Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0662

 

2023           09            04                                          128/ШШ2023/0662   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О****а даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Аж******************** ХХК /РД********************/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж********************

Хариуцагч: ************ дүүргийн За**г да***а

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б********************, Э.У******************** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж********************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ба***а, Э.У********************, нарийн бичгийн дарга М.Дэ*****н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч “Аж********************” ХХК-аас “************ За***г даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн А/2**5 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. ************ дүүргийн Га**р зо***н ба******тын а***анаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19/1**** дугаар албан бичгээр Аж******************** ХХК-д  “...Нийслэл дэх төрийн аудитын газраас 2019 оны 06 сарын 11-ний өдрийн №03/1**9 тоотоор танай байгууллагад олгогдсон газар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримлахгүйгээр олгогдсон тул газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөг төлүүлэх албан шаардлага гарсан. Иймд дээрх албан шаардлагын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний дотор Төрийн сан банкны 100******************** тоот дандсанд дуудлага худалдааны анхны үнэ болох 731940000 /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг төлөхийг мэдэгдэж байна. Дурдсан хугацаанд газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор болсныг мэдэгдье”  гэх мэдэгдлийг хүргүүлжээ.

2.2. Улмаарс ************ д***ргийн За***г даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/2**5 дугаар захирамжаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 03/1**9 УАТ-НАГ-************ дугаар албан шаардлагыг биелүүлж, Газрын тухай хуулийн 29.1, 29.2-т заасан хэмжээнээс хэтрүүлж, үнэ төлбөргүйгээр олгосон болон газар олгохдоо дуудлага худалдааны анхны төлүүлээгүй газар эзэмших эрх олгосон 15 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор Аж******************** ХХК-ийн эзэмшиж байсан газар багтсан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...нэхэмжлэлийн гол үндэслэл нь А******************** ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3**5 дугаар захирамжаар ************ дүүргийн 1-р хороо, ******************** байрлах нэгж талбарын 1260******************** дугаартай 16******************** м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр авч газраа зориулалтын дагуу ашиглаж байсан. Гэтэл маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзсэн учраас шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгч нь газар эзэмшиж байх хугацаандаа аливаа байдлаар Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн зүйл байхгүй.

Маргаан бүхий захирамжийн нэг дэх заалтаар ямар асуудлыг дурдаж байна гэхээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 03/******************** дугаартай аудитын албан шаардлагыг биелүүлж байна. Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан. Гэтэл энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх ажиллагааг хариуцагч байгууллагаас анх газар эзэмшүүлэх захирамж гаргах үедээ хийх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн мэдэгдэх, сонсгох ажиллагааг хэрхэн хийсэн эсэх тодорхойгүй, сонсох ажиллагааг хийсэн бол өнөөдрийн маргаан бүхий захирамж гарахгүй байх байсан. Шүүхээс удаа дараа сонсох ажиллагааг хэрхэн хийсэн талаар тодруулсан. Тиймээс маргаан бүхий захирамж гарахтай холбоотой сонсох ажиллагааг хийгээгүй байна гэж харж байгаа. 2019 онд нийт 20 тэрбум орчим төгрөгийг төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг төлүүл гэх байдлаар аудитын газрын албан бичиг гарсан. Энэхүү албан бичгийн дагуу Налайх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч, хуулийн этгээдүүдэд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Үүний хариу нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр тухайн үед эзэмшиж байсан газрын төлбөрийн хэмжээгээр төлөх боломжтой байсан, төлөх боломжоор хангаж өгнө үү гэх байдлаар хандсан. Түүнийг хариуцагч байгууллагаас хүлээж аваад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр газрын төлбөрийг төлье 2013 онд ямар дүрэм, журам үйлчилж байсан талаар тодруулж, үүнийг тооцож бодон ирүүлнэ үү гэх албан бичгийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт хүргүүлсэн. Гэтэл ************ д***ргийн За***г даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/2**5 дугаартай маргаан бүхий захиргааны актыг гарах үед Нийслэлийн дэх Төрийн аудитын газраас хариу ирүүлээгүй байсан. Тэгэхээр нь бид хэрвээ та бүхэн төлүүлэх гэж байвал өмнө нь үйлчилж байсан аргачлал, дүрэм журмын дагуу тооцох боломжтой. Бид анхнаасаа эзэмшиж ашигласан бөгөөд 2018 онд шинээр олгогдсон. Энэ үеүдэд дуудлага худалдааны үнийг төлөх талаар дурдаагүй учраас төлөх боломжгүй гэх хариугаа өгсөн. Эдгээр үйл баримтын талаар Нийслэлийн Засаг дарга руу албан бичиг явуулаад хариу ирээгүй байхад газар эзэмших эрхийг цуцалчихсан.

Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм, журмын дагуу тооцоход татгалзах зүйлгүй гэх хариугаа ирүүлсэн. Гэтэл уг хариуг ирэхээс өмнө ************ дүүргийн За**г да***а газар эзэмших эрхийг цуцалчихсан. Тушаалын хууль зүйн үндэслэл юу гэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд аудитын дүгнэлтийн албан шаардлага гэх зүйлийг үндэслээд цуцалсан. Үүнээс үзэхэд цуцлах үндэслэл бүрдээгүй, хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тодорхой байх ёстой бөгөөд уг шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, хариу тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсэг буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгохтой холбоотой асуудлыг дурдаж тайлбарласан нь зүйд нийцэхгүй.

Мөн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тушаал нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болохоос биш өмнө нь гаргасан захиргааны актыг хүчингүй болгож байгаа асуудал огт биш. Тэгэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа ойлголт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу явагдана. Уг заалтад заасан үүргээ биелүүлээгүй, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэх үндэслэл огт байхгүй. Тиймээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байгаа” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******************** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Аж******************** ХХК-д газар олгохдоо ************ д***ргийн За***г даргын 2013 оны 3**5 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны зориулалтаар 166350 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Дүүргийн Засаг даргын 2015 оны А/25 дугаар захирамжаар тус газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон гэх үндэслэлээр эзэмших эрхийг хүчингүй болгосон. ************ д***ргийн За***г даргын 2018 оны А/1***3 дугаар захирамжаар Аж******************** ХХК-ийн хүчингүй болгосон газрыг сэргээн эзэмшүүлсэн байна.

2015 онд газрыг сэргээн эзэмшүүлээд үйл ажиллагаа явуулж байсан. Нийслэл дэх Төрийн аудитын газраас зөрчлийг арилгах ажил хийгдсэн бөгөөд тус ажил нь 2 жилийн хугацаанд хийгдсэн. Налайх дүүрэгт байгаа зөрчлийг арилгуулахаар албан шаардлага ирсэн бөгөөд албан шаардлага нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхэд өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэхэд нийцлийн аудит хийсэн ба илэрсэн зөрчлийг арилгах, албан шаардлагыг хэрэгжүүлж биелэлтийг ирүүлэхийг шаардсан. Маргаан бүхий Аж********************ХХК-д олгосон дээрх газар нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр олгогдсон зөрчилтэй газар байх тул дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх, зөрчлийг арилгуулах дээрх албан шаардлагын зөрчлийн жагсаалтад багтсан байна. Дээрх эрх бүхий байгууллагын албан шаардлагыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг ************ газар зохион байгуулалтын албанаас ************ дүүргийн Га**р зо***н ба******тын а***анд удаа дараа өгч, холбогдох арга хэмжээг авч байсан.

************ дүүргийн Га**р зо***н ба******тын а***анаас Аж********************  ХХК-д Нийслэл дэх Төрийн аудитын газрын дээрх албан шаардлагын талаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19/1**** дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дээрх зөрчлийг арилган газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлөх албан шаардлагыг бичгээр хүргүүлж энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтын дагуу мэдэгдсэн. Дурдсан хугацаанд төлөөгүй, зөрчлөө арилгаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоо мэдэгдсэн. Аж******************** ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/************ дугаар албан бичгээр мэдэгдэлд хариу ирүүлсэн бөгөөд анх газар эзэмших эрхийг 2013 онд авч байсан тул тухайн оны байдлаар газрын үнийг тогтоолгон төлөх талаарх хүсэлтийг ирүүлсэн. Иймд сонсох ажиллагаа хийсэн гэдгийг мэдэж байсан бөгөөд хугацаа өнгөрсний дараа хүсэлт ирүүлсэн байгаа. Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас үүн дээр мөн ажиллагаа хийсэн ба татгалзах зүйлгүй гэх хариу ирсэн. Нэхэмжлэгч компани нь дээрх шаардлагыг биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг баримтлан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, 29.3 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, хэрэгжилтийг хангуулж зөрчлийг арилгуулах ажиллагааг хийж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Сонсгох ажиллагааны талаар ярьж байна. Нэгдүгээрт, маргаан бүхий захиргааны акт хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд төрийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хууль бус шийдвэр гарсан бол үүнийг хүчингүй болгож, таслан зогсоох гэж заасан. Үүний дагуу уг зөрчлийг арилгуулахаар мэдэгдлийг өгсөн. Гэтэл санаатайгаар хариу өгөхгүй, зөрчлийг арилгахгүй байсан учраас хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн олон байгууллагууд хамрагдсан бөгөөд бүгд зохих журмын дагуу ажиллагаагаа хийсэн. Нэхэмжлэгч тал мэдэгдсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй учраас санаатай зайлсхийсэн гэж үзэж байгаа. 2015 онд яг энэ үндэслэлээр хүчингүй болгосон, 2018 онд хүсэлтээр хандсан учраас газрыг сэргээж дахин эзэмшүүлсэн. 2019 онд Нийслэл дэх Төрийн аудитын газраас дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж үзээд цуцалсан. Хуульд заасны дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй, гэтэл төлөөгүй учраас хууль ёсны эрх гэж үзэхгүй. Тиймээс анхнаасаа хууль бусаар олгосон байхад итгэл хамгаалах зарчим яригдахгүй. Өнгөрсөн хугацаанд манай талаас албан бичгээр хандах, бага дүнгээр төлөх зэрэг боломжит бүх байдлаар хандсан гэж үзэж байгаа. Маргаан бүхий акт нь хууль ёсны дагуу гарсан учраас цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дараах үндэслэлээр “************ д***ргийн За***г даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/2**5 дугаар маргаан бүхий захирамжийн Аж******************** ХХК-д холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            2.  Нэхэмжлэгч “Аж********************” ХХК-д ************ д***ргийн За***г даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3**5 дугаар захирамжаар ************ дүүргийн 1-р х******************** дугаартай 16******************** м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

3. **************Н дүүргийн Га**р зо***н ба******тын а***анаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19/1**** дугаар албан бичгээр Аж******************** ХХК-д  “...Дээрх газар дээр Нийслэл дэх төрийн аудитын газраас 2019 оны 06 сарын 11-ний өдрийн №********************тоотоор танай байгууллагад олгогдсон газар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримлахгүйгээр олгогдсон тул газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөг төлүүлэх албан шаардлага гарсан. Иймд дээрх албан шаардлагын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний дотор Төрийн сан банкны 100******************** тоот дандсанд дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг төлөхийг мэдэгдэж байна” гэх агуулгатай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

4. Уг мэдэгдлээс үзвэл Аж********************ХХК-г 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлээр дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний дотор төлөх буюу тус үнийг дүнг 2 хоногийн дотор төлөх үүргийг хүлээлгэсэн нь нэхэмжлэгчийг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэг хүлээлгэсэн ердийн боломжит хугацаа гэж үзэхээргүй, мэдэгдэх сонсгох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхээргүй байна.

5. Нэхэмжлэгчээс дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Н*****йх дүүргийн Га**р зо***н ба******тын а***анд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01/437 дугаар албан бичгээр “...2018 оны А/1***3 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох үед бидэнд газрын дуудлага худалдааны төлбөрийн талаар ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй тус газар эзэмших тухай эрх, гэрээний талаар ямар нэгэн маргаан, зөрчилгүй гэж үзэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр өнөөг хүрсэн. Иймд ************ н газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №03/1**9 тоотоор манай байгууллагад олгогдсон газар нь /2018 оны А/1***3 дугаар захирамжид үндэслэн/ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр олгогдсон тул газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 73******************** /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөг төлөх гэж тогтоосныг бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэж ханджээ.

6.  Уг хүсэлтийг Н*****йх дүүргийн Га**р зо***н ба******тын а***анаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 19/1788 дугаар албан бичгээр “...Аж******************** ХХК нь мэдэгдлийн хариуг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01/437 албан тоотоор ирүүлсэн. Газар эзэмших эрхээ анх 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3**5 тоот захирамжаар авч байсан тул 2023 онд мөрдөгдөж байсан үнэлгээгээр дуудлага худалдааны анхны үнийг бодуулах хүсэлт ирүүлсэн байна. Иймээс А******************** ХХК-ний хүсэлтийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг бодож хариу ирүүлэн хамтран ажиллана уу” гэх хүсэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт уламжилсан байх бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газраас тус хүсэлтийн хариу ирээгүй байхад буюу Өдрийн сонины 2021 оны 10 дугаар сарын 20-ны №202 дугаарт газрын дуудлага худалдааны худалдааны анхны үнийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн дотор төлөхийг шаардсан мэдэгдлийг нийтэлжээ.

7. Эдгээр үйл баримтаас үзэхэд хариуцагчийн зүгээс Аж******************** ХХК-ийн гаргасан газрын дуудлага худалдааны анхны үнэ дахин тооцоолуулах хүсэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт уламжилсан атлаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/2**5 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь учир дутагдалтай байна.

8. Мөн Аж******************** ХХК-д ************ дүүргийн Засаг даргаас 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3**5 дугаар захирамжаар 166******************** м.кв газар эзэмших эрх олгож, 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А/25 дугаар захирамжаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/1***3 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийг сэргээсэн байна.

9. ************ д***ргийн За***г даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/1***3 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх сэргээсэн үндэслэл нь тодорхойгүй атлаа маргаан бүхий актыг гаргасан нь “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/2**5 дугаар захирамжийг гаргах болсон үндэслэл нь өмнөх сэргээсэн захирамжийн үндэслэл арилаагүй байхад дээрх нөхцөл байдлыг дахин үгүйсгэсэн нь манай хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдсөн...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

10. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

11. Маргаан бүхий ************ д***ргийн За***г даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/2**5 дугаар захирамж нь дээрх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримталсан атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн алдаатай захиргааны акт байна.  Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх олгосон захирамж хүчин төгөлдөр байхад түүнийг хэлбэржүүлж гарсан газар эзэмших эрхийн гэрчилгээг дангаар хүчингүй болгох боломжгүй юм.

12. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан урьдчилсан нөхцөл бий болсон эсэхийг шалгах шаардлагатай байна.

13. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж алдаатай захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй ч нөгөө талаараа нэхэмжлэгчийн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүйг зөвтгөх боломжгүй, энэ талаар дахин мэдэгдэх, сонсгох ажиллагааг журамд заасны дагуу явуулж, дуудлага худалдааны анхны үнэ төлөх боломжит хугацааг олгох замаар дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан ************ ***ргийн За***г даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/2**5 дугаар захирамжийн А******************** ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Аж******************** ХХК-иас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.О****А