Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2024/00267

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2024/00267

Улаанбаатар хот

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, ******* ******* *** ******* ХХК-ийн байранд байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн ** дүгээр хороо, ******* *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,233,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,233,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Д. нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай компанитай тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Samsung A32 загварын гар утсыг дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцлөөр авсан. Гэвч Д. нь сар бүрийн хуваарьт төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 822,000 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд үлдэх төлбөр 822,000 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 411,000 төгрөг нийт 1,233,000 төгрөгийг Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-иас гар утас зээлээр худалдаж авсан нь үнэн. Үлдэгдэл төлбөр болох 1,233,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний дотор 2 хувааж төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

4.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч Д. нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,233,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний дотор 2 хувааж төлж барагдуулах болно, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,233,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1,233,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний дотор 2 хувааж төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,142 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 17,071 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17,071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ