Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/01337

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 27

182/ШШ2024/01337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг,  ******* төвийн  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 353 575 572 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч талын нэхэмжлэгчээс 144 020 170 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар *******ын 15-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эс гаргасан тайлбартаа: ******* ХХК-д БСШУЯ-ны аймгийн сумын соёлын төвийн 250 хүний суудалтай барилга угсралтын ажлын тендерт оролцон ялж, 2018.11.05-ны өдрийн ТӨБЗГ-2018/XIII.2.1.36 тоот Барилга угсралтын гэрээ-г нийт 1 261 885 032 төгрөгийн үнэ хөлсөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай буюу туслан гүйцэтгэгчтэй 2018.09.12-ны өдөр 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Захиалагчтай байгуулсан гэрээний нөхцөлөөр барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Ажил гүйцэтгэж явж байх үед буюу хариуцагч нь 2019.12.09-ний өдөр тухайн барилгын санхүүжилтэд авсан нийт 798 470 481 төгрөгийг ******* Хас ******* ХХК-д шилжүүлсэн. Санхүүжилтийг авснаас хойш ******* ХХК-ийн зүгээс 2020.09.15-ны өдөр очиж танилцахад тус санхүүжилтээс гүйцэтгэх ёстой байсан ажлаас нийт 246 397 919 төгрөгийн барилга угсралтын ажлыг огт гүйцэтгээгүй, орхиж явсан байсан.

Мөн тухайн барилгын зураг төслийн зохиогч болох багш ХХК-д төлөх ёстой 10 000 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байсан. Анх захиалагчтай байгуулагдсан гэрээний нөхцөлөөр ******* ******* ******* ХХК төлөх ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч компанийн төлөх ёстой байсан зураг төслийн төлбөрийг манайх сүүлд нь төлсөн.

2020 оны 10 дугаар *******д захиалагч талын хяналтын байцаагч нар барилгад холбогдох хяналт шалгалт хийж, эрх бүхий оношилгооны байгууллагаар оношилгоо хийлгэ гэсэн шаардлагын дагуу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын оношилгоо, зураг төсөл, судалгааны төвийн хийсэн барилгын экспертийн 2020.10.18-ны өдрийн дүгнэлт, тайлангаар тус барилгын 1, 2 дугаар давхрын бэхэлгээ муу, 1, 2 давхрууд хотойлттой, барилгын зураг төсөлд заасан хэмжээнээс их, дахиж доголдлыг засварлах шаардлагатай гэсэн бөгөөд үүний дагуу дараах зардлууд гарсан.

Тухайн экспертийн тайлан, дүгнэлтийн төлбөрт 2020.10.27-ны өдөр 950 000 төгрөг, багш ХХК-ийн зураг төсөл боловсруулах гэрээний дагуу 2020.11.19-ний өдөр барилгын гүйцэтгэлийн зураг төсөлд 8 000 000 төгрөг төлсөн.

Мөн 1, 2 давхрын бэхэлгээний ажлыг гүйцэтгэхэд буюу доголдлыг арилгахад нийт манай компаниас зарцуулсан шууд зардал нь 107 177 343 төгрөг болно. Доголдлыг арилгасан тухай, гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн инженерийн гар утаснаас бэхжүүлж авсан барилгын гүйцэтгээгүй ажлын фото зураг, гэрчээр өгсөн мэдүүлэг, аймгийн сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын 204 дүгээр гүйцэтгэлийн акт, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2023.08.03-ны өдрийн 43 тоот дүгнэлт, барилгын ажлын тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдсон.

Иймд хариуцагч компаниас нийт 353 575 572 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Тухайн үед талууд ажлын хөлсний санхүүжилтийг бэлэн болон бэлэн бусаар тооцоог хийгддэг байсан. Нэхэмжлэгчээс дансны хуулга, нөгөө талын дансны хуулгатай адил учир шаардлагагүй. Бэлнээр өгсөн учраас кассын бүртгэл дээр бүртгэгдсэн. Барилгын ажил гүйцэтгэх явцад захирлууд нь хоорондоо дотно, бие биедээ итгэсэн найрсаг харилцаатай байсан юм билээ, тийм учраас мөнгөө бэлэн өгсөн баримтууд нь тэр бүр байдаггүй, манай компани барилга барьж буй газар нь байнга очих боломжгүй, захирал нь ихэвчлэн уулзахдаа бэлнээр өгдөг, нягтлан бодогч хажууд нь байхгүй учраас тооцооны зарлагын баримт үйлдээгүй юм билээ. Харин захирал тэй нягтлан бодогчтойгоо хамт байж байгаад хэрэгт өгсөн гийн тооцоо гэсэн энэ баримтыг үйлдсэн байдаг. Энэ баримтыг хариуцагч талаас тулгаж үзсэн, шилжүүлэг нь таарч байсан, тухайн үед захирал нь байсан учраас хүлээн зөвшөөрч 2020 оны сүүлээр дээрх баримтыг хийсэн. Үүнд заавал компанийн тамга тэмдэг дарсан байх ёстой гэж үзэхгүй, эдгээр хүмүүс өгсөн авснаа санаж, мөн нэг нэгэндээ итгэдэг байсан хүмүүс юм. Энэ баримтаар илүү гарсан мөнгө *******аж, 798 000 000 төгрөг гэж тооцож байгаа. Гүйцэтгээгүй ажлын үнийн дүнд 246 397 000 төгрөг болсон. Шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь 466 000 000 төгрөгийн ажил байна. Энэ дээр 20 000 000 төгрөг нь гаргаж өгсөн баримтаар нотлогдсон, 246 397 000 төгрөг, нийт 353 575 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нар нь 2018.09.12-ны өдөр ******* ХХК-ийн БСШУЯ-тай 2018.11.25-ны өдрийн байгуулсан соёлын төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 1 261 885 032 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж, 2019.01.01-нээс 2019.12.31-ний хооронд 798 470 481 төгрөгийн санхүүжилт хийгдэх байснаас ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-д 444 157 300 төгрөгийг шилжүүлсэн. Мөн ******* ******* ******* ХХК-ийн компанийн өмнөөс барилгын хэв хашмалд зориулж 1 900 000 төгрөг, цемент 3 600 000 төгрөг, блок 12 542 500 төгрөг, цонх 11 234 000 төгрөг, арматурт 10 000 000 төгрөг, нийт 483 433 800 төгрөгийг манайд өгсөн байдаг.

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т заасны дагуу барилгын ажлын санхүүжилтийг ажлын үе шат бүрд тасралтгүй өгөх үүргийг ******* ХХК нь хүлээсэн боловч санхүүжилтээ байнга дутуу өгөх, зарим үед огт өгөхгүй байсан зэргээс үүдэн барилгын ажлууд удааширч зогсонги байдалд орсон.

Энэ хугацаанд ******* ******* ******* ХХК нь өөрийн эх үүсвэрээс зээл авах, барилгын зарим төрлийн бараа материалыг өр тавих зэргээр ажлыг хийж байсан. 483 433 800 төгрөгийн санхүүжилтийг нэмээд манай компанийн бусдаас авсан зээл нийлээд 579 311 500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тийм учраас үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Манайх авсан санхүүжилтээс давуулж, ажил хийж гүйцэтгэсэн. Санхүүжилтгүйн улмаас зогсонги байдалд ороод 2019.12.15-нд ажлаа зогсоосон.

Зураг төслийн анхны зардалд багш ХХК-д 10 000 000 төгрөг төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй. Учир нь зураг төслийг захиалагч байгууллага хариуцаж гаргуулдаг. Бид нарын хооронд байгуулсан гэрээний 1.1-д ч тодорхой байна. Манайх туслан гүйцэтгэгч мөртлөө яагаад зураг төслийг захиалах ёстой гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Барилгын ажлын талаар бусад дүгнэлтүүд гаргасан гэдэг боловч үүнд манай талд мэдэгдээгүй, оролцуулаагүй тул зөвшөөрөх боломжгүй. Тийм ч учраас бид шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр гарсан доголдлыг бид хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч нь гийн тооцоо гэх тухайн үед захирал байсан хүний гарын үсэгтэй, компанийн ямар нэгэн тамга тэмдэг байхгүй баримтыг гаргасан. Нэхэмжлэгч тал өөрсдийн нэхэмжлэлээ нотлох ёстой. Хариуцагч талд санхүүжилтийг бүрэн өгсөн гэх нэг ч ширхэг санхүүгийн баримт, дансны хуулга баримт гаргаагүй. Харин манайх авсан санхүүжилтээ шударгаар мэдүүлж хэлж байгаа. гийн тооцоо гэх баримтаас харахад нэхэмжлэгчид яамнаас орж ирсэн санхүүжилт нь 784 102 006 төгрөг болж байна. Санхүүжилт авснаасаа ихийг өгсөн гэж худлаа яриад байна.

Нэхэмжлэлд ******* ******* ******* ХХК-д 281 025 211 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж авсан гэж байна. Гүйцэтгээгүй ажлын төлбөрт шилжүүлсэн 246 397 929 төгрөг гэж байна. Эдгээрийн нийлбэр нь шилжүүлсэн гээд байгаа 527 423 140 төгрөг болоод байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 798 000 000 төгрөг гэсэн хүчин төгөлдөр бус баримт гаргаж ирсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Манайх 483 000 000 төгрөгийг хүлээн авч, үүнээс гадна зээл аваад ажилласан. Манайх төсөвчнөөр үнэлгээ хийлгүүлсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлттэй бараг таарсан. Төсвөөс олгосон санхүүжилтийг манайд бүрэн өгсөн гэвэл дансны хуулга байх ёстой. Гаргаж өгсөн гийн тооцоо гэснээс харахад улсаас орж ирсэн санхүүжилт нь 784 000 000 төгрөг байдаг. Гэтэл 798 000 000 төгрөг өгсөн гэдэг тайлбараас нь зөрөөд байна. Тооцооноос харахад 2018.12.31-ний өдөр улсаас 375 700 000 төгрөг авчихаад, санхүүжилтийн хүрээнд бүхлээр нь өгөх ёстой байтал санхүүжилтээс 150 000 000 төгрөг л шилжүүлсэн. 2019.09.19-ний өдөр 252 220 000 төгрөг орж ирэхэд шилжүүлсэн нь 215 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хамгийн сүүлд 156 000 000 төгрөгийн санхүүжилт орж ирэхэд 22 000 000 төгрөг л шилжүүлсэн байна. Ийм байдлаар санхүүжилтийг бүтэн шилжүүлдэггүй учраас ажил тасалдах, доголдох зүйл их байсан. Бямбасүрэнгийн тооцоо гэх баримт санхүүжилт олгосныг нотлохгүй. Байгууллагын тамга тэмдэг огт байхгүй байна. Мөн энэ баримтаас харахад ажилчдад цалин гээд шилжүүлсэн дүнгүүд байдаг, гэтэл энэ нь шилжүүлсэн баримтаар нь харахад дандаа өөрийнхөө ажилчдад өгсөн байдаг. Бас тендерийн баталгаа 65 000 000 төгрөг гэж байна, энэ мөнгө хариуцагчид ямар ч хамааралгүй. Иймд бид нэхэмжлэлээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон доголдлын зардлыг л төлнө, бусад үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай хийж гүйцэтгэсэн ажил нь 488 665 000 төгрөг болсон, үүнээс 10 300 000 төгрөгийг буцааж авсан гэдэг. Манай өгсөн санхүүжилттэй тулж таарч байгаа. Эднийхээс илүү авсан мөнгө байхгүй. Нэхэмжлэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрээний дагуу ажил гүйцэтгэгчээр 2019.01.01-нээс 2019.12.15-ны хооронд ажиллахад 483 433 800 төгрөгийн санхүүжилт авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т заасны дагуу барилгын ажлын үе шат бүрд санхүүжилтийг тасралтгүй хийх ёстой байсан боловч энэ хэрэгжээгүй. Манайх санхүүжилтээс гадна өөрсдийн эх үүсвэрээр нэмэлт зардлууд гаргасан. Барилгын талбайд 3 925 000 төгрөгийн цемент, улаан тоосго 3 300 000 төгрөг, шохойн блок 11 783 200 төгрөг, гадна дулаан, цэвэр усны труба 4 388 280 төгрөг, өнгөлгөөний тоосго 2 400 000 төгрөг, барилгын япон шат 24 ширхэг 3 600 000 төгрөг, 2 гэр кемп, түүний гал тогооны хэрэгсэл нийтдээ 7 000 000 төгрөг, цахилгааны утас 3 000 000 төгрөг, суурин ногоон цахилгаан хөрөө 3 000 000 төгрөгийн үнийн дүнтэй барилгын болон ажлын багаж материалууд үлдсэн. Жижиг сажиг үлдээсэн зүйлээ тооцоход 6 247 990 төгрөг болсон. Эдгээр нь манай үндсэн хөрөнгийн бүртгэлтэй санхүүгийн тайлангаар нотлогдож байгаа юм. Эдгээр зүйлсийг ******* ХХК эргүүлж өгөөгүй. Ийм хэмжээний барилгын болон ажлын багаж материал үлдсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Үлдээсэн барилгын материал нь 28 796 480 төгрөг болно. Үлдээсэн компанийн хөрөнгө нь 19 345 994 төгрөг болно. Зөрүү 95 000 000 төгрөг нь бусад гаргасан зардлууд юм. Иймд нийт 144 020 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн зүгээс санхүүжилт олгосон учраас аймгийн сумын соёлын төвийн Бямбасүрэнгийн тооцооны баримтыг үйлдсэн, үүгээр нотлогдож байхад санхүүжилт олгоогүй улмаас барилгын ажил зогссон, үргэлжлүүлээгүй гэдэг тайлбар үгүйсгэгдэж байгаа. Учир нь тухайн тооцоо нийлсэн баримтаар ******* ******* ******* ХХК-д 2019 оны 12 ******* хүртэл хугацаанд 798 471 000 төгрөг төлсөн нь нотлогдоно. Тухайн баримтыг талууд хамгийн сүүлчийн шилжүүлэг хийхдээ буюу 2020 оны 11 дүгээр *******д үйлдсэн байдаг. Үүнтэй холбоотой гэрч мэдүүлсэн. ******* ******* ******* ХХК-ийн асан төлөөлөх эрхгүй байхдаа гарын үсэг зурчихсан юм гэж мэдүүлдэг. Үүнтэй холбогдуулан шууд энэ нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй. Учир нь тухайн үйл баримтыг хэрэгт авагдсан бусад ач холбогдол бүхий нотлох баримтаар нотолсны үндсэн дээр шууд үгүйсгэх хэмжээний нотлох баримтаар үнэлэх боломжтой. Ямар нэгэн байдлаар эх сурвалжаа тодорхойлоогүй. Мөн нотлогдох чадвараа гэрчийн мэдүүлэг алдаж байна. Энэ барилгын материал болон тоног төхөөрөмж нь сөрөг нэхэмжлэлээс харахад 41 896 480 төгрөгийн бараа материал гэж байна. Эдгээр материалыг үлдээгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг баримт гаргаж өгсөн байгаа. Худалдан авалтын баримт нь худалдан авсныг нотлохоос бус тухайн бараа бүтээгдэхүүнийг хэзээ зөөвөрлөснийг нотлохгүй. Мөн тухайн ажил зогссоноор харуул, манаачаар харуулсан гэж байгаа ч түүнд бараа материалаа хүлээлцээгүй, хэдий хэмжээний хэдэн ширхэг, ямар бараа байсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, үнэ болон тоо хэмжээ нь тодорхойгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 247 990 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь өмнөх шаардлагатайгаа давхардуулж гаргасан. Гэр кемпийн гал тогооны хэрэгсэл 7 000 000 төгрөг, цахилгаан утас 3 000 000 төгрөг, ногоон хөрөө 2 500 000 төгрөг зэрэг барилгын материалууд үлдсэн гэж нэхэмжилсэн нь сүүлд нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад орсон байна. 3 600 000 төгрөгийн барилгын япон шат өмнөх нэхэмжлэлийн шаардлагад нь орсон байгаа. Үлдээсэн бараа материал нь 41 896 480 төгрөг, харин үлдэгдэл мөнгөө 137 000 000 төгрөгөөс 41 800 000 төгрөгийг *******ахаар хариуцагч 4-р гүйцэтгэлээс 61 896 230 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзээд байна. Сүүлийн сөрөг нэхэмжлэлийг оролцуулахгүйгээр хэлж байгаа тооцоо юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэл дээр жаахан хэмжээний зүйл байсныг гэрч нар мэдүүлсэн боловч жаахан байсан нь ямар хэмжээтэй байгаа нь тодорхойгүй, үнэ тодорхойгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, 2018.09.12-ны өдрийн 08 тоот талуудын хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2018.11.05-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан ТӨБЗГ-2018/ XIII.2.1.36 дугаартай XIII.2.1.36 Соёлын төвийн барилга, 250 хүний суудал /, сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.10.05-ны өдрийн ТӨБЗГ-2018/XIII.2.1.36 дугаартай XIII.2.1.17 Соёлын төвийн барилга, 250 хүний суудал/ , сум/ ажлын хугацаа сунгах гэрээ, 2021.06.16-ны өдрийн ТӨБЗГ-2018/XIII.2.1.36+3 дугаартай XIII.2.1.17 Соёлын төвийн барилга, 250 хүний суудал /, сум/ ажлын хугацаа сунгах гэрээ, Капитрон банкны 2021.08.02-ны өдрийн 10 000 000 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт, гийн ХААН банк дахь тоот дансны хуулгууд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл-4 /1 хх-ийн 6-13, 15-23, 200, 250/,

ШУТИС-ийн БАС-ийн оношилгоо, зураг төсөл судалгааны Реконстракшн төвийн 2020 оны Барилгын экспертизийн тайлан /1 хх-ийн 24-45/, ******* ХХК болон багш ХХК-ийн хооронд байгуулсан аймгийн сумын төвд баригдаж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгын хучилтад хийх бэхэлгээний зураг хийх гэрээ, багш ХХК-ийн 2020 оны аймгийн сумын төвд баригдаж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгын хүчитгэлийн зураг /1 хх-ийн 14, 46-64/, төсөвчин ын 2021 оны Төсөв 02/2021 дугаартай 48 477 586 төгрөгийн дүн бүхий аймгийн сумын төвд баригдаж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгын 1-р давхрын бэхэлгээний ажлын төсөв, Төсөв 02а/2021 дугаартай 36750 057 төгрөгийн дүн бүхий аймгийн сумын төвд баригдаж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгын 2-р давхрын бэхэлгээний ажлын төсөв, Төсөв 03/2021 дугаартай, 246 397 929 төгрөгийн дүн бүхий аймгийн сумын төвд баригдаж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлаас гүйцэтгэл аваад хийгдээгүй үлдсэн ажлын төсөв 1 хх-ийн 64-83, 96-100/, Олно ХХК-ийн 2021.10.15-ны өдрийн 202108 тоот Сочлын төвийн барилгын 2-р давхрын бүтээцийн чанарт хийсэн техникийн хяналтын дүгнэлт / 1хх-ийн 84-95/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.25-ны өдрийн 72 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022.03.02-ны өдрийн тодорхойлолт /1 хх-ийн 105-110/, ******* ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг бүхий аймаг, сум, Соёлын төвийн барилга Бямбасүрэнгийн тооцоо гэх баримт /2 хх-ийн 3-4/, 2021.11.10-ны өдрийн 16/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Соёлын яамны Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл-5 , Барилгын хөгжлийн төвийн 2021.02.04-ний өдрийн 84/2021 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгдсэн дүгнэлт /2 хх-ийн 48-54/, орлогын, зарлагын баримтууд, банкуудын төлбөрийн баримт, шилжүүлгийн мэдээлэл, орлогын мэдүүлэг , кассын зарлагын ордер, ******* ХХК-ийн барилгын материал худалдан авсан 2020, 2021 оны баримтуудын жагсаалт /2 хх-ийн 73-132, 145-148/, зэргийг,

 

6.Хариуцагч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл /1 хх-ийн115, 128/, төсөвчин ын 2022 оны 579 311 500 төгрөгийн дүн бүхий аймаг, сум, 240 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажлын төсөв, төлбөрийн баримтууд / 1хх-ийн 163-194, 195-199/, ******* ******* ******* ХХК-ийн ******* ХХК-иас авсан санхүүжилтийн тооцоо гэх баримт 2020.12.30-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /2 хх-ийн 141-144/, Үндсэн хөрөнгийн жагсаалтын задаргаа, ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /3 хх-ийн 53-54, 56-63/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргажээ.

 

7.Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022.10.03-ны өдрийн 182/ШЗ2022/12292 дугаар захирамжийн дагуу шүүхээс Самсунг А51 маркийн дугаарын утсанд үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, хавсралт /2 хх-ийн 5-6, 21-26/, 2022.11.25-ны өдрийн 182/ШЗ2022/15155 дугаар захирамжийн дагуу шүүхээс Самсунг А51 маркийн дугаарын утсанд үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, хавсралт /2 хх-ийн 56, 60-70/, 2022.07.04-ний өдрийн 182/ШЗ2022/09045 дугаар захирамжийн дагуу гэрч ын мэдүүлэг /2 хх-ийн 159-164/, шүүгчийн 2022.11.15-ны өдрийн 182/ШЗ2023/14772 дугаар захирамжийн дагуу Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын 2023.11.16-ны өдрийн 1/3374 тоот албан бичгээр ирүүлсэн Барилгын хөгжлийн төвийн 2018.06.28-ны өдрийн 740/2018 дугаартай Зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралтууд, Мобиком корпораци ХХК-ийн 2023.11.27-ны өдрийн 4/9118 тоот албан бичиг /3 хх-ийн 35-50, 73/,

Хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн 2023.04.03-ны өдрийн182/ШЗ2023/04065 дугаар захирамжийн дагуу шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.08.04-ний өдрийн 423 тоот шинжээчийн дүгнэлт, хавсралт / 2 хх-ийн 196-235/ шүүгчийн 2023.01.11-ний өдрийн өдрийн182/ШЗ2023/04065 дугаар захирамжийн дагуу гэрч гийн мэдүүлэг /3 хх-ийн 12-17/ ,

шүүгчийн 2023.12.14-ний өдрийн182/ШЗ2023/16457 дугаар захирамжийн дагуу гэрч А.Тунгалагийн мэдүүлэг / 3 хх-ийн 89-99/,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2024.02.23-ны өдрийн 182/ШЗ2024/03631 дугаар захирамжийн дагуу гэрч гийн мэдүүлэг / 3хх-ийн 110-113/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гүйцэтгээгүй ажлын хөлсөнд төлсөн 246 397 929 төгрөг, ажлын үр дүнгийн доголдлыг арилгасан зардалд 107 177 643 төгрөг, нийт 353 575 572 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК нь дээрх нэхэмжлэлийн үл зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын хөлс 95 877 700 төгрөг, барилгын материалын үнэ 25 796 480 төгрөг, ажлын багаж техник, материалын үнэ 22 345 994 төгрөг бүгд 144 020 174 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 110 069 953 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 24 058 380 төгрөгийн шаардлагыг тус тус ханган, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, ажил гүцэтгэх гэрээний дагуу санхүүжилтэд 798 470 481 төгрөгийг ******* Хас ******* ХХК-д шилжүүлсэн боловч 246 397 919 төгрөгийн барилга угсралтын ажлыг огт гүйцэтгээгүй, орхиж явсан, ажлыг чанаргүй гүйцэтгэснээс барилгын зураг төсөлд зарцуулсан 18 950 000 төгрөг, 1, 2 дугаар давхрын бэхэлгээ муу, хотойлттой баригдсанаас дахин ажлыг гүйцэтгэж 107 177 343 төгрөгийг зарцуулсан, нийтдээ 353 575 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 1 261 885 032 төгрөг байхаар тохиролцсон, гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж, 2019.01.01-нээс 2019.12.31-ний хооронд 798 470 481 төгрөгийн санхүүжилт хийгдэх байснаас 444 157 300 төгрөгийг шилжүүлсэн. Мөн ******* ******* ******* ХХК-ийн компанийн өмнөөс барилгын хэв хашмалд зориулж 1 900 000 төгрөг, цемент 3 600 000 төгрөг, блок 12 542 500 төгрөг, цонх 11 234 000 төгрөг, арматурт 10 000 000 төгрөг зэргээр нийт 483 433 800 төгрөгийг манайд өгсөн, бид нийтдээ 579 311 500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн учраас нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, өгсөн мөнгөнөөс нь илүү хэмжээгээр ажил хийсэн, харин ажлын доголдолд шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон мөнгө төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлан маргасан.

 

3.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, бид барилгын талбайд 3 925 000 төгрөгийн цемент, 3 300 000 төгрөгийн улаан тоосго, 11 783 200 төгрөгийн шохойн блок, гадна дулаан, цэвэр усны труба 4 388 280 төгрөг, өнгөлгөөний тоосго 2 400 000 төгрөг, барилгын япон шат 24 ширхэг 3 600 000 төгрөг, 2 гэр кемп, түүний гал тогооны хэрэгсэл нийтдээ 7 000 000 төгрөг, цахилгааны утас 3 000 000 төгрөг, суурин ногоон цахилгаан хөрөө 3 000 000 төгрөгийн үнийн дүнтэй барилгын болон ажлын багаж материал, 6 247 990 төгрөгийн жижиг эд үйлс, нийт 19 345 994 төгрөг, барилгын материал 28 796 480 төгрөг болон 95 000 000 төгрөгийн зардал гаргасан тул нийт 144 020 174 төгрөгийг нэхэмжлэгч төлөх ёстой гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, хариуцагч нь ямар хэмжээний барилгын материал, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гэх багаж тоног төхөөрөмж үлдээсэн нь тодорхойгүй, хүлээлцсэн баримтгүй, үнэ нь тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримтууд тогтоогджээ.

5.1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас захиалсан аймгийн сумын Соёлын төвийн 250 хүний суудалтай барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 1 261 885 032 төгрөгийн дүн бүхий ТӨБЗГ-2018/XIII.2.1.36 тоот Соёлын төвийн барилга, 250 суудал, /, сум/ Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г тус яамтай байгуулж, 2020.10.05, 2021.06.16-ны өдрүүдэд гэрээний хугацааг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Дээрх аймгийн суманд барих Соёлын төвийн 250 хүний суудалтай барилгын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2018.09.12-ны өдөр 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.

Уг гэрээний 3.2-т зааснаар барилгын ажлын нийт хөлс 1 261 885 032 төгрөг байхаар талууд тохиролцож, 1.1, 5.1-д зааснаар гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь зураг төслийн багш ХХК-иас боловсруулж, батлагдсан аймгийн сумын Соёлын төвийн 250 хүний суудалтай барилгын зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг 2018.09.12-ноос 201.10.01-ний өдрийн хооронд чанартай гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг, нэхэмжлэгч буюу захиалагч ******* ХХК нь гэрээний 4.1, 4.2-т зааснаар барилгын зураг, төсөв, бусад шаардлагатай баримт бичгийг гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх, барилгын ажлын санхүүжилтийг ажлын үе шат бүрт тасралтгүй төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Эдгээр үйл баримт нь 2018.09.12-ны өдрийн 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын хөгжлийн төвийн 2018.06.28-ны өдрийн 740/2018 дугаартай Зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт хавсралтууд, зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 344 дүгээр зүйлийн 344.1.-д зааснаар талууд гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх арга, журам хугацааг тохиролцож тодорхойлсон байна.

5.2.Нэхэмжлэгч ******* ХХК нь аймгийн Өлзийн сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг барьж дуусган 2021.11.10-ны өдрийн 16/2021 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт-р ашиглалтад оруулсан байх бөгөөд 2018.11.05-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан ТӨБЗГ-2018/ XIII.2.1.36 дугаартай XIII.2.1.36 Соёлын төвийн барилга, 250 хүний суудал /, сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.10.05-ны өдрийн ТӨБЗГ-2018/XIII.2.1.36 дугаартай XIII.2.1.17 Соёлын төвийн барилга, 250 хүний суудал/ , сум/ ажлын хугацаа сунгах гэрээ, 2021.06.16-ны өдрийн ТӨБЗГ-2018/XIII.2.1.36+3 дугаартай XIII.2.1.17 Соёлын төвийн барилга, 250 хүний суудал /, сум/ ажлын хугацаа сунгах гэрээ-нүүдийн дагуу 2019 онд 1 дүгээр гүйцэтгэлээр 174 289 040 төгрөг, 2 дугаар гүйцэтгэлээр 84 015 242 төгрөг, 3 дугаар гүйцэтгэлээр 259 088 159 төгрөг, 4 дүгээр гүйцэтгэлээр 281 025 211 төгрөг, нийт энэ хугацаанд 798 418 549 төгрөгийн санхүүжилтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хүлээн авсан нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2019.12.05-ны өдрийн болон 2020.10.12-ны өдрийн байдлаарх 4, 5 дугаар Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.

5.3.Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.08.04-ний өдрийн 423 дугаартай Барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн тухай үнэлгээний тайлан, түүний хавсралтууд зэргээр хариуцагч ******* ******* ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан 2018.09.12-ны өдрийн 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу аймгийн сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлаас,

суурийн газар шорооны ажил, барилгын суурь, барилгын төмөр бетон карказ, гадна шугам сүлжээний газар шорооны ажил, гадна бохирын ажил, гадна цахилгааны ажил зэргийг гүйцэтгэсэн бөгөөд барилгын гадна ханын ажлыг дутуу гүйцэтгэж, нийт гүйцэтгэсэн ажлын дүн 464 607 532 төгрөг болохыг,

мөн барилгын дотор хана өрлөг, дотор заслын ажил, дотор цахилгаан, холбоо, дохиолол, сантехникийн ажил, гадна цасад, хаалга, цонхны ажил, дээврийн ажил, гадна хашаа, гадна хананы өрлөг зэрэг ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг,

барилгын 1 дүгээр давхрын хучилтын бэхэлгээний ажил, 2 дугаар давхрын давхар дундын хучилтын бэхэлгээний ажлыг тус тус доголдолтой гүйцэтгэж, 1 дүгээр давхрын доголдол засварлах ажлын дүн 44 123 248 төгрөг, 2 дугаар давхрын доголдол засварлах ажлын дүн 32 670 457 төгрөг, нийт 76 793 705 төгрөгийн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн болохыг,

ажлын талбайд үлдсэн барилгын материалын зардлын дүн 24 058 380 төгрөг болохыг тус тус тодорхойлжээ.

5.4.Талуудын хооронд байгуулсан дээрх ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч компаниас ажлын хөлсөнд 488 933 800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч тал нь 2019.12.15-наас хойш барилгын талбайд ажиллаагүй тухай үйл баримтууд нь ******* ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг бүхий аймаг, сум, Соёлын төвийн барилга Бямбасүрэнгийн тооцоо гэх баримт, гэрч , нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ******* ******* ******* ХХК-ийн ******* ХХК-иас авсан санхүүжилт гэсэн баримт зэргээр нотлогдсон.

 

6.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

6.1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хэрэгт авагдсан төсөвчин ын гаргасан 2021 оны Төсөв 03/2021 дугаартай, аймгийн сумын төвд баригдаж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлаас гүйцэтгэл аваад хийгдээгүй үлдсэн ажлын төсөв-ийг үндэслэн нийт 246 397 929 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй атлаа ажлын хөлсийг авсан гэж үзэн нэхэмжилсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт, хариуцагч талын тайлбарыг харьцуулан үзвэл гүйцэтгэгч буюу хариуцагчид хийгээгүй ажлын хөлсөнд 24 326 248 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн барилгын ажилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас олгогдсон 798 418 549 төгрөгийн санхүүжилтээс талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 488 933 800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх бөгөөд үүнээс хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасны дагуу барилгын суурийн газар шорооны ажил, барилгын суурь, барилгын төмөр бетон карказ, гадна шугам сүлжээний газар шорооны ажил, гадна бохирын ажил, гадна цахилгааны ажил зэрэг нийт 464 607 552 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэн, 24 326 248 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2.-т зааснаар болон гэрээний 4.2-т зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 464 607 552 төгрөг төлөхөөс 488 933 800 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд илүү төлсөн 24 326 248 төгрөгийг хариуцагч буюу гүйцэтгэгчээс буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас санхүүжилтээр олгогдсон 798 418 549 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаарх санхүүгийн баримтууд хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан ******* ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг бүхий аймаг, сум, Соёлын төвийн барилга Бямбасүрэнгийн тооцоо гэх баримт нь хариуцагчид дээрх мөнгийг бүхэлд нь шилжүүлсэн гэх үйл баримтыг нотлохгүй болно.

6.2.Нэхэмжлэгч нь Капитрон банкны 2021.08.02-ны өдрийн 10 000 000 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт, Барилгын хөгжлийн төвийн 2018.06.28-ны өдрийн 740/2018 дугаартай Зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралтууд зэргийг үндэслэн тухайн барилгын зураг төслийг боловсруулсан багш ХХК-д барилгын зураг төсөл боловсруулсан ажлын хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөгийг, захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай ******* ХХК-ийн байгуулсан ТӨБЗГ-2018/XIII.2.1.36 тоот Соёлын төвийн барилга, 250 суудал, /, сум/ Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний нөхцөлөөр ******* ******* ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тул хариуцагч төлөх ёстой гэж тайлбарлан нэхэмжилсэн боловч талуудын хооронд байгуулсан 2018.09.12-ны өдөр 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-нд энэ талаар тохиролцож заагаагүйн дээр багш ХХК-ийн боловсруулж батлуулсан барилгын зураг төслийн дагуу Соёлын төвийн барилгыг барих гэрээгээр хүлээсэн хариуцагчийн гүйцэтгэх ажил үүрэгт хамаарахгүй тул хариуцагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон 10 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй байна.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10.-т зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэг нь барилгын захиалагчийн үүрэгт хамаарч байна.

6.3.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч буюу гүйцэтгэгч нь 2018.09.12-ны өдрийн 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу аймгийн сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх явцдаа барилгын дотор хана өрлөг, дотор заслын ажил, дотор цахилгаан, холбоо, дохиолол, сантехникийн ажил, гадна цасад, хаалга, цонхны ажил, дээврийн ажил, гадна хашаа, гадна хананы өрлөг зэрэг ажлыг гүйцэтгээгүйн гадна тухайн барилгын 1 дүгээр давхрын хучилтын бэхэлгээний ажил, 2 дугаар давхрын, давхар дундын хучилтын бэхэлгээний ажлыг тус тус доголдолтой гүйцэтгэсэн болох нь ШУТИС-ийн БАС-ийн оношилгоо, зураг төсөл судалгааны Реконстракшн төвийн 2020 оны Барилгын экспертизийн тайлан-д ...Барилгын 2 дугаар давхрын төмөр бетон хучилтын зарим хавтангийн хотолтын хэмжээ БНбД 52-01-10, БД 52-105-10-т заасан хязгаарын хэмжээнээс 1,2-2,5 дахин их байна...Барилгын бүтээцийн арматурчлал зураг төслийн дагуу хийгдсэн боловч зарим хучилтын арматурын алхам зураг төслөөс зөрүүтэй байна. Зөвлөмж: барилгын зураг төсөл зохиогчтой зөвшилцөж хүчитгэлийн зураг төсөл боловсруулж хүчитгэл хийх... гэж дүгнэсэн, Олно ХХК-ийн 2021.10.15-ны өдрийн 202108 тоот Соёлын төвийн барилгын 2-р давхрын бүтээцийн чанарт хийсэн техникийн хяналтын дүгнэлт-д ...3.хэмжилт хийсэн 23 үзүүлэлтийн 8 нь зураг төсөлд заасан В20 буюу 250 кг/см2 байх шаардлагыг хангаж байна. 4.Манай компани нь одоо байгаа бодит үзүүлэлтийг гаргадаг тул хэмжсэн үзүүлэлтүүдийн 65,2 хувь нь зураг төсөлд заасан заасан В20 буюу /250 кг/см2/ байх шаардлагыг хангахгүй байна. 5. Энэхүү барилгыг одоогийн бодит байдлаар нь ашиглалтад хүлээн авах боломж харагдахгүй байна.. гэж дүгнэсэн байдал зэргээр нотлогдсон.

6.4.Хариуцагч буюу гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас тухайн баригдаж байгаа барилгын бэхэлгээний хүчитгэлийн зураг төслийг багш ХХК-иар 2020 онд дахин хийлгэж баталгаажуулахад 8 950 000 төгрөг, барилгын 1 дүгээр давхрын ажлын доголдлыг засварлахад 44 123 248 төгрөг, 2 дугаар давхрын доголдлыг засварлахад 32 670 457 төгрөг, нийт 76 793 705 төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Энэ үйл баримт нь шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.08.04-ний өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт, ******* ХХК болон багш ХХК-ийн хооронд байгуулсан аймгийн сумын төвд баригдаж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгын хучилтад хийх бэхэлгээний зураг хийх гэрээ, багш ХХК-ийн 2020 оны аймгийн сумын төвд баригдаж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгын хүчитгэлийн зураг, Барилгын хөгжлийн төвийн 2021.02.04-ний өдрийн 84/2021 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгдсэн дүгнэлт, ******* ХХК-ийн захирал гийн ХААН банк дахь тоот дансны хуулгууд, төсөвчин ын тодорхойлсон, Соёлын төвийн барилгын 1, 2 дугаар давхрын бэхэлгээний ажлын төсвүүд, Самсунг А51 маркийн дугаарын утсанд үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэлүүд, гэрч , нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

6.5.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ зөрчсөн гэж үзэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1., 355.2., 225 дугаар зүйлийн 225.1.-д заасны дагуу ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй гэж Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1., 352.2.2., 352.2.3.-т зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-т заас наар хариуцагч ******* ******* ******* ХХК нь аймгийн сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх явцад тус барилгын 1 дүгээр давхрын хучилтын бэхэлгээний ажил, 2 дугаар давхрын, давхар дундын хучилтын бэхэлгээний ажлыг доголдолтой гүйцэтгэсний улмаас, барилгын бэхэлгээний хүчитгэлийн зураг төслийг багш ХХК-иар дахин хийлгэж баталгаажуулахад зарцуулсан 8 950 000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон барилгын 1, 2 дугаар давхрын доголдлыг засварлахад зарцуулсан 76 793 705 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7.-д зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

7.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар.

7.1.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь төсөвчин ын 2022 оны 579 311 500 төгрөгийн дүн бүхий аймаг, сум, 240 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажлын төсөв, зэргийг тус тус нотлох баримтаар гарган, 24 ширхэг 3 600 000 төгрөгийн үнэтэй япон шат, 2 гэр кемп, түүний гал тогооны хэрэгсэл нийтдээ 7 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн суурин ногоон цахилгаан хөрөө, 6 247 990 төгрөгийн үнэ бүхий жижиг эд зүйлс, нийт 19 345 994 төгрөгийн үнэ бүхий барилгын ажлын багаж хэрэгсэл, 3 925 000 төгрөгийн цемент, 3 300 000 төгрөгийн улаан тоосго, 11 783 200 төгрөгийн шохойн блок, 4 388 280 төгрөгийн гадна дулаан, цэвэр усны труба, 2 400 000 төгрөгийн өнгөлгөөний тоосго, 3 000 000 төгрөгийн цахилгааны утас зэрэг нийт 28 796 480 төгрөгийн барилгын материал талбай дээр үлдээсэн, захиалагч тал ажлын хөлсийг хугацаандаа төлөхгүй байснаас өөрийн эх үүсвэрээс гаргасан зардал 95 000 000 төгрөг, нийт 144 020 174 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

7.2.Хэрэгт авагдсан баримтууд, шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ******* ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2019.12.15-ныг хүртэл хугацаанд аймгийн сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ нийт 464 607 532 төгрөгийн ажлыг хийсэн, ажлын хөлсөнд захиалагчаас 488 933 800 төгрөгийг авсан талаарх үйл баримт тогтоогдсон.

7.3.Хариуцагч нь дээрх 488 933 800 төгрөгөөс 10 300 000 төгрөгийг буцааж захирал д шилжүүлэн, ажлын хөлсөнд нийтдээ 478 633 800 төгрөг авсан гэж тайлбарлаж, гэрч энэ талаар мэдүүлж байх боловч, энэ үйл баримтыг буюу нэхэмжлэгчид 10 300 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тухай санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй, гэрчийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн нотлох баримтгүй байна.

Түүнчлэн төсөвчин ын гаргасан 2022 оны 579 311 500 төгрөгийн дүн бүхий аймаг, сум, 240 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажлын төсөв гэх баримт нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нотлох үндэслэл болохгүй юм.

7.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч А.Тунгалагаас ...Гадаа нь хөөсөн блок хураалттай үлдсэн, труба үлдсэн, хөрөө рам, арматур тасдагч, прус мод, Маяты кран,цемент зуурдаг миксер, 2 гэр бариатай байсан, эдгээр зүйлс барилгын гадаа ил үлдсэн. Бас нэг том контейнер байсан, дотор барилгынхны хэрэглэж байсан зүйл байсан...Барилга дотор ууттай цемент, цемент зөөдөг тэрэг, угольник төмөр, арматур төмөр, бүдүүн, нарийн жижиг сажиг труба, өрөөтэй улаан тоосго байсан. Контейнерт кабель утас, багаж, хүрз, усны гутал, каск малгай, хөнгөн цагаан сав, хайрцагтай хадаас, гагнууран электрод зэрэг жижиг зүйлс байсан. Гэрт гал тогооны хэрэгсэл, зуух яндан...үлдсэн байсан... гэсэн, гэрч гээс ...цемент, тоосго, арматур төмөр, 3 гэр, гал тогооны хэрэгсэл, япон шат 24 ширхэг ногоон хөрөө, кабель утас, гар багаж, труба, шохойн блок, цахилгааны утас, цахилгаан хөрөө 1 ширхэг байсан...Цемент зуурдаг миксер машин, индүүг ******* ******* ******* ХХК буцааж авсан...эдгээр зүйлийг ******* ******* ******* ХХК хүлээлгэж өгөөгүй... гэсэн, гээс ... мужааны суурин ногоон хөрөө 1 ширхэг, Хонда үйлдвэрийн хэвтээ газар шороо нягтруулагч 1 ширхэг, гэр кемпийн гал тогооны иж бүрдэл зүйлс 1 ком, барилгын япон шат 24 ширхэг, 220 Вт, 380 Вт-ын хүчин чадалтай 4 500 000 төгрөгийн цахилгаан утсыг аваагүй үлдсэн... гэсэн мэдүүлгийг тус тус шүүхэд гаргасан байх боловч хариуцагч байгууллагаас ажлын талбайд буюу аймгийн сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын талбайд нийт 4 738 100 төгрөгийн барилгын материал, 19 345 994 төгрөгийн үнэ бүхий барилгын ажлын багаж хэрэгсэл, эд зүйлс үлдээсэн гэх нөхцөл байдал баримтаар бүрэн нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан барилгын багаж хэрэгсэл, эд зүйлс нь ямар үнэлгээтэй болох, уг зүйлсүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тухай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Үндсэн хөрөнгийн жагсаалтын задаргаа гэх баримтуудаар дээрх хэмжээний барилгын багаж төхөөрөмж, эд зүйлсийг барилгын талбайд үлдээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч талын төлөөгүй ажлын хөлсний үлдэгдэл болон барилгын талбайд үлдээсэн өөрийн өмчлөлийн барилгын багаж хэрэгсэл, эд зүйлсийн үнийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

7.5.Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг авагдсан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.08.04-ний өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлтээр барилгын ажлын талбайд 24 058 380 төгрөгийн дүн бүхий барилгын материал үлдсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчийн эзэмшлийн буюу бусдаас худалдан авсан дээрх хэмжээний барилгын материалыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 205.2.2.-д заасны дагуу хариуцагчид нэхэмжлэгч 24 058 380 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

 

8.Хэрэгт авагдсан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.08.04-ний өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэлгээний арга болох зах зээлийн хандлагын нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргыг ашиглан зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон нь 2022 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам аргачлалын дагуу, 8 дугаар зүйлийн 8.2., 8.3., 8.4.-т заасан болон 2022 оны Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 15 дугаар зүйлийн 15.1., 15.2., 17 дугаар зүйлийн 17.1., 18 дугаар зүйл ийн 18.1., 18.2., 18.3.-т заасан шаардлагыг тус тус хангасан байх бөгөөд талууд шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж няцаасан баримт гаргаагүй болно.

9.Хэргийн 2 дугаар хавтасны 73-132, 145-148 дахь талуудад ******* ХХК-ийн 2020, 2021 онуудад Соёлын төвийн барилгыг үргэлжлүүлэн барихдаа барилгын материал худалдан авсан, ажилчдад цалин олгосон талаарх нийт 252 969 347 төгрөгийн дүн бүхий орлогын, зарлагын баримтууд, банкуудын төлбөрийн баримт, шилжүүлгийн мэдээлэл, орлогын мэдүүлэг, кассын зарлагын ордер баримтууд авагдсан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 231-249 дахь талд авагдсан баримтууд мөн үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, 1 дүгээр хавтаст хэргийн 163-194, 195-199 дэх талд авагдсан төлбөрийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй, 2020.12.30-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтууд нь тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

10.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас ажлын хөлсөнд илүү тооцон авсан төлбөр болон ажлын үр дүнгийн доголдлыг арилгахтай холбогдсон зардалд төлсөн нийт 110 069 953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч ******* ХХК-иас ажлын талбай дээр үлдсэн барилгын материалын үнэ болох 24 058 380 төгрөгийг гаргуулан хариуцагч байгууллагад олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэлээ.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 925 827 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878 051 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 308 109 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 278 242 төгрөг гаргуулан хариуцагч ******* ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.2., 205 дугаар зүйлийн 205.1., 205.2.2.-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 110 069 953 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-иас 24 058 380 төгрөг гаргуулан хариуцагч ******* ******* ******* ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 243 505 619 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 119 961 794 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 925 827 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878 051 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 308 109 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 278 242 төгрөг гаргуулан хариуцагч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3.-т зааснаар шүүхээс гарах шидвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тухай ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.04.01-ний өдрийн 182/ШЗ2022/04178 дугаартай, 2022.04.07-ны өдрийн 182/ШЗ2022/04449 дугаартай захирамжууд, 2022.06.02-ны өдрийн 182/ШЗ2022/07383 дугаартай захирамж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үйлчлэхийг дурдсугай.

5. 119 119.2., 119.3., 119.4., 119.7. 㺺 14 14 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА