| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/00105/И |
| Дугаар | 149/ШШ2024/00169 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 149/ШШ2024/00169
| 2024 оны 04 сарын *******5 өдөр | Дугаар *******49/ШШ2024/00*******69 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, СХД 29 дүгээр хороо, Москва хороолол Москва бизнес төвд байрлах Гэрэл кредит ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* утас:*******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сум ******* ******* дугаар баг ******* *******-******* тоотод оршин суух овогтой /РД:МЗ960***********************************, утас:*********************59045/-д холбогдох
Зээлийн төлбөр нийт 2,2*******2,906.6******* төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой нь "*******9;Гэрэл Кредит" ББСБ ХХК - тай 2022 оны 05-р сарын 26 -ний өдөр ЭГ22/Ю*******7 тоот Зээлийн гэрээ байгуулж *******,*******49,900 төгрөгийг жилийн *******4,*******%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" ХХК-аас А52 загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн Хаан банкин дахь 5*********************5**************4************** тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хувиарын дагуу зээлээ төлөх үүүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөн ба зээлийн эргэн төлөлт эхлсэнээс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно.Зээлийн гэрээний *******.2-т Зээлдэгч нь "Зээл эргэн төлөх хуваарь" -ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдоөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.******* дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.*******-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.Зээлдэгч овогтой нь: 2024 оны 0******* сарын 25 ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл *******,*******49,900 төгрөг, төлөх ёстой хүү 7**************,799.9******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *********************,206.72 төгрөг, нотариатын зардал **************,000 төгрөг, нийт төгрөгийн 2,2*******2,906.6******* үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 2,2*******2,906.6******* төгрөгийг овогтой гээс гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрэл кредит ББСБ ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2,2*******2,906.6******* төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-ний хариуцагч Г.д холбогдуулж 2,2*******2,906.6******* төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч нарын бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5*******,47******* төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс 25,7*******9 төгрөг, төрийн сангийн *******00**************040094******* тоот данснаас 25,7*******9 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Гэрэл кредит ББСБ ХХК 2,2*******2,906.6******* төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 5*******,47******* төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс 25,7*******9 төгрөг, төрийн сангийн *******00**************040094******* тоот данснаас 25,7*******9 төгрөгийг тус тус Гэрэл кредит ББСБ ХХК-д буцаан олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.