Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2024/00080

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний  хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дугаар хороо ******* ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй, одоо Өвөрхангай аймгийн ******* сумын******* дугаар багт оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, 50 настай, ЙЗ740*******303 регистрийн дугаартай, овгийн ийн гийн хүсэлттэй,

“ овгийн ын тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Би *******тай 1995 онд гэр бүл болж болсон юм. Бид гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2021 оны 12 дугаар сарын*******1-ний өдөр малчнаар ажиллаж ажилласан жилээ нөхөн тооцуулахдаа гэрлэлтээ батлуулсан. 2024 онд малчнаар тэтгэвэр тогтоолгох болсон боловч  малын А данс нөхөр *******ын нэр дээр байгаа тул бид хоёрыг 1995 оноос 2021 оны хооронд хамтын амьдралтай болохыг тогтоож өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 1995 оноос хойш хамтын амьдралтай болж дундаасаа******* хүүхэдтэй юм. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулах учраа мэдэхгүй явсаар 2021 онд гэрлэлтээ батлуулсан. Би *******тай 1995 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа. Биднийг 1995 оноос 2021 он хүртэл хамтран амьдралтай болохыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь “*******тай 1995 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын*******1-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

*******, ******* нар нь 1995 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын*******1-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн ******* сумын******* дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №44 дугаартай тодорхойлолт, охин , , хүү нарын төрсний гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын*******1-ний өдөр гэр бүл болсныг бүртгэсэн №0066 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, гэрч , нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                            

       ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар овгийн ийн , овгийн ын нарыг 1995 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын*******1-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН