Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 600

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Б.Тунамал, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Жансав овогт Дн Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0134 70086 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Жансав овгийн Д-н Э-д, 1977 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн суманд төрсөн,  настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн  дугаар хороо Цэргийн хотхоны дүгээр хэсэг, тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, мужаан мэргэжилтэй, ам бүл ,   нарын хамт амьдардаг. /РД:/

 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

          Яллагдагч Д.Энхболд нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах цэргийн хотхоны 1 дүгээр хэсэг 6-205 тоотод хамтран амьдрагч Б.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “…Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Мөрдөн байцаалтын шатанд Д.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-21-22/, мөрдөн байцаалтын шатанд Б.Наранцэцэгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-4-5, 6-7/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10805 дугаар дүгнэлт /хх-12/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-024/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/, ял шалгах хуудас /хх-15/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-27/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах цэргийн хотхоны 1 дүгээр хэсэг 6-205 тоотод хамтран амьдрагч Б.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Д.Э-г 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо Цэргийн хотхоны 1 дүгээр хэсэг 6-205 тоотод хамтран амьдрагч Б.Наранцэцэгтэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

        Мөрдөн байцаалтын шатанд Д.Э-н яллагдагчаар өгсөн: “…Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхэд Б.Наранцэцэг өрөөндөө ганцаараа мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд бид хоёр нэг нэгнийгээ “архи уулаа” гэж маргалдсан бөгөөд би Н.Наранцэцэгийг нэг алгадчихаад гараад аавынхаа гэрлүү орж нүүр гараа  угаачихаад  буцаад ороод ирсэн чинь Б.Наранцэцэг гараад явчихсан байсан. Би өрөөндөө унтаж байсан чинь гаднаас цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. ...Би шинжээчийн №10805 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлийг би тухайн үед Б.Наранцэцэгтэй маргалдаж байгаад нэг удаа цохиж хохирол  учруулсан юм. Энэ бол миний буруу. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болно. ...Би Б.Наранцэцэгтэй хамтран амьдраад 3-4 жил болж байна. ...би уг өдрийнхөө өглөө Б.Наранцэцэгтэй нэг шил архи хувааж уучихаад гарсан юм. Тэгээд гадуур явж байгаад танихгүй 2 хүнтэй нийлж дахин нэг шил архи уучихаад ирсэн юм. Бид 2 нэг нэгнийгээ архи уулаа гэж маргалдаж байгаад л согтуу байсан учир алгадсан юм. …Надад ямар нэгэн гомдол санал алга. Өөрийхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй байж чадна гэх мэдүүлэг” /хх-21-22/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд Б.Наранцэцэгийн хохирогчоор өгсөн: “…Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн  хотхоны 205 тоот хашаанд зүс таних  Д.Э гэгч залуутай маргалдсан юм. Тухайн үед бид хоёр хамт байсан бөгөөд Д.Энь согтуу шууд миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон юм. Тухайн үед нь би цагдаад дуудлага өгчихөөд гараад явчихсан. Тэгсэн чинь араас цагдаа  залгаад “таныг цохисон хүнийг аваад  явж байна, та цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь ирсэн чинь эрүүлжүүлэх рүү аваад явчихсан байсан. Би өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тэр хүнийг эрүүлжүүлэхээс гарахаар нь  ирж өргөдлөө өгсөн. ...Надад  учирсан гэмтлийг тухайн үед надтай хамтран амьдарч байсан Д.Э гэгч залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг удаа цохиж учруулсан. …Тэр үед Н.Энхболд нь намайг хардсанаас болж намайг цохиж авсан. Тухайн үед өрөөнд бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Би гадуур ажлынхантайгаа ганц хоёр пиво уучихаад орсон юм. Тэгсэн чинь Д.Энхболд гэртээ согтуу байж байсан бөгөөд бид хоёр хамт гараад хойд талд байдаг “Золбоо” нэртэй дэлгүүр лүү ороход уг дэлгүүрийн худалдагч эмэгтэй надад “Манай худалдагч охинтой, танай нөхөр унтаж байсан шдээ” гэж хэлсэн. …Өрөөнд орсныхоо дараа би энэ асуудлын талаар ярилцаад хэрүүл хийсэн. Тэгсэн чинь Д.Э “юу яриад байгаа юм бэ, тийм зүйл болоогүй” гэж уурлаад, уурандаа намайг цохиж авсан юм. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх-4-5, 6-7/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10805 дугаар:

            1. Б.Наранцэцэгийн биед зовхи, хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ,

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

          5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-16/,

 

          Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-024/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/, ял шалгах хуудас /хх-15/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-27/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э-д ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.   

    Хохирогч Б.Наранцэцэг нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “…гомдол саналгүй” /хх-40/ гэсэн байх тул шүүгдэгч Д,Э-г энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.