Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2024/00214

 

 

 

 

 

*******0*******4 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ*******0*******4/00*******14

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                                                    зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* *******-*******01 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:, утас:990185/-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг, тоотод оршин суух /РД:МЗ840*******1*******18, утас:/-д холбогдох

 

3,780,000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг *******0*******4 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч *******0*******4 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Миний бие нь *******0*******1 оны 08 дугаар сарын *******3-ны өдөр иргэн С.той харилцан тохиролцож үнэ бүхий ЗИЛ 131 машиныг худалдан борлуулсан. Машины тооцооноос үлдэгдэл 4,500,000 төгрөг дээр нь 580,000 төгрөгний үнэ бүхий сэлбэг нийт 5,080,000 төгрөгийн дүн бүхий зээлийг С.од өгсөн болно. Үүнээс *******0************** оны 03 дугаар сарын 17-нд 1,300,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 3,780,000 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул үлдсэн төлбөрийг иргэн С.оор гаргуулж намайг хохирогүй болгож өгнө үү....гэжээ.

Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.*******гөөс ЗИЛ-131 машиныг худалдаж авсан нь үнэн.Тиймээс үлдэгдэ 3,780,000 төгрөгийг ******* хуваагаад *******0*******4 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1,700,000 төгрөгийг, харин үлдэгдэл *******,080,000 төгрөгийг *******0*******4 оны 0 дугаар сарын *******0-ны өдөр төлж дуусгана. Маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч С.од холбогдуулж 3,780,000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75430 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.оос 37,715 төгрөг, төрийн сангийн *******0130400941 тоот данснаас 37,715 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт заасныг баримтлан Э.*******гийн 3,780,000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75430 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.оос 37,715 төгрөг, төрийн сангийн *******0130400941 тоот данснаас 37,715 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.