Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 140/2024/00093/И |
Дугаар | 140/ШШ2024/00199 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 140/ШШ2024/00199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан ******* сум ******* баг ******* хэсэг 0 тоот оршин суух ******* овгийн ******* *******ын нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдал, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 1978 онд 8 дугаар анги төгсөөд Завхан аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажилд орж ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж дугаар ангид алба хааж байгаад 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өвчний учир цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл туслах үйлдвэр бригаддаа ажиллаж байгаад нэгдлээс томилж тракторын жолоочийн 45 хоногийн курст явуулсан. Тэгээд би Завхан аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн тракторын жолоочийн 45 хоногийн курст сууж тракторын жолооч болоод нэгдэлдээ очиж 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын нэгдэл болон ХХК-нд тракторын жолооч хийж байсан. овогтой ******* намайг 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон гийн нэрээр олгосон тракторч машинчийн үнэмлэхний жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Ч. нэрээр 1978 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ХХК-нд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тус тус тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Миний бие Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ шүүх хуралдаанд оролцож байна.
Нэхэмжэгч ******* *******т 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон гийн нэрээр олгосон тракторч машинчийн үнэмлэхний жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Ч. нэрээр 1978 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд тракторын жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ХК-нд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/379, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/1040, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/480 дугаартай архивын лавлагаа, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын лавлагаа, Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадын 1980, 1982 оны жилийн эцсийн гүйлгээний баланс, Нийгмийн даатгалын ерөнхий газар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ч.д олгосон тракторч машинчны үнэмлэх, Тагнуулын ерөнхий газар тусгай архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч Ч.*******ын хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрч , гэрч , гэрч , гэрч нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт, Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулиас тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлтээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Завхан аймгийн салбар авто сургуулиас лавлагаа гаргуулж хэрэгт хавсаргасан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д тус тус зааснаар ажиллаж байсан байдал, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдал, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэг. Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухай:
Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь 1978 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд тракторын жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ХК-нд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/379 дугаартай лавлагаа,
Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/1040 дугаартай лавлагаа, уг лавлагаанд Ч.гийн цалингийн тодорхойлолтыг олгов, 1980 онд 1965,0 төгрөг гэх хэсэг,
Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/480 дугаартай архивын лавлагаа,
Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт,
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн архивын лавлагаа,
Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадын 1980, 1982 оны жилийн эцсийн гүйлгээний балансын хуулбар,
Нийгмийн даатгалын ерөнхий газар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Ч.д 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон тракторч машинчны үнэмлэх,
Тагнуулын ерөнхий газар тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж дугаар ангид алба хааж байгаад 1984 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 тоот мэдэгдлээр 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өвчний учир цэргийн албанаас халагджээ гэх лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар, уг лавлагаанд ******* сумын чойбалсан ХК нь 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн гэх хэсэг,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т ******* сум, чойбалсан нэгдэл, тариаланч, 1983 он гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т Боловсрол-бүрэн бус дунд гэх бичилт,
Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нэхэмжлэгч Ч.******* нь ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй тухай тодорхойлолт,
Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 08/182 дугаартай цэргийн алба хаасан тухай тодорхойлолт,
Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дугаартай Ч.******* ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийг 1977 онд төгсөөд ахин суралцаагүй нь үнэн болохыг тодорхойлов гэх хэсэг,
Завхан аймгийн Алтан гадас одонт Цагдаагийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 41/1533 дугаартай цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд Ч.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болно гэх хэсэг,
Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Завхан аймгийн салбар авто сургуулийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 24/08 дугаартай Ч. нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн авто сургуулийг тракторын жолоочоор суралцаж 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төгссөн нь үнэн болно гэх хэсэг,
Нэхэмжлэгч Ч.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч ийн өгсөн мэдүүлгийн: Ч.******* бид хоёр ******* сумын чойбалсан нэгдэлд туслах бригадад 1980 оноос 1993 он хүртэл хамт ажиллаж байсан. Тэгээд нэгдэл тараад бид өөр өөр ажил хийсэн гэх хэсэг,
Гэрч ы өгсөн мэдүүлгийн: Намайг 1983 онд ******* сумын чойбалсан нэгдэлд ороход Ч.******* нь тэнд туслах үйлдвэр бригадад ажилтнаар ажиллаж байсан. Ч.******* нь 1983 оноос 1994 он хүртэл бид хамт ажиллаж байсан гэх хэсэг,
Гэрч ын өгсөн мэдүүлгийн: Ч.******* бид хоёр ******* сумын нэгдэлд 1978 оноос туслах ажилчин хийдэг байсан. 1985 он хүртэл хийсэн. 1985 оноос Ч.******* нь тракторын курс төгсөөд чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэх хэсэг,
Гэрч ын өгсөн мэдүүлгийн: Би 1983 оноос эхлэн ажилчин болсон тэр үед Ч.******* надаас урьдан 1978 оноос эхлэн ажиллаж байсан. Бид хоёр хамт ******* сумын нэгдэл үйлдвэр бригадад туслах, нормчин зэрэг ажил хийж байсан. 1983 оноос 1989 он хүртэл бид хоёр хамт ажиллаж байсан гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.*******ыг Завхан аймгийн ******* сумын нэгдэл, ХК-нд ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.******* нь 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон гийн нэрээр олгосон тракторч машинчийн үнэмлэхний жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч ******* *******т 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон тракторч машинчийн үнэмлэхний жинхэнэ эзэмшигч гийн мөн болох нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн гэх хэсэг,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 4-т *******, 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 7-д ******* ******* гэх бичилт,
Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд ******* ******* нь 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн гэх хэсэг,
Нэхэмжлэгч Ч.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч ын өгсөн мэдүүлгийн: Ч.*******ыг гэдэг байсан, бид Сайнаа гэдэг байсан гэх хэсэг,
Гэрч ын өгсөн мэдүүлгийн: Ч.*******ыг гэж дууддаг бид нар л гэдэг гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч ******* *******т тракторч машинчийн үнэмлэхний олгохдоо түүний нэрийг гийн гэж зөрүүтэй бичсэнээс болж түүний эрх зүйн байдал дордож, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* *******т Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Завхан аймгийн салбар авто сургуулиас олгосон тракторч машинчийн үнэмлэхний жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Ч.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн ******* *******ын
- Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1978 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл туслах ажилчнаар,
- Завхан аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл туслах ажилчнаар,
- Завхан аймгийн ******* сумын нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор,
- Завхан аймгийн ******* сумын ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар гийн гэсэн нэрээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Завхан аймгийн салбар авто сургуулиас 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж, олгосон тракторч машинчийн үнэмлэхний жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* овгийн ******* ******* мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ