| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2026/0938/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1030 |
| Огноо | 2026-04-13 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Э.Дөлгөөн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1030
2026 04 13 2026/ШЦТ/1030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Э.Дөлгөөн,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-т холбогдох эрүүгийн “*” дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хаалттайгаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.М,
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Я-ыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан, хохирлын талаарх болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдав.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Я-ыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
- насанд хүрээгүй хохирогч Ж.Я мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хичээлээ тарчихаад “**”-ын тэнд найзуудтайгаа уулзаж тэндээ байж байгаад ойролцоо байдаг караоке орчихоод гарч ирээд *-р байр гэх газарт байдаг пи си тоглоомын газар найзуудын хамт компьютер тоглож байгаад хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 08 цагийн үед пи си тоглоомын газраас гарч “**” дээр найзуудтайгаа уулзаж байгаад тэндээсээ оройхон гарч Б /17нас/, Х /15нас/ нарын хамт Х-ийн гэрт /47-р сургуулийн ойролцоо байдаг/ “Сэнгүр” гэх пивоноос 1 лаазыг ууж хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн орчимд Х-ийн гэрээс гарч “Жи эс” сүлжээ дэлгүүрт байж байгаад ганцаар 16-р хороололд Б гэх найзаараа дамжуулж танилцсан хүүхэдтэй уулзсан. Уулзаж байгаад О /15нас/, М /23нас/, О /15нас/ нартай уулзаж М-ийн гэрт хоносон. М-ийн гэрийн хаягийг нь мэдэхгүй зааж өгч чадна, “**” гэх газар байдаг. Мөнхтэнгэр “гэр рүү орж юм авчихаад гараад ирье” гэхээр нь хамт очоод байж байтал ээж нь ороод ирсэн. Орой нь тэдний гэрээс гараад О, О нартай уулзаж байгаад оройтчихсон болохоор М “манайд хоночих” гэхээр нь зөвшөөрч хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М-д унтаж байхад гаднаас О орж ирээд гарч дүүг Өрхийн эмнэлэгт үзүүлье гэхээр нь хамт явж байхдаа “би харилаа” гэхэд О намайг “байж бай” гэхээр нь би үлдсэн. Тэгээд бид нар дэлгүүр орж том савлагаатай пиво авч гадаа худгийн хажууд хувааж уусан. Орой нь М-ийн гэрт дахиж хоносон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мөнхтэнгэрийн гэрт цагдаатай ирсэн тэгээд ээж цагдаагийн байгууллагад хандсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Мөнхтэнгэртэй бэлгийн харилцаанд орсон. Тэдний гэрт байхад Мөнхтэнгэр миний өмдний тэлээг тайлах гэхээр нь “боль” гэхэд “чи хэзээ ингэж аашилдаг болчихсон юм бэ?” гээд миний өмдийг хүчээр тайлсан. Намайг зодож цохисон зүйл байхгүй. Бэлгийн харилцаанд орж байхдаа М миний хүзүү, цээж хэсгийг шимсэн. Түүнээс болж хөхөрсөн. 2024 оны 11 дүгээр сарын эхээр фейсбүүкээр танилцаж үерхэж байсан. Нэг өдөр үерхээд салсан. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тэдний гэрт очиж хонож байсан гэхдээ бэлгийн харилцаанд орж байгаагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21- 27 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15001 дугаартай “...Ж.Я-ы биед гэмтэл тогтоогдсонгүй, Ж.Я-ы үтрээнээс авсан арчдас наалдацнаас эр бэлгийн эс илэрсэн байна. Ж.Я нь бэлгийн харьцаанд орсон байна. Ж.Ялгуун нь бэлгийн замын халдварт ДОХ, Тэмбүү, Заг хүйтэн, Трихомониаз өвчингүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
- ** дугаартай биологийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
- насанд хүрээгүй хохирогч Ж.Я, Д.М нарын нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20, 32-33, 37 дугаар тал/,
шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт :”... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, мөн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршиг төлөгдсөн байдал.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас шүүгдэгч Д.М-ээс баримтаар хохирол нэхэмжлээгүй буюу “Ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх тул шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД