Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
Хэргийн индекс | 149/2024/00092/И |
Дугаар | 149/ШШ2024/00218 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 149/ШШ2024/00218
2024 оны 05 сарын 13 өдөр Дугаар 149/ШШ2023/00218 Мандал сум
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,
Нэхэмжлэгч: Хаан банк Зүүнхараа салбар /РД:*******, Утас:*******/
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ганбатын Баасансүрэн /РД:*******, Утас:99061185, *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Боржигин овогт *******гийн ******* /Хаяг:Сэлэнгэ аймаг Мандал сум, 1 дүгээр баг Төмөр зам ******* гудамж 50 тоот оршин суух хаягтай, РД:*******, утас:*******, /,
Хариуцагч: овогт /Хаяг:Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг Төмөр зам ******* гудамж 50 тоот оршин суух хаягтай, РД:, утас:, /-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4574944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.*******, Б. нар нь тус банкны Зүүнхараа салбараас 2023 оны 05 дугаар сарын 31-ий өдөр ЗГ/202351557275 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 /Таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан зурагт, хөргөгч барьцаалан цалингийн зээл авсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 695,922.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 213,677.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 648.81 төгрөг, нийт 910,248.81 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 112 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн ч, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: I. 2023 оны 05 дугаар сарын 31-ий өдөр ЭГ/202351557275 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. II. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: 1. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,304,077.07 төгрөг 2. Зээлийн хүүгийн төлбөр 267,294.79 төгрөг 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,571.71 тегрег III. Нотариатын үйлчилгээний төлбөр 13000 төгрөг IV. Улсын тэмдэгтийн хураамжийн 88,149 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. V. Монгол Улсын ИХШХШТ хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх /хөдлөх эд хөрөнгө, түүний банк дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. гэжээ.
Хариуцагч Ц.*******, Б. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ц.*******, Б. бид 04 сарын 19-ний өдөр Хаан банкны нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан. 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны Амин мандал салбарт зээлээ эргэн төлөх график гаргуулахаар очсон боловч Хаан банкны зүгээс зээлээ төлж дууссаны дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авна гэж хэлсэн. Мөн шүүхэд төлөөлөх ажилтан нь Баянгол сумруу албан ажлаар явсан байгаа тул тодорхой бичиг баримт үйлдэх боломжгүй байна гэж хэлсэн. Ц.*******, Б. бид хоёр 4,574,944 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлж барагдуулна, маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны нэхэмжлэлтэй Ц.*******, Б. нарт холбогдох 4574944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хаан банк нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88149 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Б. нараас 44074.5 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 44074.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хаан банкны нэхэмжлэлтэй Ц.*******, Б. нарт холбогдох 4,574,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.*******, Б. нар нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банк нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88149 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Б. нараас 44074.5 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 44074.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ