Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 333

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгөх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарыг тус тус 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй хэлбэртэй, төмөр савтай 2.6 грамм өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, Vauen гэсэн бичигтэй 7 ширхэг шүүлтүүр, King size slim гэсэг бичигтэй тамхи ороодог цаас, V Ronto гэсэн бичигтэй ногоон өнгийн нүдний  дусаалга /шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис наалдсан/, “хамгийн сайн асуугаар” гэсэн бичигтэй асаагуур, 2 ширхэг гялгар ууттай метамфетамины агууламжтай 0,4 грамм мөс гэх мансууруулах бодис, ямар нэгэн бичиглэлгүй, хөх өнгийн гялгар ууттай 435.7 грамм Каннабис нэртэй цайвар ногоон өнгийн өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 2.5 см-ын диаметртэй дотроо шар өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр сав, тогоо хэлбэрт оруулсан, дотроо хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас, ногоон өнгийн дугуй хэлбэртэй хуванцар сав, гуя хэсгийг нь хайчлан давхарлаж хийсэн биеийн өнгөтэй шилэн тирко, толгой нь эвдэрсэн улаан өнгийн асаагуур, өвс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, 7 см урттай цагаан өнгийн цаасаар ороож тамхины хэлбэрт оруулсан Каннабис өвс, 10*5 см хэмжээтэй тэгш бус ирмэгтэй, голдоо 3 ширхэг бөөрөнхий хэлбэртэй харлаж шатсан мөнгөлөг өнгийн тугалган цаас хураагдаж ирсэн. /шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис наалдсан/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогч устгаж,

АК6109212 серийн дугаартай 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, JN33432618 AQ8703248 серийн дугаартай 2 ширхэг 100-тын мөнгөн дэвсгэрт, АМ0551509 серийн дугаартай хуйлсан 10-тын дэвсгэрт, AG9867382 серийн дугаартай 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэрт, АН81400635 серийн дугаартай үзүүр хэсэг нь харлаж шатсан 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт зэргийг устгуулахаар Монгол банканд хүргүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүдэгч Б.Пүрэвдорж нь 340 хоног, Б.Бат-Очир нь 336 хоног цагдан хоригдсон  болохыг тус тус дурдсугай.

 

  1.  Шүүгдэгч Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт прокурорын шатанд тус тус 100.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР