| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00322/И |
| Дугаар | 103/ШШ2024/00282 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2024/00282
| 2024 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2024/00282 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, *******ын *******, ******* *******ын *** давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,905,806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,905,806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Н. нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 380,000 төгрөгийн зээлийг 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тоот гэрээгээр 1,550,000 төгрөгийн зээлийг 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 676,150 төгрөг, хүүгийн төлбөрт 335,979 төгрөг нийт 1,012,129 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, тоот гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 280,202 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 131,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,088 төгрөг, тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 973,648 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 452,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 49,903 төгрөг нотариатын төлбөрт 5,000 төгрөг нийт 1,905,806 төгрөгийг хариуцагч Н.эс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн, үлдэгдэл 1,905,806 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, надад маргах зүйл байхгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Н. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 1,905,806 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,905,806 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,443 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,721 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 22,721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ