Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Б.Тунамал, улсын яллагч М.Хэрлэнчимэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хатиган овогт Бын Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0099 70096 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Хатиган овгийн Бын Б, 1989 оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо Дунд дарь эхийн  дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. /РД/.

 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

          Яллагдагч Б.Бнь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт дэвсгэрт Э.Төмөрчөдөртэй хамт архи ууж байхдаа шодойн хэсэгт архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “…Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Мөрдөн байцаалтын шатанд Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-33-35/, мөрдөн байцаалтын шатанд Э.Төмөрчөдөрийн  хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-09-10/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10137 дугаар дүгнэлт /хх-16/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-04/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, ял шалгах хуудас /хх-27/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Төмөрчөдөртэй хамт архи ууж маргалдан түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Б.Б 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хорооны нутагт дэвсгэрт хохирогч Э.Төмөрчөдөртэй хамт архи ууж маргалдан түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

        Мөрдөн байцаалтын шатанд Б.Бяллагдагчаар өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрч байсан. …Тэгээд бид нар Баярмаагийн гэрт орж авсан архи, пивоо хувааж уугаад юм яриад сууж байхад Төмөрчөдөр “вазелинтай бэлэг эрхтэн харах уу” гэж хэлээд бэлэг эрхтэнээ гаргаад байхаар нь “чи яагаад байгаа юм бэ, жаахан хүүхдүүд байна” гэж хэлэхэд тоохгүй байхаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан архины шилийг аваад Төмөрчөдөрийн бэлэг эрхтэн рүү нь цохисон юм. Тухайн үед архины шил хагарсан бөгөөд Төмөрчөдөрийн бэлэг эрхтэний доод хэсгээс цус гарч байсан. …Удалгүй түргэн ирээд Төмөрчөдөрийн бэлэг эрхтэнд оёдол хийж өгөөд явсан. …” /хх-33-35/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд Э.Төмөрчөдөрийн хохирогчоор өгсөн: “…2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 61-90 тоот эгчийнхээ гэрээс гараад өөрийнхөө гар утсыг авах зорилгоор Баясгалан гээд хуурай дүүгийнхээ гэр лүү явсан юм. …Тухайн үед би өөрийгөө “боовондоо вазелин шахуулчихсан шүү дээ дүү” гээд бэлэг эрхтэнээ харуулахад “чи ямар овоо боовондоо вазелинтай пизда вэ” гээд ууж байсан архины шилийг хагалаад миний бэлэг эрхтэн рүү шууд зоочихсон. Тэр үед онцын зүйл анзаараагүй байж байтал өмд тэр чигтээ цус болчихоор нь гайхаад өмдөө шувтлаад харахад нилээд цус алдсан, бэлэг эрхтэн нь доод хэсгээрээ язарсан байдалтай байсан. Тэгээд шууд 103 дуудаж 10 орчим оёдол тавиулсан. Түргэн тусламж явсны дараа “өвчин чинь намдана” гээд надад нэг шил  архи өгсөн ба уг архийг нт уугаад тасарчихсан, нэг мэдсэн гэрийнхээ орцонд 21 цагийн үед манай гэрийнхэн намайг олсон юм. ” /хх-8-10/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10137 дугаар:

            “1. Э.Төмөрчөдөрийн биед шодойнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

             2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой,

             3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-16/,

          Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-04/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, ял шалгах хуудас /хх-27/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-40/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

    Хохирогч Э.Төмөрчөдөр нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “…гомдол саналгүй” /хх-40/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгсэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Хатиган овгийн Баянжаргалын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Эрдэнэ нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэ шийдвэрийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ