Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0718

 

2023           09             26                                      128/ШШ2023/0718

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Нэ******** ХХК нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Засаг даргад холбогдох ...********** дүүргийн Засаг даргын 2023 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1***** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нараас тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нэг талаас ****** дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Ж*************, нөгөө талаас Нэ******** ХХК-ийн захирал Ш.А********д нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулав.

1. “************* дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/1***** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

2. Хариуцагч нь дээрх Дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/1*** дугаар захирамжийг хүчингүй болгож, “Нэ********” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээсэн захирамж гаргахыг зөвшөөрсөн болно.

3. Нэхэмжлэгч хариуцагч талд холбогдуулан цаашид аливаа гэм хорын болон хохирлын асуудлаар шүүх, хуулийн байгууллагад бие даасан шаардлага, нэхэмжлэл, гомдол гаргахгүй гэдгээ албан ёсоор энэхүү гэрээгээр баталгаажуулж байна.

4. Гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон түүнээс эрх олгогдсон этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

5. Гэрээний нэгдүгээр зүйл нь бусад гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

6. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөө хариуцагч талаас нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон болно”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүхэд Нэ******** ХХК-иас ************ дүүргийн Засаг даргад холбогдуулан “...******** дүүргийн Засаг даргын 2023 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.  

          Түүнчлэн хэргийн оролцогчид нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

          Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу Нэ******** ХХК-ийн захирал Ш.А******* Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Нэ******** ХХК-иас, *********** дүүргийн Засаг даргад холбогдуулан “...************** дүүргийн Засаг даргын 2023 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/***** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээхээр харилцан тохирсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цэ******************** даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА