгосон байсан. Н*******гад үүрэг болгочихсон байсан. Зөвхөн худалдан авах ажиллагааны эрх шилжигдээгүй, эрхийг нь өгөөгүй байсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* тушаалаар, бид үүнийг сүүлд мэдсэн. Ийм ийм дугаартай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан байна. Үүний дагуу тус үнэлгээний хороо нь гурван удаа хуралдаж дээрх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тус сонгон шалгаруулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр И ХХК-ийг сонгон шалгаруулж, энэхүү компани гэрээ байгуулахыг зөвлөсөн зөвлөмж гаргасан байна. Концессын гэрээ эзэмшигч Р ХХК-тай гэрээг огт байгуулаагүй. Манай туслан гүйцэтгэгч хоёр компанийн нэг болох И ХХК-нд онцгой давуу эрх олгон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн НХОГ-******* дугаартай гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэх тохиолдолд тендерт заавал сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж тодорхойлон заасан. Засгийн газрын тэмдэглэлд туслан гүйцэтгэгчтэй гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг тодорхой заасаар байхад өөр компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгаад манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, их хэмжээний хохирол хүлээх нөхцөл байдал үүсгэн, гүйцэтгэлийн баталгаа 210 сая төгрөгийг цуцлах, буцааж хэн төлөх, хэрхэн шийдвэрлэх, суурийн ажлын төлбөр 530 сая төгрөгийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. Бусдад төлөх өглөгүүд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй нөхцөл байдлуудыг энэхүү гэрээ байгуулснаар манайд үүсгэж байна. Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэс/ төгсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож, Н*******га Д.Ст А ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.И шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Талуудын хариу тайлбарыг сонслоо. Хариу тайлбар дээр ийм зүйл байгаа юм. Н*******гыг төлөөлж байгаа хүний тайлбарыг сонслоо. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан захиргааны гэрээг илт хууль бус гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бид гаргаагүй. Энэ асуудлыг өөрөө сайн ойлгоогүй юм шиг байна. Манайх даалгах, Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлгээний хорооны дүгнэлт хүчингүй болсноор гэрээ дагаад хүчингүй болох нь практик дээр байдаг асуудал. Нэгт үүнийг буруу тайлбарлаж хэлээд байна. Хоёрдугаарт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар манайх худалдан авах ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан гэж яриад байна. Худалдан авах ажиллагааг явуулахын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримталж явуулах ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд бүх тендерээс татгалзах гэж заагаад өгчихсөн байгаа. Энэ бол нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой, нээлттэй тендер зарладаг хууль. Мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон бусад хуультай нийцүүлээд нээлттэй, ил тод байх ёстой. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь шууд гэрээний аргыг шууд сонгоод явуулчихсан. Яагаад шууд гэрээний аргыг сонгож явуулах болсон шалтгаанаа эднийх тайлбарлаж хэлэхгүй байна. Шууд гэрээний арга гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүх тендерээс татгалзсан тохиолдолд харьцуулалтын болон сонгон шалгаруулалтын, шууд гэрээний гэсэн гурван аргын аль нэгийг нь хэрэглэнэ гээд зааж өгсөн. Энэ урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шууд гэрээний аргыг сонгож аваад, туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч компанид тендерийн урилга илгээнгүүтээ тэр компанитай шууд тендер байгуулах гэрээ байгуулсан нь хуулиа зөрчсөн үйлдэл байна гэж үзэж байгаа юм. Гуравдагч этгээдийн зүгээс болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас нэг юм яриад байна. Манай компанийг 06 дугаар сарын 29-ний өдрийн нотариатаар баталгаажуулсан албан бичгээр тендерээс татгалзчихсан гэж яриад байна. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн манай албан бичигт юу гэж бичигдсэн байсан бэ гэвэл манай компани нь Р ХХК-тай гэрээ байгуулсан. Манай компани тус төсөл дээр И ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, барилгын ажил гүйцэтгүүлсэн. Манайх концесс эзэмшигч Р ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулчихсан. Манай туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч нь И ХХК байгаа юм. Хоёр дахь өгүүлбэрийг эд нар онцолж ярьж байна. Тус төслийн И ХХК-тай манай компани ямар нэгэн маргаан байхгүй. Эдний компанитай туслан гүйцэтгэгчийн ажлаа хийлгэж байгаа тул ажил дээр ямар нэгэн маргаан байхгүй. Цаашид гэрээ байгуулан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд манай зүгээс татгалзах зүйлгүй гэж байгаа юм. Манай компанийн зүгээс эдний компанитай дахиад туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулаад цааш ажлаа үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж байгаа юм. Хоёрт эрхийг шилжүүлж байна гэж байгаа юм. Манайх хоёр туслан гүйцэтгэгчтэй байсан. Нэг нь М ХХК. М ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулъя гэсэн боловч оролцуулаагүй. Хоёр дахь компани буюу И ХХК-тай үргэлжлүүлээд ажлаа гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг хийж өгсөн болохоос биш, манайх энэ тендерээс татгалзаж байна утгатай бичиг үүн дээр байхгүй. Эрхэм шүүгч үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Буруугаар мушгиад, шууд тендерт орохоос манайхыг татгалзаад, эрхээ шилжүүлж байна гэж хоёр газар хоёулаа тайлбарлаж яриад байна. Хоёр хуулийн этгээд буюу хоёр компани төрийн байгууллагын ажлыг дур мэдэн шилжүүлж байдаг. Түүнийхээ дагуу нөгөө компани нь шууд тэр ажлыг аваад гүйцэтгэж байдаг, тэр компанитай төрийн байгууллага ажлаа гүйцэтгэж байдаг юм байхгүй байлгүй дээ. Төрийн байгууллага шүү дээ. Манайх ажлаа болилоо, эднийхээр гүйцэтгүүл гэхээр нөгөө компанитай шууд гэрээ байгуулах аргыг сонгоод шууд гэрээгээ байгуулаад явчихсан байна. Төрийн байгууллага өөрөө хуулиа зөрчиж ийм үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд үүнийгээ өөрсдөдөө ашигтай хэлбэрээр тайлбарлаад байна гэдгийг шүүгч анхаарч үзэхийг хүсэж байна. Нэмээд нэг тайлбар хэлье. Өөрсдөө гэхдээ зөв тайлбарлаад байна. Санаагаа сүүлд нь буруу хэлээд байгаа юм. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, нотлох баримт шинжлэн судлахад дахиад уншуулна. Хууль тогтоомжийн дагуу гэрээг үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гээд заагаад өгчихсөн. Туслан гүйцэтгэгчтэй үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой болохоос биш, туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгчтэй үргэлжлүүл гэсэн санаа энэ дээр байхгүй. Засаг даргын хоёр удаагийн захирамж гараад, энэ захирамжийнх нь дагуу тухайн А ХХК нь гэрээгээ үргэлжлүүлэн байгуулна гэсэн ойлголттой, хүлээцтэй байсан. Гэтэл энэ ажлаа хэрэгжүүлэхгүй, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн хяналтаа хэрэгжүүлэхгүйгээр тендер шалгаруулалт явуулсан нь хууль бус байгаа юм гэдгийг шүүгч анхаарч үзэхийг хүсэж байна. Манай А ХХК-ийн зүгээс Нийслэлийн хотын захиргаанд удаа дараа албан бичиг өгч байсан. Тэрийг шинжлэн судлуулна. Энэ ажлаа хэзээ үргэлжлүүлэх юм бэ, гэрээгээ хэзээ байгуулах юм бэ, хэзээ манайх энэ ажлаа гүйцэтгэх юм бэ? Ингээд албан бичиг хүргүүлэхээр огт хариу өгдөггүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд хариуг нь өгөх ёстой. Энэ хариугаа ерөөсөө өгөхгүй байгаад байсан. Тэгж байгаад И ХХК-тай шууд гэрээ байгуулчихсан. Энэ хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаа шүү. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Н*******гын захирамж хоёулаа нэг л агуулгатай, нэг л утгатай. Концесс эзэмшигчийн гэрээгээ цуцалчихсан, концессыг, тэр ажлыг үргэлжлүүлэн туслан гүйцэтгэгчтэй нь гэрээ байгуулах ёстой гэсэн тийм утга санааг агуулж байгааг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна... гэжээ.

3.3. Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэс Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл, арга хэмжээний анхны концессыг эзэмшигч Р ХХК-тай А ХХК 2017 онд туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан байдаг. Тендер сонгон шалгаруулалт зарлагдахаас өмнө 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/37 дугаартай албан бичгээр дээрх төсөл арга хэмжээг цаашид И ХХК-тай гэрээ байгуулан ажил үргэлжлүүлэхэд ямар нэгэн маргаан байхгүй, татгалзах зүйлгүй тул эрхийг шилжүүлж байна гэсэн мэдэгдлийг А ХХК Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт ирүүлсэн байдаг. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр тушаалаар үнэлгээний хороог байгуулж, тус оны 54 дүгээр тушаалаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байдаг. Гэрээ байгуулахдаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 00 минутад тендер сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарласан. Үнэлгээний хороо нь нийтдээ гурван удаа хуралдсан байдаг. Үнэлгээний хорооны сонгон шалгаруулалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шууд гэрээ байгуулах аргаар үнэлгээ хийсэн боловч 34.2, 34.3-т заасныг хэрэгжүүлж ажиллаж хамгийн сайн гэж үнэлэгдсэн И ХХК-ийг сонгон шалгаруулж 2022 оны гэрээ байгуулсан. И ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан НХОГ-******* дугаартай гэрээ нь аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сая захиалагчийн хяналт тавих гээд 2022 оны Нийслэлийн засаг даргын А/948 дугаар захирамж дээр дутуу уншчих шиг боллоо. 2 дугаар хэсэгт нь Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу барилгын ажил нь хийгдэж эхэлсэн хөрөнгийн эх үүсвэр нь нийслэлийн 2022 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулж барилга угсралтын ажил гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгосугай гэсэн байгаа гэжээ.

3.4. Хариуцагч Н*******гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хорооны тайлбар дээр нэмээд хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх И ХХК-тай байгуулчихсан гэрээ нь хууль бус гэрээ, тийм учраас А ХХК-тай гэрээ байгуулах ёстой гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд захиргааны гэрээ илт хууль бус болох шинжийг заасан. Манай И ХХК-тай байгуулсан гэрээ нь 55 дугаар зүйлд заасан илт хууль бус шинжийг хариуцагчийн зүгээс хангахгүй байна гэж үзэж байгаа. Нэмээд хэлэхэд Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тэмдэглэлээр Нийслэлийн 15 байршилд хэрэгжиж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл, арга хэмжээг барилгын ажил нь хийгдэж эхэлсэн хөрөнгийн эх үүсвэр нь улсын болон нийслэлийн төсвийн нийслэлийн 2022 оны төсөв батлагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулахыг даалгасан. Энэ тэмдэглэлийг хэрэгжүүлээд Нийслэлийн засаг даргын зүгээс 2022 оны А/762. Энэ ажил өөрөө нийт төсөвт өртөг нь 4,5 тэрбум. Үүнээс 762 дугаар захирамжаараа 2022 онд 220 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжихээр Н*******гын захирамж гараад, үүний дараагаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/948 дугаар захирамжаар яг адилхан энэ төсөл арга хэмжээ дээр Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих дүн нь 500 сая төгрөг гэж захирамж гарсан байгаа. Энэ ажил дээрээ захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гэдэг байдлаар гарсан бөгөөд, мөн адилхан Засгийн газрын 28 дугаар тэмдэглэлээр үүрэг өгсний дагуу туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулах болон захиалагчийн хяналт тавихыг Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгосон. Үүний дагуу Хөрөнгө оруулалтын газраас 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутад тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу шууд гэрээ байгуулах аргаар тендерийг зарласан. Үнэлгээний хороо нь байгуулагдаад хамгийн сайн гэж үнэлэгдсэн гэсэн энэ хэсгийг сая тайлбарласан учир орхиё. Хамгийн гол зүйл нь нэхэмжлэгч А ХХК нь бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл, арга хэмжээний анхны концесс эзэмшигч Р ХХК-ийн туслах гүйцэтгэгч байсан. 2017 онд энэ хоёр компани нь барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий Тахилтын эцэс гэсэн энэ төсөл арга хэмжээний ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчийн туслан гүйцэтгэгч компани болох И ХХК-тай биш, манай компанитай байгуулаагүй нь хууль бус гэрээ болоод байна гэж үзсэн байгаа. Тендер сонгон шалгаруулалт зарлагдахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч компани 22/37 дугаартай албан бичгээр өнөөдрийн бидний маргаад байгаа төсөл арга хэмжээг цаашид И ХХК-тай гэрээ байгуулан үргэлжлүүлэхэд ямар нэг маргаан байхгүй, татгалзах зүйлгүй тул эрхийг шилжүүлж байна гэсэн мэдэгдлийг өгсөн. Түүнийг Нийслэлийн тойргийн нотариатч Б.Гандорж гэдэг хүн баталгаажуулчихсан байгаа юм. Нотлох баримтаар авагдсан. Тийм учраас Н*******гын *******рын даргын баталсан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн НХОГ-******* дугаартай гэрээ буюу И ХХК-тай байгуулсан гэрээ ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Тийм учраас А ХХК-тай гэрээ байгуулах шаардлага байхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн хүрээнд дэлгэрэнгүй тайлбарыг хэлье. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийн байдлаар тодруулгаа нэмэлтээр хэлсэн. Сая хэлж байхад 2022 оны 07 сарын 29-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох, хоёрдугаарт нь 2022 оны 08 сарын 16-ны өдрийн НХОГ-******* гэсэн гэрээг хүчингүй болгуулах , А ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай гурван шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна гэж тодруулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, эхнээс нь гэрээний асуудлаар ярьсан нь дээр юм байна. Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тэмдэглэлийн 1.1 дэх хэсэгт барилгын ажил гүйцэтгэгдэж эхэлсэн, хөрөнгийн эх үүсвэр нь улсын болон нийслэлийн 2022 оны төсөвт батлагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох бүртгэлтэй өмчийн дагуу байгуулсан гэрээг үргэлжлүүлж барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Н*******гын *******арт үүрэг болгосон. Энэ тэмдэглэлийн дагуу Н*******гын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/762 дугаар захирамж, түүний хавсралтын 3 дугаарт нь маргаан бүхий цэцэрлэг, сургуулийн цогцолбор барилгын төсвийг 4 тэрбум 552 мянга 700, 2022 оных нь 220 сая төгрөг байхаар Нийслэлээс баталсан. Үлдэгдэл санхүүжилтийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгохоор тусгагдсан. Энэ ажилд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьж ажиллах, мөн гэрээ байгуулж ажиллахыг захирамжид тусгасан. Сая 06 дугаар сарын захирамж яригдаж байна. Мөн Н*******гын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/498 дугаартай захиалагчийн хяналт тавих тухай захирамж гарсан. Уг захирамжийн 2 дахь хэсэгт нь Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэс/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг туслан гүйцэтгэгч компаниудтай хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, барилгын шаардлагад нийцүүлэн гүйцэтгүүлэх, барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгосон байдаг. Тус захирамжийн хавсралтын 8 дахь хэсэгт нь маргаан бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын төсвийг нь тусгасан. Тухайлбал 4,7 тэрбум төсөвтэй, 2022 оны Нийслэлийн төсөвт 500 сая төгрөг байхаар баталсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2/2633 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалт хийх урилга ирүүлсэн. Үүний тухайд мөн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар өөрийн эрх хэмжээ олгогдсоны хүрээнд гурван удаа хуралдсан байдаг. Эхний удаагийн хурал нь 06 дугаар сарын 29-ний өдөр. Энэ 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч А ХХК-аас сая дурдагдсан 2022 оны 06 дугаар сарын 22-ны 22/37 албан бичгээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тухайн маргаан бүхий ажил дээр гэрээ байгуулах эрхийг өөрийн туслан гүйцэтгэгч компаниас И ХХК-нд шилжүүлж байгаа тухай нотариатаар батлагдсан албан бичгийг ирүүлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг харвал Засгийн газрын 28 дугаар тэмдэглэлийн дагуу Р ХХК-ийн туслан гүйцэтгэгч нарыг судалсан, тухайн төсөвт батлагдсан бүх газрын туслан гүйцэтгэгч компаниудыг судалсан байдалтай хурал явагдсан байдаг. Тухайн хуралдаан дээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар маргаан бүхий ажил дээр тухайн төсөл хэрэгжүүлэх компанийн туслан гүйцэтгэгч нь А ХХК, түүний туслан гүйцэтгэгч И ХХК гэсэн хоёр компанийн мэдээлэл байсан бөгөөд А ХХК-аас албан бичиг ирүүлсний дагуу тэнд байгаа мэдээллээс И ХХК-ийн мэдээлэл үлдсэн байдаг. Үүний дагуу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр сонгон шалгаруулалт хийх урилгыг илгээхээр зөвлөлдөөд шийдвэрлэснийхээ дагуу урилга явуулсан. Урилгад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтад дурдагдсан баримтуудыг бүрдүүлж ирүүлэхийг даалгасан байсан. Урилгад заагдсан албан бичгийн дагуу И ХХК хэрэгтэй бүх материалыг бүрдүүлсэн. Яагаад гэвэл тухайн ажлыг А ХХК-ийн туслах гүйцэтгэгчийн хувьд өөрөө хөрөнгөө гаргаад урьд нь гүйцэтгэж байсны тухайд бүх баримт бичиг бүрэн байсан. Түүний дагуу бүх баримт бичгүүдээ дахин шинээр бүрдүүлж хүргүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22/45 дугаартай албан бичгээр хугацаанд нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн шууд гэрээ байгуулах аргаар тендерийг зарласан байсан ба 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зарлаж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэн сонгон шалгаруулалтыг хийхэд тухайн маргаан бүхий төсөл дээр И ХХК-аас өөр компани материал ирүүлээгүй байсан. Мөн материалд нь тухайн хуулийн 18 дугаар зүйлд заасан шалгаруулалтыг хийж хамгийн сайн гэж үнэлгээ явуулж, үнэлсэн. Хамгийн сайн гэж үнэлэгдэх гол шалгуур нь хуульд зааснаар юу байдаг вэ гэхээр үнийн санал байдаг. Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын туршлага, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэн, аж ахуй нэгжид төлөх өр төлбөр, урьдах төсөл, арга хэмжээг гацааж байсан, хийж гүйцэтгэхгүй орхигдуулсан байдал зэрэг хувийн байдлуудыг давхар шалгасны үндсэн дээр хамгийн сайн гэж үнэлэгдсэн байдаг. Улмаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2022 оны 08 дугаар сарын 22-ны 2/2895 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг манай компанид хүргүүлсэн. Үүний дагуу зургаа хоногийн дотор гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг даалгасан байсан. Манай компани Капитрон банктай хамтарч Капитрон банкны албан бичгээр гүйцэтгэлийн баталгааг явуулсан баримт байдаг. Материал шинжлэн судлахаар тодорхой болох байх. Капитрон банкны албан бичиг нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг байна. Ийнхүү манай компани бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн барилгын ажилд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Н*******гын *******артай НХОГ-******* дугаартай гэрээг ямарваа нэгэн байдлаар хууль зөрчөөгүйгээр байгуулсан. Мөн тэр албан бичгийг ирүүлсэн шалтгааныг тодорхойлж хэлсэн нь зөв байх гэж бодож байна. А ХХК ямар учраас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар руу 06 дугаар сарын 29-ний өдөр 22/37 дугаартай албан бичгийг ирүүлэх болсон шалтгаан нь, өмнө нь тухайн ажил дээр концесс цуцлагдахаас өмнө А ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа И ХХК өөрийн хөрөнгө оруулалтаас 560 сая төгрөгийг гаргаад, тухайн ажлыг гүйцэтгээд явж байсан. Ямарваа нэгэн байдлаар гаднаас хөрөнгө оруулалт татаагүй. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгээд явж байсан учраас сүүлд концесс цуцлагдсантай холбоотой А ХХК, И ХХК-ийн хооронд иргэний журмаар тухайн хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх маргаан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 02 дугаар сард явж байсан. Үүн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК-аас эвлэрэн хэлэлцэх санал тавьсны дагуу И ХХК 560 сая төгрөгийнхөө 240 сая төгрөгөөс татгалзаж, үлдэх 320 сая төгрөгийг нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны дотор авахаар, мөн энэ компаниуд цаашаа ажлаа өргөжүүлнэ гээд Тэнгэр холбоо гээд холбоо байгуулаад, хөөцөлдөөд явж байсныхаа тухайд мөн тэр өдөр аль компани нь цаашаа Хөрөнгө оруулалтын газартай энэ ажлыг гүйцэтгэх талаараа тохиролцоо хийсэн байдаг. Тэр тохиролцоо нь цаашид маргаан бүхий сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг үргэлжлүүлээд И ХХК цаашаа энэ төсөвт ажлыг гүйцэтгээд явах тохиолдолд А ХХК шүүгчийн захирамжаар төлөхөөр болсон 320 сая төгрөгийг өрнөөс чөлөөлөгдөж, 170 сая төгрөгийг буцаагаад И ХХК нь А ХХК-нд өгөхөөр шүүгчийн захирамжид тодорхой заагдсан. Энэ 170 сая төгрөг ямар учиртай вэ гэхээр сая нэхэмжлэгч яриад байх шиг байна лээ. Манайх гүйцэтгэлийн баталгаа төлчихсөн байгаа тэр мөнгөөр хохироод байна гэсэн юм яриад байгаа юм. Тэр мөнгөө авахын тулд И ХХК-ийн хөрөнгө оруулалтаас тодорхой хэмжээгээр хэсэгчилж авахаар болсон. Тодорхой гэрээн дээрээ заагдчихсан байж байдаг. Энэ маягаар тэр мөнгөө тэндээс авъя гэсэн тохиролцоо хийж И ХХК цаашаа ажлаа гүйцэтгээд явж байгаа учраас 320 сая төгрөгөөсөө татгалзаж шийдвэрлэж байгаа үйл баримтыг шүүх тодорхой шийдвэрлэчихсэн. Үүн дээр гомдол гаргаагүй, хэрэгт авагдсан байгаа. Ийм үйл баримт байсан учраас А ХХК 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/37 дугаартай албан бичгийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт өгсөн. Түүнээс биш төрийн байгууллагуудаар тоглоод байдаг үйл баримт байж болохгүй шүү дээ. Энэ цаанаа нэг компанийн эрх, ашиг сонирхлоос илүүтэйгээр нийтийн ашиг сонирхол, Улаанбаатарт сургууль цэцэрлэг ямар дутагдалтай байгаа билээ? Ажлыг гацаагаад явж байдаг. Өнөөдөр И ХХК энэ ажлыг авснаараа барилгын 2 давхрын ажил нь хийгдчихсэн явж байдаг. Нэг ч хөрөнгө оруулалтыг өнөөдрийн байдлаар аваагүй, нийслэлээс авч шийдэгдээгүй явж байна. А ХХК-ийн маргаан гарсантай холбоотойгоор тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт нь татагдаагүй байдалтай явж байна шүү дээ. Дүгнэлтийг хүчингүй болгуулъя гэсэн байсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэлт хийвэл нэхэмжлэлийнх нь бичигдсэн бичвэр дээрээс нь уншихад Р ХХК-ийн туслан гүйцэтгэгч А ХХК байсан. Манай компанитай гэрээ байгуулахыг Засгийн газрын 28 дугаар тэмдэглэлд Н*******гын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/948 дугаартай захирамжид тодорхой заасан гэж бичээд байгаа юм. Гэтэл тухайн захирамжид туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээг үргэлжлүүл гэсэн болохоос биш А ХХК-ийн нэрийг бичсэн зүйл байхгүй. Манайх гээд байдаг. Өөрөө эрхээсээ татгалзсан байдлаа юу гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй л байна. Уг шаардлага нь бодит байдалд нийцэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Дараахь тохиолдолд концессын гэрээ дуусгавар болно: гээд, мөн зүйлийн 24.1.4 дэх заалтад энэ хууль болон концессын гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан. Гэж заажээ.

1.2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс харвал, Концессын тухай хууль болон концессын гэрээнд заасны дагуу тухайн гэрээг цуцалсан бол концессын гэрээ дуусгавар болох буюу концессын харилцаа дуусгавар болохоор зохицуулсан байна.

1.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбараас судлан үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Тодруулахад:

1.4. Анх Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн барилга барих шийдвэр гарч, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Р******* ХХК-ийг шалгаруулж, Монгол Улсын Засгийн газартай гэрээ[10] байгуулсан, түүний дагуу А ХХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч бөгөөд концесс эзэмшигч Р******* ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэст 280 хүүхдийн цогцолбор барилга барих, түлхүүр гардуулах нөхцөлөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

1.5. Түүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор Р ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалсан байна.

1.6. Өөрөөр хэлбэл, төслийн ерөнхий гүйцэтгэгч бөгөөд концесс эзэмшигч Р******* ХХК-тай байгуулсан концессын гэрээг Монгол Улсын Засгийн газраас цуцалснаар талуудын хооронд үүссэн концессын харилцаа дуусгавар болжээ.

1.7. Тиймээс Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлээр Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн хүрээнд нийслэлийн 15 байршилд хэрэгжиж байгаа Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Н*******гад даалгасны дотор 1.1. барилгын ажил нь хийгдэж эхэлсэн, хөрөнгийн эх үүсвэр нь улсын болон нийслэлийн 2022 оны төсөвт батлагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээг үргэлжлүүлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэж шийдвэрлэжээ.[11]

1.8. Монгол Улсын Засгийн газраас концессын харилцааг дуусгавар болгосон, мөн дараа нь Засгийн газрын хуралдаанаар ... нийслэлийн 2022 оны төсөвт батлагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээг үргэлжлүүлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх-ээр шийдвэрлэсэн энэ тохиолдолд хариуцагчаас Н*******гаас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/762 дугаартай Захиалагчийн хяналт тавих тухай захирамжийг[12] гаргасныг, мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/948 дугаартай Захиалагчийн хяналт тавих тухай захирамжийг[13] гаргасныг хууль зүйн хувьд буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

1.9. Учир нь, Н*******гын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/762 дугаартай Захиалагчийн хяналт тавих тухай захирамжийн 1 дэх заалтаар улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын жагсаалтыг баталж /тус жагсаалтын 3-т Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээ багтсан/, улмаар 2 дахь заалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулж, ... барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгосон.

1.10. Мөн Н*******гын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/948 дугаартай Захиалагчийн хяналт тавих тухай захирамжийн 1 дэх заалтаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын жагсаалтыг баталж /тус жагсаалтын 8-д Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээ багтсан/, 2 дахь заалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулж, ... барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгосон байна.

1.11. Тодруулбал, хариуцагч Н*******га нь Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлээр шийдвэрлэсэн асуудлыг хэрэгжүүлэх ажлыг өөрийн харьяалах орон нутгийн агентлаг болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хариуцуулсан нь хуульд нийцсэн гэж үзэх бөгөөд тиймээс энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

1.12. Хэдийгээр нэхэмжлэгч талаас Н*******гын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/738 дугаартай Эрх шилжүүлэх тухай захирамжаар боловсролын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт бус, харин Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн байдаг тул Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээний туслан гүйцэтгэгчтэй байгуулах гэрээг үргэлжлүүлэх ажлыг Худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлэх ёстой байсан гэж тайлбарладаг боловч Н*******гын дээрх захирамж нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарсан буюу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар хуралдаанаас өмнө гарсан байх тул цаг хугацааны хувьд энэхүү маргаанд хамаарахгүйгээс гадна Н*******гын 2020 оны А/738 дугаартай захирамж гарснаас хойш бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн байх тул Н*******гаас 2022 онд энэхүү асуудлыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хариуцуулсан нь буруу гэж үзэхээргүй байна.

1.13. Түүнчлэн маргаж буй Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг[14] гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэсэн нь дараах байдлаар үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Тодруулахад:

1.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэнэ: гээд, мөн зүйлийн 31.1.3 дахь заалтад гэрээ шууд байгуулах. гэж заажээ.

1.15. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно: гээд, мөн зүйлийн 34.1.4 дэх заалтад нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол; гэж тус тус зохицуулжээ.

1.16. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн тохиолдолд гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх эрхийг захиалагчид хууль тогтоогчоос олгожээ.

1.17. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэлсэн ... анхны гэрээ Р ХХК дээр нийт төлбөр том дүнтэй байгаа. Р ХХК-тай том гэрээ байгуулагдсан учраас энэ гэрээнийхээ 15 хувьд багтаж байна гэж үзсэн ... гэх агуулгатай тайлбарыг нэхэмжлэгч талаас холбогдох нотлох баримтаар няцаагаагүй тул хариуцагчийн зүгээс хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлсэн байна гэж шүүх үзлээ.

1.18. Түүнчлэн маргаж буй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг гарахаас өмнө А ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/37 дугаар албан бичгээр[15] Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт ...И ХХК-ийг цаашид гэрээ байгуулан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд манай зүгээс татгалзах зүйлгүй тул эрхийг шилжүүлж байна. гэсэн агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлжээ.

1.19. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч болон хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх мэдэгдлийн хүсэл зоригийн илэрхийлэл дээр маргаантай байх бөгөөд нэхэмжлэгч талаас ... манай зүгээс туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд татгалзахгүй ... гэх агуулгаар бичсэн гэж, харин хариуцагч талаас ... И ХХК-ийг цаашид гэрээ байгуулан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд манай зүгээс татгалзах зүйлгүй тул эрхийг шилжүүлж байна гэсэн байсан тул нэхэмжлэгч компанийн зүгээс өөрийн эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж үзсэн ... гэж маргасан.

1.20. Аливаа хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах онолын үндсэн арга зүйг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. гэж, 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж тус тус бэхжүүлжээ.

1.21. Талууд хүсэл зоригийн илэрхийллийн хувьд маргаж буй энэ тохиолдолд шүүх эхлээд үгийн шууд утгыг анхаарах бөгөөд А ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/37 дугаар албан бичгээр[16] Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт явуулсан бичигтээ ...И ХХК-ийг цаашид гэрээ байгуулан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд манай зүгээс татгалзах зүйлгүй тул эрхийг шилжүүлж байна. гэсний ... эрхийг шилжүүлж байна гэсэн хэсгийн хүсэл зоригийн илэрхийллийн агуулга нь өөрт хадгалагдаж байсан эрхийг И ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн агуулгатай байна гэж дүгнэлээ.

1.22. Өөрөөр хэлбэл, маргаж буй тухайн ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзсан хүсэл зоригоо илэрхийлсэн буюу барилгын ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэн байгуулах, түүнтэй холбоотой шалгаруулалтад оролцохоос татгалзаж, ажил гүйцэтгэх эрхийг бусдад шилжүүлсэн гэж ойлгохоор байх бөгөөд хүсэлт зоригийн илэрхийллээ бичгээр илэрхийлж, нотариатчаар гэрчлүүлэн, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

1.23. Тиймээс энэ тохиолдолд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2/2633 дугаар албан бичгээр И ХХК-д үнийн санал ирүүлэх тухай урилгыг хүргүүлж, Үнэлгээний хороо 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, гишүүдийн олонхын саналаар И ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэснийг[17] буруутгах үндэслэлгүй.

1.24. Тодруулбал, маргаж буй Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр гуравдагч этгээд И ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйн дээр Үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас нэхэмжлэгч А ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

1.25. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хоёр. И ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан НХОГ-******* дугаартай гэрээг хүчингүй болгуулах, А ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шаардлагын тухайд:

2.1. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн Н*******гын *******рын дарга И.Б болон И ХХК-ийн хооронд НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын эцэс/ ажил гүйцэтгэх гэрээг[18] байгуулжээ.

2.2. Энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1-д дээрх гэрээ байгуулах үндэслэл болсон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн тул түүнийг шууд үндэслэн байгуулсан гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

2.3. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

2.4. Мөн И ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт хууль тогтоомжид нийцсэн байх тул энэхүү сонгон шалгаруулалтад оролцоогүй этгээд болох А ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч Н*******гад даалгаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд:

3.1. Энэхүү захиргааны хэрэг нь анх нэхэмжлэгчийн гаргасан Н*******гын *******рын дарга И.Б болон И ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан НХОГ-******* дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4077 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжаар ердийн журмаар үүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус захирамжид өөрчлөлт оруулаагүй тул захиргааны хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 24.1.4 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.1.3 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 34.1.4 дэх заалтад тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч А ХХК-аас гаргасан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан НХОГ-******* дугаартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, И ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн НХОГ-******* дугаартай байгуулсан ажил гүйцэтгэх хууль бус гэрээг хүчингүй болгуулах, А ХХК-тай гэрээ байгуулахыг Н*******гад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ