Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2024/00217

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2024/00217

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

2024 оны 05 сарын 10 өдөр Дугаар 149/ШШ2024/00217 Мандал сум

 

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг *******гийн ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, Утас:*******, *******/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Минжийнхангайн *******гийн тоот хаягт оршин суух овогтой / Утас: /-д холбогдох

Ажлын хөлс болон урд зээлүүлсэн мөнгө 4000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Анх 2023 оны 08 дугаар сарын 20-с нэг машин зах банз 500000 төгрөгөөр аваад зүсээд 4 метр куб зах банз гарсан. Дараа нь 3 метрийн бөөрөнхий мод худалдаж авсан. Миний бие 1500000 төгрөг гаргасан. Бөөрөнхий модоо зүсээд 10 метр куб банз гарсан. Нийт 14 метр куб банз зараад надад ямар ч ашиг өгөөгүй. Мөн би 15:9 метрийн хэмжээтэй фермер д барьж өгсөн. Дараа нь 11 сард мөн 2 найзын хамт ын хашаанд рамны саравч барьсан, төмөр хийцийг гагнасан. Дээрх ажлуудыг хийсэн хөлсийг мөн өгөөгүй байгаа тул би өөрийн зээлдүүлсэн мөнгө болох 2000000 төгрөг, ажлын хөлс болох 2000000 төгрөг нийт 4000000 төгрөг нэхэмжилж байна. Иймд миний хохирлыг зохих журмын дагуу барагдуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* болон хариуцагч Л. нар нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Уг эвлэрлийн гэрээнд: Л.******* миний бие Л.аас нэхэмжилсэн 4000000 төгрөгийн үнийн дүндээ Л.аас тайга хөрөө тооцуулан авахаар тохиролцсон болно, Л. нь Л.*******д тайга хөрөө өгөхөөр харилцан ярилцаж эвлэрсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.д холбогдох 4000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт талууд эвлэрсэн болох нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар олгосон эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 39475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Л.*******гийн нэхэмжлэлтэй Л.д холбогдох 4000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 39475 төгрөг, хариуцагч Л.аас 39475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ